Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

МИЛЛЕНИАЛУУДАД зориулсан мөнгө хадгалах 11 арга

Мөнгө хэмнэх алхмуудыг хийснээр би Турк орноор аялж чадсан юм. Мөн Бали арал дээр очиж амарч, зүүн Европын зарим оронд зочилсон.


Турк улсаар аялах бүх мөнгөө би өөрөө гаргасан гэж их сургуулийн найзууддаа хэлэх үед тэд надад итгээгүй. Итгэхгүй байх олон шалтгааныг ч надад хэлсэн юм. Би их сургуулиа саяхан төгссөн ч аяллаар явах мөнгө хаанаас олсон нь сонирхол татаж байгаа биз. Тиймээс та бүхэнд аяллаар явахын тулд хэрхэн мөнгөө хэмнэдэг аргуудаа танилцуулъя. 

Гэр бүлийнхэнтэйгээ амьдар

Үүнээс өөрөөр юу гэж тайлбарлахаа мэдэхгүй байна. Үнэгүй хоол өгөхөөс гадна байрны түрээс төлөхгүй. Ази хүмүүсийн хувьд гэрлэхээсээ өмнө гэр бүлийнхэнтэйгээ цуг амьдрах нь уламжлалт ойлголт юм. Та аяллаар явах хүсэлтэй бол танд мөнгөө цуглуулах сайхан боломж бий болно. 

Ажилд ор

Их сургуульд сурахын зэрэгцээ ажилд орох боломж бий. Улирлын амралт эхэлсэн үед манай дарга намайг бүтэн цагийн ажилд авсан юм. Ингээд би цалингаа хадгалж эхэлсэн. Зорьсон зорилгодоо анхаарлаа хандуулах хэрэгтэй. Цагийн ажилтан байсан ч аялалд зориулж мөнгө цуглуулах боломж бий. 

Кофенд мөнгөө үрэхээ боль

Зоогийн газраас кофе авч уух мөнгөөр бараг хоёр литр сүү авна гэдгийг санаарай. Хоёр аяга кофены мөнгөөр хайрцагтай ногоон цай авах боломж ч бий. Хэрэв Та кофенд дуртай бол амттай кофе гэртээ хийгээд ууж болно. 

Эрүүл хоол ид

Эрүүл хоол идэх нь зардал ихтэй гэсэн буруу бодлоосоо салах хэрэгтэй. Зоогийн газарт хооллох хэрэггүй. Харин гэртээ эрүүл хооллож болно. 

Бүх мөнгөөрөө хоол авч идэх хэрэггүй 

“JP Morgan”-аас хийсэн судалгаанаас үзэхэд, миллениалууд өмнөх үетэй харьцуулахад бүх мөнгөө хоолонд зарцуулах хандлагатай байдаг. Тэгэхээр энэ хандлагыг өөрчлөхийн тулд долоо хоног бүрийн хоолны төсөвтэй болох хэрэгтэй. Гэхдээ өөрийгөө заримдаа эрхлүүлж болно. 

Технологийн шинэчлэлд хэт их автахаа боль

Ухаалаг гар утасны эринд iPhone 7 утсанд тэгтлээ анхаарах хэрэггүй. Технологийн шинэчлэлд мөнгө үрэлгүй, цуглуулах хэрэгтэй. Миний хувьд гэр бүлийн гишүүдийнхээ хуучин утсыг авдаг. iPhone 7 худалдаж авах мөнгөөр Европ руу нисэх боломжтой шүү дээ. 

Хувцас худалдан авахад их хэмжээний мөнгө зарцуулахаа боль 

Өвөл, хавар, зун, намар. Жилийн дөрвөн улирал ээлжлэн солигдох бүрт шинэ хувцас худалдан авах хэрэггүй. Шүүгээгээ ухаад үзээрэй. Таны бодож байснаас ч олон хувцасны сонголт байгаа гэдэгт итгэлтэй байна. 

Брэнд тийм их хамаатай гэж үү?

Зарим хүн брэнд хэрэглэх сонирхолтой байдаг. Гэхдээ брэнд бүтээгдэхүүн таны түрийвчийг дор нь хоослох хүчтэй. Гэхдээ чанартай, удаан эдлэх боломжтой брэнд бүтээгдэхүүнд гар татах хэрэггүй. 

Хумсаа гэртээ янзал 

Хумсны будаг хэдэн долоо хоног л болдог. Тиймээс маникур хийлгүүлэхэд их мөнгө үрэх хэрэггүй. 

Нийтийн тээвэр ашигла

Машинаар ажилдаа явах нь зардал ихтэй. Зогсоолын төлбөр, бензиний мөнгө, машинаа угаалгах гэх мэтчлэнгээр зардал ихтэй. Тиймээс машин худалдаж авалгүй, нийтийн тээвэр ашиглах хэрэгтэй. 

Сарын төсвөө тодорхойл

Миний цалингийн 50 хувь нь хадгаламжийн дансанд ордог байсан. Тэгэхээр би цалингаасаа маш бага хэсгийг л үрээх боломжтой болдог гэсэн үг.

Дээр дурдсан мөнгө хэмнэх алхмуудыг хийснээр би Турк орноор аялж чадсан юм. Мөн Бали арал дээр очиж амарч, зүүн Европын зарим оронд зочилсон. Мөн Мароккод очсон. Та ч бас чадна гэдэгт итгэлтэй байна.

Эх сурвалж: www.thejakartapost.com 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
4 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ
2
3 цагийн өмнө
Баасан гарагийн 15 цагаас эхлээд хүмүүсийн ааш хоёр дахин сайхан болдог
3
4 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Into the Wild" киноноос сурах юм их бий
санал болгох
1
5 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
33
49
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.