Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

И Сан Ү, Ким Су Ён нар зургаадугаар сард гэрлэнэ


И Сан Ү, Ким Су Ён нар зургаан сар болзсоны эцэст гэрлэхээр болжээ. Энэ сарын 28-нд тэдний харьяалагддаг “HM” болон “Namoo”  энтертайнментаас энэ талаар албан ёсоор мэдээллээ.

Тэд Happy home олон ангит кинонд хамтран тоглосныхоо дараа буюу өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн болзож эхэлсэн байна. 

И Сан Ү, Ким Су Ён нарын гэр бүлийнхэн саяхан уулзаж, тэдний хуримын талаар хэлэлцжээ. Хосууд ирэх зурагдугаар сард хуримаа хийхээр товлож байгаа бөгөөд хуримын нарийн төлөвлөгөө хараахан гараагүй байгаа аж. 

Ким Су Ён саяхан өөрсдийн селфи зургаа инстаграм хуудасдаа оруулахад, олон мянган фенүүдээсээ урмын үгтэй мессеж хүлээн авчээ. Түүний жүжигчний гараа 1994 оноос эхэлсэн бөгөөд “All about Eve”, “IRIS”, “Prosecutor Princess”, “I need romance 3” зэрэг алдартай кинонд тоглосон.

Харин И Сан Ү-гийн уран бүтээлийн гараа 2005 оноос эхэлж, “Feast of the gods”, “Goddess of marriage”, “A word from warm heart”, “All about my mom” зэрэг олон драмад тогложээ.
Хосдоо аз жаргал хүсье!

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
2
5 цагийн өмнө
Хүнд өвчтэй Ален Делоны зургийг охин нь сүлжээнд тавьжээ
3
Өчигдөр
Pulp Fiction киноны жүжигчид 30 жилийн дараа
санал болгох
1
4 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
44
24
38
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.