Хайх зүйлээ бичнэ үү

мин

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил БНСВУ-д айлчилна


Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил БНСВУ-ын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Фам Бин Минь-ийн урилгаар ирэх сарын 2-4-нд БНСВУ-д албан ёсны айлчлал хийнэ.
Сайд Ц.Мөнх-Оргил БНСВУ-ын Ерөнхий сайд Нгуен Суан Фук-д бараалхаж, Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Фам Бин Минь-тэй албан ёсны хэлэлцээ хийх бөгөөд айлчлалын хүрээнд Вьетнамын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд, Аж үйлдвэр, худалдааны сайд нартай уулзана.

Айлчлалаар Монгол, Вьетнамын уламжлалт найрсаг харилцааг бэхжүүлж, өндөр түвшний айлчлалын давтамжийг нэмэгдүүлэх, ГХЯ-д хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалтыг тогтмолжуулж, хоёр орны хоорондын улс төр, худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, нийгэм соёл болон олон улс, бүс нутгийн  хамтын ажиллагааг  өргөжүүлэх асуудлаар тус тус санал солилцоно.

Монгол Улсын Гадаад харилцааны сайд  2001 онд БНСВУ-д айлчилснаас хойш 16 жилийн дараа ийнхүү албан ёсоор айлчлах гэж байна.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.12.31
Тавантолгойн цахилгаан станцыг барих Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрэ...
2
2018.12.10
Ямар ч эмнэлэгт харьяалал харгалзахгүйгээр жирэмсэн эмэгтэйчүүдэд үйлчлэхийг даалгалаа
3
2018.10.30
Анагаахын чиглэлээр жил бүр 10 оюутан Японд тэтгэлгээр суралцана
санал болгох
1
10 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
15
45
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.