Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

“Монгол улсын түүх” сурах бичиг шинэчлэгдэн гарчээ

Тус номыг академич Ж.Болдбаатар, доктор П.Дэлгэржаргал, Д.Өлзийбаяр тэргүүтэй судалгааны баг бүтээжээ.


МУИС-ийн Түүхийн тэнхимийн хамт олон дэлхийн жишигт ойртсон, өргөн хүрээтэй суурь мэдлэг олгох, бие даасан, шүүмжлэлт, бүтээлч сэтгэлгээтэй иргэнийг бэлдэх зорилгоор их, дээд сургуулиудын бакалаврын түвшний оюутнуудад зориулан “Монгол улсын түүх” сурах бичгийг шинэчлэн гаргажээ. Тус номыг академич Ж.Болдбаатар, доктор П.Дэлгэржаргал, Д.Өлзийбаяр тэргүүтэй судалгааны баг хамт олон бүтээсэн юм.

Энэхүү сурах бичиг нь дараах шинэлэг талуудтай аж. Нэгдүгээрт Монголын улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын түүхийг энгийн ойлгомжтой үг хэллэг ашиглан шинэ өнгө төрхөөр, сонирхолтой хэлбэрээр бичсэн.  Хоёрт, үндсэн бичлэгийг газрын зураг, гэрэл зураг, зурагт хуудас, хүснэгт, бүдүүвч, нэрийн хэлхээстэй хослуулсан. Гуравдугаарт эх орны түүхийг суурь асуудлуудад төвлөрүүлэн дэлхийн болон бүс нутгийн түүхтэй холбон бичихийг зорьсон байна. 

Мөн оюутнуудын шүүмжлэлт, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд туслах зорилгоор “Эх сурвалжаас”, “Түүхчид, судалгааны асуудал”, “Өнгөрсөн, одоо” зэрэг булангуудыг бүлэг бүрд шигтгэн оруулснаараа давуу талтай.

Эх сурвалжаас булан. Түүхэн цаг үеийн анхдагч сурвалжуудыг танилцуулна. Тус булан нь тухайн сурвалжийн удиртгал тайлбараар эхэлж түүхийн утга учир, ач холбогдлыг үнэлэн цэгнэх, шүүмжлэлтэй сэтгэх, тайлбарлах, гүнзгийрүүлэн судлахад чиглүүлсэн асуулт, даалгаваруудтай.
Түүхчид, судалгааны асуудал булан. Тухайн түүхэн сэдэв, цаг үеийн судалгаанд хамгийн чухал хувь нэмэр оруулсан түүхч, эрдэмтдийн үзэл баримтлал, маргаантай асуудлуудыг хөндсөн. Тус булан нь оюутнуудад түүхийн онол, аргазүй, үзэл баримтлалыг ойлгуулахад чиглэгдсэн.

Өнгөрсөн, одоо булан. Өнгөрсөн үйл явдлуудын эдүгээ цаг үетэй холбогдох холбоо хамаарал, нөлөө, үр дагаврыг хэлэлцсэн, түүхийн судалгааны өнөөгийн хандлага, тулгамдсан асуудлыг хөндсөн. Тус булан нь оюутнуудад бодож эргэцүүлэх, тунгаан шүүх, сонирхон судлах сэдэл төрүүлнэ.

Тус номын нээлт ирэх сарын 5-ны өдөр МУИС-ийн нэгдүгээр байрны “Эрдмийн танхим”-д болох бөгөөд нээлтийн хямдралтай худалдаа явагдах юм байна. 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
МИХАЭЛЬ ШУМАХЕР 50 НАС ХҮРЛЭЭ БУЮУ ТҮҮНИЙ АМЬДРАЛЫН ДҮРЭМ
3
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.