Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Монгол Улсын Ерөнхийлөгчийг огцруулах 12 үндэслэлийг нэрлэлээ

Тусгаар тогтнол Эв Нэгдлийн намын дарга Г.Уянга намын гишүүдийнхээ хамт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах 12 үндэслэлийг олон нийтэд танилцуулав.


Өнөөдөр “Монгол ньюс” хэвлэлийн төвд Тусгаар тогтнол Эв Нэгдлийн намын дарга Г.Уянга намын гишүүдийнхээ хамт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах 12 үндэслэлийг олон нийтэд танилцууллаа. Тэрбээр Ерөнхийлөгчийг огцруулах доорх үндэслэлийг танилцуулсан юм.

Ерөнхийлөгчийг огцруулах үндэслэлүүд:
1. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар хувьчлах далд ажиллагааг зохион байгуулахад оролцсон.  Хууль бусаар хувьчилсныг хаацайлж байгаагаараа Ерөнхийлөгч зохион байгуулагч гэдгээ баталж байна.
2. Улсад үлэмж хэмжээний хохирол учруулсан Ж.Каплад Ерөнхийлөгч уучлал үзүүлж хууль зөрчсөн. Гэмт этгээдэд уучлал үзүүлснээр Үндсэн хуулийг зөрчсөн юм.
3. Ерөнхийлөгч "Рио Тинто" компаниас байр авсан нь авлигын шинжтэй байна. 2012 онд Ерөнхийлөгч “Брау хаус” хотхоноос 7 тоот байрыг 36 сая 396 мянган төгрөгөөр хувьдаа хүлээн авчээ. Үүний баримтыг шалгах ажлыг хууль хяналтын байгууллага өнөөг хүртэл хийгээгүй байна.
4. 2011 оны дөрөвдүгээр сард "Рио Тинто" компани Ерөнхийлөгчийн эхнэрийн удирддаг төрийн бус байгууллагад 3 сая ам.доллар хүртэлх хэмжээний хандив цуглуулах арга хэмжээг АНУ-д зохион байгуулсан нь авлига байж болох талтай.
5. Найз Роберт Пэйнтэрд Монголын мөнгийг зувчуулсан байж болзошгүй. "Оюу толгой" компанид зөвлөгөө авахаар төсөвт 17.5 тэрбум төгрөг суулгаж, найз Роберт Пэйнтэр болон түүний эхнэрийн эзэмшлийн хуулийн компанид шилжүүлсэн байна.
6. Санхүү эдийн засгийн хүндрэлээ тооцолгүй АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж, эдийн засгийн хүндрэлтэй энэ нөхцөлд дааж давахгүй дарамт учрууллаа.
7. Байнга төвийг сахих бодлого гэгчийг дур мэдэн зарлаж Монгол Улсын гадаад бодлогод хохирол учруулсан. Төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ-тай зөвшилцөлгүй дур мэдэн дэлхий дахинд зарласан нь манай улсын гадаад бодлогыг гажуудалд орууллаа.
8. Монгол Улсыг нэгдмэл биш холбооны улс болгох бодлогыг баримталж байна.
9. Давхар дээлийг анх бий болгосон. Ерөнхийлөгч Ерөнхий сайдаар ажиллаж байх үедээ анх удаа давхар дээлийг санаачилж, Үндсэн хууль зөрчин Засгийн газраа бүхэлд нь УИХ-ын гишүүдээс бүрдүүлж байсан.
10. Ухаалаг төр гэгчээр төрийг хүчгүй болгох бодитой алхам хийсэн. 
11. Ерөнхийлөгч жил бүр УИХ-д ажлаа тайлагнах ёстой. Гэтэл 8 жилийн хугацаанд ганц удаа УИХ-д ажлаа тайлагнасан.
12. Эрх мэдлийн хуваарилалтыг алдагдуулж эрх мэдлийг өөртөө төвлөрүүлэх ажлаа үргэлжлүүлсээр байна.
Нийт 50 гаруй үндэслэл байсан ч энэ 12 үндэслэлийг удаан хугацаанд хэлэлцэж нийтэд ил болголоо" гэв.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг өргөн барилаа
2
2019.01.04
Улсын Их Хурлын Тамгын газарт “Тайлбар хүргүүлэх” тухай албан бичиг хүргүүлэв
3
2019.01.03
Ч.Хурц, Ж.Бямба нарыг Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр томиллоо
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
4
29
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.