Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Зөвхөн жирэмсэн эхчүүдийн л ойлгох 14 мэдрэмж

Хэрвээ бэрд гарж ирээд нэг хүслийг минь биелүүлье гэвэл би доошоо харж унтахыг л хүсэх байсан...


1. Жирэмсэн болсон гэдгээ мэдэх үед айх, баярлах зэрэгцэнэ. Зарим үед бүр зүүдлэж байгаа мэт санагдах болно.

2.Бие дотор минь нэг амь бойжиж байгаа гэж бодох бүрийд элдэв огцом хөдөлгөөн хийхээс зайлсхийж, өөрийнхөө биеийг урьд өмнөхөөс илүү хайрлаж эхэлнэ.

3.Хэрвээ бэрд гарж ирээд нэг хүслийг минь биелүүлье гэвэл би доошоо харж унтахыг л хүсэх байсан...

4.Хүүхэд тээж байх хугацаанд хорвоо дэлхийн бүхий л амттай зүйлийг идмээр санагдана. Аргагүй шүү дээ. Гэдсэн дотор минь бяцхан “чихрийн мангас” байхад...

5.Хэдий гадаа -30 градусын хүйтэн байсан ч та үргэлж халууцаж, бөхчимдсөөр байх болно. Харин хамт яваа нэгэн чинь “Цонхоо хаагаач” гэж гомдоллож байгаа нь л таны тэвчээрийг барна.

6.Дөнгөж сая телевизийн рекламаар гарсан шоколадыг би идмээр санагдсан л бол түүнийг заавал олж идэх болно. Эс тэгвээс тэр амттан санаанаас минь огт гарахгүй.

7.Нөхөр эсвэл найз нөхөд гэх дотны хүмүүсийн санаандгүй хэлсэн нэг үг таныг багтартлаа уурлахад ч хүргэж чадна.

8.Бас ямар нэг сэтгэл хөдөлгөм киноны 5 минут хэсгийг үзсэн ч асгартлаа уйлж чадна.

9.15 минут тутамд бие засахаар 00-ийн өрөө орж байгааг минь бусад хүмүүс сэжигтэй, гайхсан харцаар харах болно.

10.Найтаалгах эсвэл хүндрэхээр дүлэх болгонд хүүхэд тань гарчих гэж байгаа юм шиг эвгүй мэдрэмж төрнө.

11.Бяцхан үр тань гэдсэн дотроос өшиглөж, хөдлөх бүрт ямар нэг “харь гаригийн биет” байгаа мэт санагдах тэр мөч...

12. Хүүхдийнхээ хөдөлж байгааг хэн нэгэнд мэдрүүлэхээр гарыг нь гэдсэн дээрээ тавих үед өмнө нь зогсоо зайгүй тонгочиж байсан хэрнээ гэнэт хөдөлгөөнгүй “нуугдаж” орхино.

13.Жирэмсэн болсон гэдгээ мэдсэнээс хойш та хэтэрсэн кофений хэрэглээ, алкахол, архи тамхи гээд бүхий л муу зуршлаа орхих гэж хэрэндээ л хичээх болно.

13. Уулзсан, эсвэл утсаар ярьсан хүн болгон танаас нэг л асуулт үргэлж асууна. “Хэзээ төрөх билээ?”

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.03
Видео: Матрасанд нуугдсан цагаачдыг баривчилжээ
2
2019.01.02
Фото: Якутууд 40 хэмийн хүйтэнд хэрхэн амьдардаг вэ?
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
1 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
21 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
23 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
49
4
23
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.