Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Нийслэлийн 149-р цэцэрлэгийн өргөтгөлийг өнөөдөр ашиглалтад оруулав


Сүхбаатар дүүргийн хөрөнгө оруулалтаар баригдсан 149-р цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтанд орж нээлтээ хийлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд дүүргийн Засаг дарга Х.Болормаа, Засаг даргын орлогч П.Давхарбаяр, Боловсролын хэлтсийн дарга Б.Үүлэнсолонго болон ажил хариуцсан мэргэжилтнүүд эцэг эхийн төлөөлөл, гүйцэтгэгч компанийхан, хүүхэд багачуудын хамт оролцов.

Дүүргийн 4 дүгээр хороонд байрлах тус цэцэрлэг нь 1958 онд байгуулагдсан, 100 хүүхдийн хүчин чадалтай, нийслэлийн ууган цэцэрлэгүүдийн нэг юм. Шинэ өргөтгөл ашиглалтанд орсноор 50 ороор хүчин чадал нэмэгдэж, зориулалтын урлаг, биеийн тамирын заалтай болж байгаа юм.

Тус цэцэрлэгийн эрхлэгч Х.Тунгалаг 60 жилийн түүхтэй цэцэрлэг маань шинэ өргөөтэй болсноор хүүхэд багачуудын сурах орчин сайжирсанд эцэг эхчүүд, хүүхэд багачууд, хамт олныхоо өмнөөс дүүргийнхэндээ талархаж байна гэлээ.

Мөн дүүргийн Засаг дарга Х.Болормаа “Бид  дүүргийн хөрөнгө оруулалтаар 3 дахь цэцэрлэгээ бүтээн босголоо, ийнхүү шинэ цэцэрлэгтэй болсноор энд сурч хүмүүжиж байгаа 250 орчим хүүхдүүд ая тухтай, тохилог орчинд суралцах болсонд баяртай байна. Мөн хүүхдийн төлөө гэсэн тус цэцэрлэгийнхээ хамт олон та бүхэнд, хүүхэд багачууддаа, эцэг эхчүүд та бүхэндээ эрүүл энх хамгийн сайн сайхныг хүсье” гэв.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
Элсэлтийн шалгалтын бүртгэл 4 дүгээр сарын 26-нд дуусна
2
2024.04.19
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
3
2024.04.10
Бүгд найрамдах Казахстан улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон...
санал болгох
1
15 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
48
37
41
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.