Хайх зүйлээ бичнэ үү

мин

Баянзүрх дүүрэгт 50 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг барина

2017 оны наймдугаар сард ашиглалтад өгөхөөр төлөвлөжээ.


Баянзүрх дүүргийн 24-р хорооны нутаг дэвсгэрт АНУ-ын ард түмний хүмүүнлэгийн тусламжаар баригдах 50 хүүхдийн цэцэрлэгийн барилгын шав тавих ёслол өчигдөр боллоо.

Барилгын ажлын гүйцэтгэгчээр “ТТК” ХХК ажиллах аж. Барилгыг 2017 оны наймдугаар сард ашиглалтад өгөхөөр гэрээ байгуулж, нийт өртгийг 440 мянган ам.доллар гэж тооцжээ.  

Энэ үеэр БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр “Өнөөдөр АНУ-ын буцалтгүй тусламжаар баригдах 50 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн барилгын шавь тавих ёслолыг зохион байгуулж байна. Монгол улсын засгийн газраас бага насны хүүхдийг хөгжүүлэхэд анхаарал тавьж, цэцэрлэгийн хүртээмж, чанарыг нэмэгдүүлэх, сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй сурч хөгжих боломж олгох бодлогыг хэрэгжүүлж ирсэн. Энэ нь “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого (2014-2024)”-д  “Хүүхэд бүрийг стандартын шаардлага хангасан сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамруулах” талаар тусгагдсан байдаг. Мөн “Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хот суурин газарт хүүхэд бүр цэцэрлэгт хамрагдах боломжийг бий болгохын тулд Засгийн газраас цэцэрлэг барихад зарцуулах төр, орон нутгийн болон олон улсын тусламжийн хөрөнгө  оруулалтыг нэмэгдүүлэхэд анхааран ажиллаж байна.

АНУ-ын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газар дээрх зорилтын хүрээнд хөдөө орон нутаг болон нийслэлийн сургуулийн өмнөх боловсролын хүртээмж бага байгаа дүүрэг, сумд эрчим хүчний хэмнэлттэй, цаг агаарын эрс тэс уур амьсгалд дулаанаа алддаггүй технологийг нэвтрүүлсэн цэцэрлэгийн байгууламж барих ажлыг өнөөдрийн шав тавих ёслолоор эхэлж байгаад баяртай байна. Монгол, Америкийн Нэгдсэн Улсын хамтын ажиллагаа өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна” гэв. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.04.11
ТҮК-ийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөг болгоно
2
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
3
2024.04.03
Алисагийн тэмдэглэл: Дээрэлхэлт хэрээс хэтэрч буй энэ үед "Cancel Culture"-ийг зөвөөр а...
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
15
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.