Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

Сурагч С.А нь 29 дүгээр сургуульд бугшсан МУУ МУУХАЙГ илчилснийг багш нар ИНГЭЖ няцаалаа

Г.Батбаяр: ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ, иргэний хуулийн 18 дугаар зүйлд заагдсан эрх зүйн бүрэн чадамжгүй ИЙМ этгээдээс ярилцлага авч, орон даяар тарааж байгаа нь гүтгэх, доромжлох гэмт хэрэг болж байна


Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургуулийн багш нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тус сургуулийн сурагч С.А(нэрийг нууцалжээ) www.medee.mn цахим хуудсанд ярилцлага өгчээ. С.А эрэгтэй, залуу багш нар хөвгүүдийг зодох, хоёроос гурван эрэгтэй багш охидод бэлгийн дарамт үзүүлдэг гэж хэлсэн байна. Түүнчлэн ангийн хогийн савнаас хэрэглэсэн бэлгэвч дандаа гардаг тухай хэлээд түүнд тохиолдсон эвгүй явдлын талаар ярьсан байна. Хичээл эрт тарсан өдөр С.А ангидаа юмаа мартчихаад эргээд очтол хоёр залуу багш ангиа түгжилгүй бэлгийн ажил хийж байжээ. Хүү ичээд ангиас гараад явчихсан гэнэ.

Ярилцлагыг бүрэн эхээр нь уншихыг хүсвэл ЭНД дарна уу. 

Энэ мэт сургуулийн орчинтой холбоотой ноцтой мэдэгдлүүд гарсны улмаас 29 дүгээр сургуулийн багш нар мэдээлэл хийсэн нь энэ юм. Тэдэнтэй цуг өмгөөлөгч Г.Батбаяр хэвлэлийн хуралд оролцжээ.  

Г.Батбаяр: ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ, иргэний хуулийн 18 дугаар зүйлд заагдсан эрх зүйн бүрэн чадамжгүй ИЙМ этгээдээс ярилцлага авч, орон даяар тараасан нь гүтгэх, доромжлох гэмт хэрэг болж байна 

29 дүгээр сургууль 340 орчим хүүхэдтэй. Үүнээс 140 хүүхэд нь сургуулийн дотуур байранд амьдардаг. Энэ хүүхдүүд байнгын хатуу хараа хяналт дор амьдардаг. Эмчийн үзлэгт байнга хамрагддаг. Нийгмийн ажилтантайгаа болсон үйл явдал болон сургууль дээр болж бүтэхгүй байгаа зүйлийн тухай байнга санал гомдлоо хэлж байдаг. 

Тэгтэл ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ, иргэний хуулийн 18 дугаар зүйлд заагдсан эрх зүйн бүрэн чадамжгүй ИЙМ этгээдээс(С.А хүүг хэлж байна) ярилцлага аваад, үүнийгээ орон даяар тараах, хэвлэн нийтэлж байгаа нь бусдыг гүтгэх, доромжлох гэмт хэргийг үйлдэж байна гэж үзээд Цагдаагийн газарт хандахаар болсон. 

Ер нь гуравдугаар сарын 27-нд хүүхдүүд мэдээлэл хийхдээ дохионы хэлний багш байхгүй гэж гомдол гаргасан. Гэтэл энэ хүүхдүүд бүгд бичиг үсгийн чадвартай шүү дээ.

С.А хүү бичиг, үсгийн чадвар муу гэдгээ ярилцлагын үеэр олон удаа хэлсэн байдаг. 

… Би дохионы хэлээр чөлөөтэй харилцана. Харин бичиж уншихдаа маш муу. Надад уншаад ойлгох, бичгийн чадвар байхгүй… 

Өмгөөлөгч Г.Батбаяр: 300 гаруй хүүхдээс 10-аад хүүхдийг сонгон авч, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн зовлонг ДӨВИЙЛГӨЖ, ОЛОН НИЙТЭД сурталчилж байгаа нь гэмт хэрэг

Тухайн сургууль дээр учир дутагдалтай бага зэргийн зөрчил гардаг. Гэтэл ийм зүйлийг дэвэргэн 300 гаруй хүүхдээс 10-аад хүүхдийг сонгон авч, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн зовлонг ДӨВИЙЛГӨЖ, ОЛОН НИЙТЭД сурталчилж байгаа нь гэмт хэрэг гэж үзэж байна. Монгол Улс хөгжлийн чадваргүй хүүхдээр шоу хийхдээ тулаагүй байна гэж хэлмээр байна. 

Нийгмийн ажилтан Р.Буянжаргал 

Сургуулийн багш нар, сурагчдын нэр төрд халдсан ярилцлага www.medee.mn сайтад гарчээ. Цаашлаад эцэг эхчүүд, ирээдүйд энэ сургуульд суралцах хүүхдүүдийг эмзэглүүлсэн, манай сургуульд байх боломжгүй, үндэслэлгүй мэдээлэл тавьсан. Бид тайлбар хийх нь зүйтэй гэж үзсэн учраас багш, эцэг эхчүүдийн төлөөлөл ирсэн байна. Манай дотуур байр бүрэн камержсан. Давхар бүрт камер бий. Камерийг өдөр бүр жижүүрүүд хүлээлцдэг. Тиймээс манай сургуулийн орчинд ийм бусармаг зүйл болоогүй, болох ч үндэслэлгүй гэдгийг бид албан ёсоор хариуцлагатайгаар мэдэгдэж байна. 

Дээрх мэдээлэлтэй холбоотойгоор хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрх зөрчигдөж байна гэж бодоод шалгуулахад бэлэн байгаа гэдгээ хэлмээр байна. 

Medee.mn  сайтын сэтгүүлч У.Уранцэцэг өөрийн ярилцлага авсан хуурцгаа хэвлэлийн хурал хийж буй багш нар болон сэтгүүлчдэд сонсоголоо. 

Хуульч Г.Батбаяр: Аравхан хүүхэд дохионы хэлний багш нар дутагдалтай байгаа гомдол гаргасан 

За яах вэ, хууль хяналтын байгууллагад нь шалгуулъя. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13.1 дэх хэсэгт шүүх л зөвхөн хүний гэм буруутайг тогтоодог гэж заасан. Тиймээс шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад энэ мэдээллийг үндэслэлтэй мэтээр тарааж байгаа нь буруу гэж хэлж байгаа юм. Тиймээс манай үйлчлүүлэгчид Цагдаагийн байгууллагад хандсан байна. 

Дашрамд хэлэхэд, хүүхдүүд дохионы хэлний багш дутагдалтай байна гэсэн ганцхан асуудал тавьсан байгаа шүү. Аравхан хүүхэд ийм юм ярьсан. Тэгэхэд үүнийг энэ сургуулийн үйл ажиллагаа цаашид үргэлжлүүлэн явуулж болохгүй мэтээр тайлбарласан нь байгаа нөхцөл байдлыг дэвэргэж байна. 

Сэтгүүлч: 

Г.Батбаяр өмгөөлөгчөөс асуух асуулт байна. Гэмт хэргийн ноцтой шинж агуулсан байж болзошгүй мэдээлэл www.medee.mn цахим хуудсанд гарсан байна шүү дээ. Хууль хяналтын байгууллага шалгалт хийж дуусаагүй байхад “Гүтгэсэн байна” гэх мэдээлэл хийж байгаа нь Та бүгд айгаад байгааг харуулж байгаа юм биш үү?
Нөгөө талаас, ярилцлага өгсөн хүүхдийн АР ГЭРИЙНХЭНД 29 дүгээр сургуулийн багш нарын зүгээс мэдээлэл өгсөн байна, ШОРОНД ЯВУУЛНА гэж АЙЛГАН СҮРДҮҮЛСЭН тухай мэдээлэл ирсэн байгаа. Энэ талаар тайлбар өгөөч?  

Сэтгүүлч: 

Г.Батбаяр өмгөөлөгч өө, Та тус сургуульд дарамт байхгүй гэж өөрөө үзсэн юм шиг ярих хэрэг бий юү? Хүүхэд ямар ч ор үндэслэлгүйгээр зохиож ярина гэж байхгүй шүү дээ. Бүх багш нарыг тийм гэж хэлээгүй. Цөөн тооны багш бий гэж хэлсэн байдаг. 

Өмгөөлөгч Г.Батбаяр: 

Тийм л дээ. Та бүхний хэлж байгаа зөв. Итгэл үнэмшлийнхээ хүрээнд Та бүхэн асууж байна. 29 дүгээр сургуулийг гутаан доромжлох зохисгүй яриа газар аваад байна. Үүнд тайлбар хийж буй нь энэ юм. Энд ямар нэг тогтоогдчихсон юм яриагүй. 

Та бүхэн ч бас. Тухайн сургууль дээр ХҮЧИНДДЭГ, хүчирхийлэл газар авсан, янз бүрийн байдлаар сурж боловсроход хязгаарлалт хийдэг тухай нотлогдоогүй мэдээлэл битгий гаргаач гэж хэлж, бид маргалдаж байна. 

Ярилцлага өгсөн хүүхэд ийм юм яриагүй л гэж хэлж байгаа шүү дээ. 

www.medee.mn цахим хуудсын сэтгүүлч ярилцлага авсан хуурцгаа дахин сонсоголоо. 

Өмгөөлөгч Г.Батбаяр: 

Энэ яриа дүрсгүй л юм байна. Гэхдээ нааш нь аваад ир. 

Хуурцагны хэсгээс: ...Завсарлагааны үеэр сурагч охидуудад бэлгийн дарамт үзүүлдэг. Тэвэрдэг гэнэ… Хүүхдүүдийн нүдэн дээр илт биеийн хориотой хэсгүүдэд хүрдэг. Хоёр, гурван эрэгтэй залуу багш бий. 

Өмгөөлөгч Г.Батбаяр:

Энд бэлгийн дарамт учруулдаг гэж яриад байна. Гэтэл хэн гэдэг хүүхдэд, хэн гэдэг багш бэлгийн дарамт учруулсан талаар яриагүй байна шүү дээ. 

Сургалтын менежер Д.Алимаа:

Энэ сэтгүүлчийн хураагуурт үлдсэн ярилцлагыг буруу гэж би хэлж чадахгүй байна. Гэхдээ бид камержсан дүрсээр л баталгаа болгож авна. Үүнийг дүрсжүүлсэн бичлэгтэй байж бид үнэмшинэ. Энэ хүүхдийн үзэл бодлыг өөр хүн орчуулан хүргэж байна шүү дээ. Тиймээс дүрсжүүлсэн бичлэг хүсэж байна. 

Өмгөөлөгч Г.Батбаяр: Энэ хүүхдийн яриа гэрчийн мэдүүлэг гэж явна шүү дээ. Гэтэл гэрчийн мэдүүлэг эх сурвалжаар нотлогдох ёстой. Эх сурвалж энд алга. Энд эрэгтэй хүүхэд ярилцлага өгчээ. Намайг багш нар тэвэрдэг гэж яриагүй байна. Эмэгтэй хүүхдүүдийг тэвэрдэг гэж яриад байна. Ямар эмэгтэй хүүхдийг тэвэрдэг юм бэ?!

Дохионы хэлний багш М.Сарантуяа:

Монгол Улсын хэмжээнд боловсрол олгож буй сургуулийн дохионы хэлний ганц багш нь би юм. 

С.А хүү ярилцлагын үеэр түүний тухай дурдсан байдаг.

Бид дүрс нэхээд байгаа нь цаанаа учиртай л даа. Орчуулагч, хэлмэрч нь хүүхдийн хэлж буйг үнэн орчуулж байгаа эсэхийг мэдмээр байна. 

Өмнө нь гуравдугаар сарын 27-нд маш олон мэдээллийн хэрэгслээр манай хүүхдүүдийн дохиог гаргахад наана нь хэлмэрчилж байгаа хүмүүст алдаатай, оноотой, буруу орчуулсан зүйлүүд бий. Монгол Улсын хэмжээнд дохиж буй хүмүүсийг үнэн, зөв дохиж буй эсэхийг хянах хүн цөөн байдаг юм. Тиймээс миний хувьд, ярилцлагын дүрсийг үзмээр байна гэж яриад байгаа юм. 

Нийгэмд таниулж буй хэлмэрч орчуулагч хүмүүс нь буруу орчуулга хийж байсан. 

Сэтгүүлч:

С.А гэдэг хүүхдийн араас багш нар утасдаж, эцэг эхийг нь дарамталсан гэх мэдээлэл байна. Энэ үнэн юм уу? Ийм ярилцлага өгөөгүй гэсэн бичиг хийлгээд аваад ирсэн байна билээ. 

Анги удирдсан багш О.Уртнасан:

Ярилцлага өгсөн гээд байгаа С.Алтансүх хүүгийн ангийн багш нь байна. Хүүхдийн нэрийг нууцалсан байсан ч жагсаал хийсэн 10 гаруй хүүхдээс С.Алтансүх ярилцлага өгснийг таних хялбар байсан шүү дээ. Зургийг нь тавьчихсан байсан.

Би зургадугаар ангиас нь эхэлж С.Алтансүхийн ангийг дааж авсан. Одоо арванхоёрдугаар анги. 

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нд энэ мэдээлэл www.medee.mn цахим хуудсанд тавигдсан. Багш хүний хувьд, ангийн багшийн хувьд ХАМГИЙН ТҮРҮҮНД би эцэг эхтэй холбогдох ёстой. Ингээд үүргийнхээ дагуу С.Алтансүхийн ээж, аавтай утсаар ярьсан. С.Алтансүхийн ээж маш их сандарч “Мэдээгүй байсан шүү, багшаа. Бид мэдээгүй” гэж хэлсэн. Сургуулийн зүгээс дарамталсан зүйл байхгүй. 

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд рүү томчууд та нар энд, тэндээс буруу зөв гэж дайраад байхад энэ хүүхдийн сэтгэл зүйн байдал ямар байх вэ. Миний хувьд маш хүнд байгаа гэж бодож байна. 

Одоо хавар болж байна. Хөгжлийн бэрхшээлтэй, тэр тусмаа сонсголын бэрхшээлтэй хүүхдийн сэтгэл зүй ямар байх вэ гэдгийг бид цаг, улиралтай нь мэднэ. 

С.А хүү бидний сэтгэл санаа ямар байдгийг багш нар ойлгодоггүй гэж хэлсэн.

...Бидний сэтгэл санаа ямар байдаг, бусад хүүхдүүдээс юугаараа өөр гэх зэрэг онцлогийг ерөөсөө судлаагүй. Тухайн хүүхдийг судлаагүй байж байнга дээрэлхүү харьцах нь надад огт таалагддаггүй...

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.12.03
Солонгосчуудын орохыг хүсдэг сайн дурын шорон гэж юу вэ
2
2018.11.30
Бидний амьдарч буй дэлхийн хоёр өөр талыг харуулах ХҮЧИРХЭГ 15 зураг
3
2018.10.17
Датагүй нэг өдөр бидний хувьд ГАМШИГ болохыг батлах 8 тохиолдол
санал болгох
1
2 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.