Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Харвардын Анагаах ухааны их сургуулийн "T2T" хөтөлбөр Монголд хэрэгжинэ

“Training to Teachers” буюу Т2Т (Faculty Development Training Program) хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлэх гэрээ байгуулав.


МУ-ын Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Спортын Яамны дэмжлэгтэйгээр Монгол улсын Үндэсний хэмжээний Анагаах Ухаан, эрүүл мэндийн салбарын сургуулиудын эрдэмтэн, багш нарын чадавхийг дээшлүүлэх зорилгоор Дэлхийн боловсролын шинэчлэл төслийн хүрээнд АНУ-ын Харвардын Анагаах Ухааны Их Сургуулийн Олон улсын хөтөлбөр хариуцсан захирал, доктор Ажай Сингх хүрэлцэн ирж, “Training to Teachers” буюу Т2Т (Faculty Development Training Program) хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа. 

Харвардын Их Сургуулийн судалгаа шинжилгээний албан ёсны нэгж байгууллага болох “Монголын Эрүүл Мэндийн Үүсгэл” ТББ, Харвардын Их Сургуулийн дэд профессор Д.Ганмаа нар энэхүү хөтөлбөрийг Монгол Улсад оруулж ирэх ажлыг зохион байгуулж, Эмзүйн Шинжлэх Ухааны Их Сургуулийн удирдах зөвлөлийн дарга, академич Л.Хүрэлбаатар тус хөтөлбөрийн зохицуулагчаар ажиллах юм.

Харвардын анагаах ухааны их сургуулийн энэхүү хөтөлбөр нь анагаах ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сургуулиудын эрдэмтэн, багш нарт клиникийн судалгаа, клиник судалгааны ур чадвар, заах арга зүйн шинэлэг арга барилыг тэнхимийн болон зайны сургалтын хосолсон хэлбэрээр явуулдаг. Монголын нөхцөлд тохируулан боловсруулсан уг хөтөлбөр нь есөн сарын турш үргэлжлэх ба Харвардын Анагаахын Ухааны Их Сургууль дээр хэрэглэгдэж буй заах арга зүйн орчин үеийн техник, Харвардын анагаахын их сургуулийн кэйс болон оролцоон дээр суурилсан, багаар ажиллах чадварыг сайжруулдгаараа онцлогтой. Түүнчлэн, ‘’Critical thinking skills“ буюу шүүмжлэлт харьцуулалтын ур чадварыг эзэмшүүлэх юм. Сургалтад хамрагдаж амжилттай төгссөн 100 хүнд Харвардын анагаах ухааны их сургуулийн сертификат олгох юм байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.11
2018 оны шилдэг 10 Солонгос кино
2
2019.01.11
Хүүхдэд заавал сонсгох шилдэг 10 сонгодог хөгжмийн бүтээл
3
2019.01.10
Playlist: Гэртээ харих замдаа сонсох 13 дуу
санал болгох
1
18 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
46
24
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.