Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Монгол-Оросын бизнес эрхлэгч залуучуудын анхдугаар чуулган болно

Сүүлийн жилүүдэд хоёр улсын худалдааны эргэлт буурсан статистик үзүүлэлт жил дараалан гарч байна.


УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн өнөөдөр Монгол-Орос хоёр орны залуу бизнес эрхлэгчдийн анхдугаар чуулганыг зохион байгуулах талаар хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн хуралд ОХУ-ын Нэгдсэн Орос намын дэргэдэх “Молодоя Гвардия” залуучуудын байгууллагын Эрхүү мужийн салбарын удирдагч Артём Цындыжапов, Монголын худалдаа аж үйлдвэрийн үндэсний тэнхимийн Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Оюунтэгш нар оролцлоо.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “УИХ-д залуучуудыг дэмжих лобби бүлэг байгуулагдсан бөгөөд уг бүлэг болон зохион байгуулагч талуудын санаачлагаар энэхүү чуулганыг хийхээр болсон. Чуулганы хүрээнд хоёр талын төлөөлөгчид хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, хил орчмын бүс нутгийн аялал жуулчлал, байгаль орчин, экологи, эрчим хүч, барилга угсралт, барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, залуучуудыг дэмжих төрийн бодлого гэсэн үндсэн сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлж, санал солилцоно.

Түүнчлэн хоёр орны залуу бизнес эрхлэгчид харилцан ашигтай төсөл хөтөлбөрүүдээ танилцуулж, бизнесээ өргөжүүлэх боломж бололцоог судлана. Хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцаанд тулгамдсан шийдвэрлэх шаардлагатай асуудлыг дэвшүүлэх бизнес уулзалтууд болсноор хоёр орны хооронд эдийн засаг, худалдааны харилцааг өргөжүүлж, бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой” гэлээ.

Мөн, сүүлийн жилүүдэд хоёр улсын худалдааны эргэлт буурсан статистик үзүүлэлт жил дараалан гарч буй учир хоёр орны эдийн засаг, худалдааны харилцааг шинэ түвшинд гаргахад залуу бизнес эрхлэгчдийн энэхүү чуулган чухал ач холбогдолтой болохыг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн тэмдэглэв.

Хэвлэлийн бага хурлын үеэр ОХУ-ын Нэгдсэн Орос намын дэргэдэх “Молодоя Гвардия” залуучуудын байгууллагын Эрхүү мужийн салбарын удирдагч Артём Цындыжапов хийсэн мэдээлэлдээ “Молодоя Гвардия” буюу “Залуу гвард” байгууллага чуулга уулзалтын үеэр бизнес саналуудаа танилцуулна. Саналыг маань Монголын залуучууд хүлээж аваад, хамтран ажиллана гэдэгт итгэж байна" гэлээ.  

Одоогоор хоёр орны 100 орчим бизнес эрхлэгч оролцохоор төлөвлөсөн ба нэмж хамрагдах хүсэлтэй залуу бизнесмэнүүд 99990445 утсаар холбогдон, Нийгмийн ардчилал Залуучуудын холбоо болон  Монголын худалдаа аж үйлдвэрийн үндэсний тэнхимд бүртгүүлэх бөгөөд анхдугаар чуулган дөрөвдүгээр сарын 06-нд Гадаад харилцааны яаманд болох юм.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2022.07.27
BMW машинтай хүмүүс сар бүр 18 ам.доллароор суудлын халаалтаа цэнэглэдэг болно
2
2021.11.24
Салбарын хөгжлийн чигийг тодорхойлох “Frontier fintech summit” болж байна
3
2021.09.10
Digital Nation - 2021 | Хол явъя гэвэл олуулаа
санал болгох
1
10 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Уржигдар
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Уржигдар
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
37
39
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.