Хайх зүйлээ бичнэ үү

мин

Эрдоан Туркийг дангаараа захирахын төлөө зүтгэж буйг харуулах 5 баримт

Фетхуллах Гюлен Турктээ буцваас Т.Эрдоаныг сөрөх ямар ч хүч үгүй болно.


1. Өнгөрсөн долдугаар сард Туркт төрийн эргэлт хийхээр оролдсоны дараа тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоан суудлаас нь унагахаар оролдлоо хэмээн Фетхуллах Гюленийг буруутгасан. 1999 оноос хойш АНУ-д амьдарч байгаа Ф.Гюленийг сөрөг хүчин гэж нэрлэхэд буруудахгүй. Туркийн тал Ф.Гюленийг АНУ-аас гаргуулахаар хэлэлцээ хийгээд цөөнгүй жил болж буй. АНУ-ын тал түүнийг шилжүүлж өгвөөс ардчилсан үнэт зүйлсийг уландаа гишгэсэн хэрэг болно хэмээн хүсэлтийг үл хэрэгсэж байсан. Харин Доналд Трамп төрийн эрхэнд гарснаас хойш Ф.Гюлен хэрхэх нь тодорхойгүй болоод байгаа юм. Төрийн эргэлт хийх оролдлогод гар бие оролцсон, эсэхийг нь талууд магадлаж чадаагүй ч тэрбээр Турктээ буцваас Т.Эрдоаныг сөрөх ямар ч хүч үгүй болох нь үнэн билээ.

2. Төрийн эргэлт хийх оролдлогоос хойш уг хэрэгт оролцсон байх магадлалтай, Ф.Гюлений талын хүмүүс хэмээн 41 мянга гаруй хүнийг баривчлаад буй. Түүнчлэн багш, цэрэг, цагдаагийн албан хаагч, сэтгүүлч тэргүүтэй 100 мянга орчим хүнийг ажлаас нь халж, түр чөлөөлсөн. Хэвлэл мэдээллийн 170 орчим хэрэгслийг хааж, 800 орчим сэтгүүлчийн тусгай эрхийг түдгэлзүүлсэн байна. Хэвлэлийн эрх чөлөөг ийн хязгаарласнаар зогсохгүй шүүх засаглалыг өөрийн далбаанд нэгтгэх төрөл бүрийн алхам хийсээр байгааг олон улсын шинжээчид онцолж байна. Төрийн эргэлт хийх оролдлогоос үүдэн Гюлентэй холбоотой гэгдэх 1043 сургууль, 15 их сургууль, 1229 сан, 35 эмнэлгийг хаах шийдвэр гаргасан.

3. Фетхуллах Гюлен төрийн эргэлт хийх оролдлоготой холбоогүй гэж үзсэнээ Германы тагнуулын албанаас өнгөрсөн сард мэдээлсэн. Төрийн эргэлт хийх оролдлогыг Туркийн Засгийн газраас зохион байгуулсан гэж зарим шинжээч үзэж буй. Сөргөлдсөн хүмүүс, хүчнийг дарахад Эрдоанд тусалж, баруун гар нь байсан гюленистүүдтэй түнжин хагарснаас хойш муугаар эргэсэн хэрэг бүхнийг ганц сөрөг хүчин болох Ф.Гюлен рүү чихэх болсон Эрдоан энэ удаа ч онц үндэслэлгүйгээр өө хайж байна гэж шинжээчид үзэж байгаа юм. Туркт террорист байгууллагын статус зүүсэн Гюлений “Хизмет” хөдөлгөөнийг Германы тагнуулын албаныхан иргэний байгууллага гэж дүгнэсэн байна. Туркийн улс төрийн голлох хоёр бүлэглэл “таарахаа болихоос” өмнө тус улсын Засгийн газар боловсролын чиглэлээрх үйл ажиллагааг нь дэмждэг байсан түүхтэй.

4. Их Британийн Засгийн газар мөн ижил дүгнэлтэд хүрснээ мэдэгдэв. Тус улсын тал нотлох баримт авах хүсэлт гаргажээ. Гюленист үзэлтэй хүмүүс тодорхой хэмжээгээр оролцсон байх магадлалтай ч Ф.Гюлен өөрөө оролцсон гэж үзэх үндэслэл байхгүй гэж шинжээчид үзэж байгаа аж.

5. Туркийг Ерөнхийлөгчийн засаглалтай болгох ба бусад өөрчлөлтийг шийдвэрлэх зорилготой бүх нийтийн санал асуулгад Германд амьдарч байгаа 1.5 сая турк санал өгөх эрхтэй. Өнгөрсөн сард Европ дахь туркчүүд бүх нийтийн санал асуулгад дэмжсэн санал өгөхийг уриалан жагсаал зохион байгуулах гэсэн ч Герман, Нидерланд, Австрийн захиргаа жагсаал хийхийг хориглосон. Үүнийх нь төлөө Эрдоан Герман, Нидерландын удирдагчдыг “нацистууд” хэмээн нэрлээд амжсан. Үүгээр зогсохгүй өнгөрсөн долоо хоногт “Европ энэ маягаараа хандсаар байвал европчууд дэлхийн хаана ч гудамжаар тайван алхах аргагүй болно шүү” хэмээн мэдэгдсэнийг “Ройтерс” мэдээлэв.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
16 цагийн өмнө
“Miss AI” цахим тэмцээн $20000 шагналтай
2
Уржигдар
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
3
3 өдрийн өмнө
Фото: Дубай усанд автлаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
26
6
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.