Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Зөвхөн "Playtime"-ийг тэсгэлгүй хүлээж байгаа хүний л ойлгох 16 зүйл


Зун болохыг хүлээх маш олон шалтгаан бий. Жишээ нь, бороо орохыг мэдрэх гэж... 

Эсвэл аялалд гарах гэж... 

Дэлгэр цагт хөдөө мал дээр гарах гэж ч юм уу...

Зарим нь зүгээр л хорхог, боодог хийж идэх гэж зуныг хүлээдэг. 

Мэдээж бас наадам. 

Харин амьд хөгжим сонирхогч залуус нэгэн наадмыг маш ихээр хүсэж, хүлээдэг. Тэр бол "Playtime". 

Зөвхөн энэ зурагт хуудас л "Playtime"-ийг тэсгэлгүй хүлээж байгаа хүмүүсийн сэтгэгдлийг юу, юунаас илүү хөдөлгөж чадна. 

Энэ жил гадаадын ямар хамтлаг ирэх бол оо гэдэг нь үргэлж биднийг догдлуулдаг. "The XX" үү, "The Fin" үү, эсвэл бүр "Coldplay" хүрээд ирэх юм биш байгаа? 

"Playtime" болоход хэдэн хоног үлдсэн бэ гэдгийг та ямар ч чухал үйл явдлаас илүү хэлж чадна. 

Хэдхэн унтаад сэрэхэд л "Playtime" боллоо доо гэсэн бодол ирээдүйг өөдрөгөөр төсөөлөхөд тань тусалдаг. 

Улирлыг та ингэж тооцоолдог. 

Өдрийн бодол, шөнийн зүүд болно. 

"Playtime" болно доо гэж бодоход хүртэл сайхан байдаг. 

Энэ жилийн "Playtime"-д оролцох шинэ, залуу хамтлагуудын нэрсийг хараад өөрөө тайзан дээр гарах гэж буй мэт л догдолно. 

Тэгээд бас таксны зүүлт цаасан биш даавуун байгаасай гэж дотроо хүснэ. 

Гэхдээ давуун байна уу, бугуйвч байна уу хамаагүй, "Playtime" л болдог цагтаа болж байвал бидэнд энэ дэлхий дээр өөр хүсээд байх юм үгүй. 

Энэ видеог үзээд та яг одоо нам унтаад сэрэхэд аль хэдийнэ 92 өдөр өнгөрч, "Playtime"-ийн өглөө болсон байгаасай гэж хүснэ. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
13 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
13 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
14 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
14 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
15 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
19 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
3
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.