Хайх зүйлээ бичнэ үү

мин

Италид Монголын соёл урлаг, мэдээллийн төв байгуулна

Итали улсын Соёлын өв, аялал жуулчлалын дэд сайд Дорина Бианкийг хүлээн авч уулзлаа.


Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа Итали улсын Соёлын өв, аялал жуулчлалын дэд сайд Дорина Бианкийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр, НСУГ-ын дарга Ж.Дамдинцэрэн, НАЖГ-ын дарга Д.Батсүх, Итали улсын Соёлын өв, аялал жуулчлалын дэд сайдын Зөвлөх Ливиа Малканжо болон холбогдох албаны хүмүүс байлцлаа.

Дорина Бианки “Өмнө нь Бээжин дэх Элчин сайдын яамаар дамжуулан Улаанбаатар хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж байсан. Харин одоо Улаанбаатар хотод Элчин сайдын яамтай болсон. Энэ нь хоёр орны харилцаанд илүү дөхөм, хамтын ажиллагаа илүү хурдан үр өгөөжтэй байх боломж бүрдэж байна гэсэн үг. Хоёр орны харилцаанд соёл урлаг болон аялал жуулчлал маш их эерэг үр нөлөөтэй. Урд нь байгуулж байсан санамж бичигт хоёр улс харилцан аялал жуулчлал, мэдээллийн төв нээхээр тусгасан. Санамж бичигт заасны дагуу бид Улаанбаатарын соёл урлаг, аялал жуулчлалын төвийг нээхээр төлөвлөж байгаа” гэв.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа “Италийн Элчин сайдын яам Монгол Улсад нээгдсэн нь хоёр орны хамтын ажиллагаа, харилцаанд сайшаалтай зүйл болсон. Соёл урлагийн салбараас гадна бүхий л салбарт хамтран ажиллах өргөн боломж нээгдэж байгаа гэж ойлгож байна. Италийн соёл, мэдээллийн төвийг Улаанбаатарт нээх бүрэн боломж бий. Бид энэ тал дээр дэмжлэг үзүүлэн ажиллах болно. Хоёр улс хамтын ажиллагааны санамж бичигийн хүрээнд 2010 онд балетчин Д.Алтанхуяг Миланы алдарт LaScala театрт “Pink Floyd” балетад гоцлол бүжиглэж, энэ тухай баримтат кино хийж байсан. Мөн 2010 оны арваннэгдүгээр сард LaScala театрын академид Монголоос залуучууд бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх чиглэлээр Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж байсан. Италийн алдарт хөлбөмбөгчин Франко Барези 2011 онд Монголд ирж “UB football” клуб байгуулж байсан гэх мэт олон үр бүтээлтэй ажлууд хийж хэрэгжүүлсээр ирсэн. Хэдийгээр хэсэг хугацаанд тасалдсан боловч түүнийг үргэлжлүүлж сэргээн хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх тал дээр манай нийслэлийн Соёл урлагийн газар цаашид идэвх чармайлт гарган ажиллана” хэмээлээ.

Улаанбаатар хот болон Италийн хотуудын архитекторуудын холбоотой хамтарч ажиллах, цаашлаад архитектор, интерьер дизайны чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, Италийн туршлагыг судлан Улаанбаатар хотын хөшөө дурсгал, музей, галерейн сэргээн засварлах чиглэлээр хамтран ажиллах, хоёр Улсын харилцан аялах жуулчдын тоог нэмэгдүүлэх, монголын аялал жуулчлалын офиссийг Италийн хотуудад нээх, гар урлалын чиглэлээр ажилладаг жижиг үйлдвэрлэгчид ялангуяа өрх толгойлсон эмэгтэйчүүдийг дэмжиж, бүтээгдэхүүнийг нь Итали болон Европын холбооны улсуудад экспортлох замаар харилцан ашигтай хамтран ажиллахад Италийн технологи, туршлага, дэмжлэгийг авах зэрэг саналуудаа илэрхийллээ.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
Уржигдар
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
4 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
1 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
14
10
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.