Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

МОНОС группийн Ерөнхийлөгч Л.Хүрэлбаатарын илтгэлээс онцлох 10 эшлэл

"Эрдэмт" клубээс зохион байгуулдаг "Өглөөний уулзалт"-д оролцохдоо тэр ийм үнэт сургаалиадыг залуу үеийнхэндээ зөвлөсөн юм.


Эрт босвол нэгийг үзнэ гэдэг. Ихэнх хүмүүст зүүд нойрондоо умбан байхад эртлэн босож шилдэг удирдагчдаас үнэтэй зөвлөгөө сонсож, туршлагаас нь суралцана гэдэг гайхалтай биш гэж үү. "Эрдэмт" клуб нь өнгөрсөн 2 жилийн турш 32 удаа өглөөний уулзалтыг зохион байгуулж буй. Энэ бүх хугацаанд олон чадварлаг, шилдэг удирдагчид залуу үеийнхэнтэй туршлагаа хуваалцсан байна.

Бид цаашид "Эрдэмт" клубын "Өглөөний уулзалт"-ын зочдын ярианаас онцлох эшлэлүүдийг хүргэж байхаар боллоо. Ингээд өнгөрсөн сарын 30-нд болсон эртэч уулзалтын зочин, "Монос" группийн Ерөнхийлөгч Л.Хүрэлбаатарын ярианаас онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

1. Мэргэжлээ зөв сонгоорой.

Хүний амьдралын хамгийн чухал сонголтуудын нэг. Хэрэв та мэргэжлээ буруу сонгожээ гэж бодож яваа бол мэргэжлээ сольж хүссэн ажлаа эхлэх хэрэгтэй, чадахгүй эсвэл хүссэн ажлаа мэдэхгүй бол нэгэнт сонгосон ажил, мэргэжилдээ дурлаарай. Амжилтанд хүрсэн хүмүүс мэргэжлээ зөв сонгосон, эсвэл сольсон, эсвэл алдаж яваад эргээд мэргэжилдээ дурласан байдаг гэнэ.

2. Өнөөдөр ганц, маргааш олон бий.

Өнөөдөр бол таны агуу өдөр юм. Ямар нэгэн агуу үйлийг бүтээх өдрөө хүлээн суугаа бол тэр өдөр чинь өнөөдөр шүү. Яг одоо л хамгийн сайнаараа байгаарай.

3. Бид бүгд адил.

Бид бүгд адилхан суурьтай, ижил өгөгдөлтэй, ижилхэн л биемахбодь, яг адилхан 24 цагтай байдаг. Бие биеээсээ ялгарч чадах ганц зүйл бол САХИЛГА БАТ юм. Найз чинь англи хэл сураад чи сурахгүй байгаа бол таны сахилга бат дутжээ. Ярианы энэ хэсэг миний бодлоос гарахгүй байгаа. Сахилга бат л нээрээ чухал юм.

4. Боломж үргэлж байдаг.

Яг одоо байгаа боломж бүрийг боломжийнх нь хэрээр ашигла. Ирээгүй байгаа боломжийг үгүйлэн халгалж суухын оронд одоо байгаа боломжоо чадлынхаа хэрээр ашиглаарай.

5. Цагийг нь хүлээвэл хэзээ ч тэр цаг ирэхгүй.

Турмаар байвал маргааш өглөө биш яг одоо л дасгалаа эхэл.

6. Хамгийн том зөвлөх бол НОМ.

Чингис хаан, Атилла хааны тухай уншиж судлан тэднээс үлгэр дууриалал авдаг гэсэн нь онцгой содон санагдав. 

7. Олон улсын зах зээлийг сонирхож бай.

Өдөр тутмын хэрэглээний биш зүйлийг үйлдвэрлэхэд ашигтай байхын тулд бүтээгдэхүүн гаргах зах зээл нь багадаа 10 сая хүн гэсэн судалгаа байдаг гэнэ. Тиймээс Монос зөвхөн монголдоо зориулан үйлдвэрлэж болохгүй юм байна гээд одоо олон улсын зах зээлд гаргах боломжтой бүтээгдэхүүний судалгаан дээр ажиллаж байгаа юм байна.

8. Инновациар Монгол хөгжинө.

Монголчууд үйлдвэрлэлээр хөгжихгүй жижиг зах зээлтэй юм бол юугаар хөгжих вэ? гэсэн асуултанд шинэлэг юмаар, инновациар Монгол хөгжинө гэж боддог гэв.

9. Хүүхдээ хүмүүжүүлье гэвэл өөрөө хүмүүж.

Хүүхэд таны хэлсэнийг биш хийснийг даган дуурайх болно. Яг үүн шиг удирдагч хүн бол зөвийг хэлэхийн зэрэгцээ өөрөө хийж, үлгэрлэн харуулах хэрэгтэй.

10. Шууд том хар.

Энэ хүн 38 насандаа Монос эмийн үйлдвэрийн эхлэлийг тавьжээ. "Монгол Оюун Санаа" үгийн товчлол болгон МОНОС нэрийг хайрласан гэнэ. Шахмал эм үйлдвэрлэх тоног төхөөрөмж, судалгаа, шинжилгээ хийх лабораторийн аль нь ч байгаагүй ч цэр ховхлох усан эм хийж, энд тэндхийн лабораториос тусламж аван, орос цэргүүдийн орхиод явсан нурах шахсан байшинд эм бүтээх тасаг гэсэн хаяг хадчихаад ганцаараа сууж байсан гээд ярих нь үлгэр шиг юм. Би бол зүгээр нэг эмийн санд эм зүйч, худалдагч авах уу гээд эсвэл эрхлэгч, дарга гэсэн ажилд шалгуулаад л явж байх биз. Эсвэл бүр наймаа руу орно, за ер нь л наймаа хийнэ дээ. Зарим 38тай нөхдүүд бүр үхэх дөхлөө, юу ч эхлэхээсээ өнгөрсөн гээд тууж яваа байхдаа.

Лекцийн төгсгөлд өөрийн бичсэн “Аттила хааны хилэн хар азарга буюу Амжилтын жор” хэмээх эссэ нийтлэлийн түүврээ уулзалтанд ирсэн бүх хүнд бэлэглэн танхимд бөөн хөөр баяр болов.

14 хоног бүрийн Пүрэв гарагт уулзалт болдог ба дэлгэрэнгүй мэдээллийг 99001584 болон www.facebook.com/erdemtei хаягаас аваарай.


Дараагийн уулзалт 4-р сарын 13-нд болох ба зочноор MCS группийн Ерөнхийлөгч Ж.Од оролцох юм байна. 

Бичсэн: Г.Лхамсүрэн

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2022.07.27
BMW машинтай хүмүүс сар бүр 18 ам.доллароор суудлын халаалтаа цэнэглэдэг болно
2
2021.11.24
Салбарын хөгжлийн чигийг тодорхойлох “Frontier fintech summit” болж байна
3
2021.09.10
Digital Nation - 2021 | Хол явъя гэвэл олуулаа
санал болгох
1
3 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
16
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.