Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Монгол бичгээ мартахыг хүсээгүй хүн бүрийн заавал орох 8 сайт

Бид өдөр бүр ядахнээ 10 минутыг монгол бичгээрээ юм уншихад зориулж байвал уламжлалт бичгээ мартахгүй нь лав биз ээ.


Монгол бичгээ мартахгүй байх, үндэсний хэл соёлоо гээгдүүлэхгүй байх тухай бүгд тодорхой хэмжээгээр ярьдаг ч үүнийгээ үйл хэрэг болгож байгаа нь тун цөөн. Монгол бичгээрээ алдалгүй бичиж, түвэггүй уншдаг гэвээс Монгол хэл судлалын тэнхмийн багш оюутан, зохиолчид гэчихвэл буруудахгүй болов уу. Ц.Элбэгдоржийн хэлсэнчлэн, дэлхийн монголчууд маань даяар монгол бичгээ сэргээн хэрэглэвээс...монгол хэлний амин амьсгал үл тасарч, монгол угсаатан дэлхийн цээжнээ тодорч vлдэнэ хэмээн бодном.

Бид өдөр бүр ядахнээ 10 минутыг монгол бичгээрээ юм уншихад зориулж байвал уламжлалт бичгээ мартахгүй нь лав биз ээ. Монгол бичгээр ном уншина гэж “том дуугараад” яах билээ. Харин president.mn тэргүүтэй монгол бичгийн хувилбартай цахим хуудас, олон нийтийн сүлжээний бүлгэмүүдийг үзэхийг санал болгож байна.

Юун түрүүнд Ерөнхийлөгчийн 2010 онд гаргасан Монгол бичгийн албан хэрэглээ нэмэгдүүлэх зарлигийн хүрээнд хөтөлж ирсэн www.president.mn сайтын монгол бичгийн хувилбарыг нэрлэе. Нээмэгц “Мөнх тэнгэрийн хүчин дор” буюу ᠮᠦᠭᠭᠡ ᠲᠡᠭᠷᠢ ᠢᠢᠨ ᠬᠦᠴᠦᠨᠳᠥᠷ гэсэн бичиг харагдана. “Эхлэл”, “Ерөнхийлөгч”, “Тамгын газар”, “Мэдээлэл” гэсэн дөрвөн цэснээс Ерөнхийлөгчтэй холбоотой сүүлийн үеийн мэдээллийг унших боломжтой.  

Монгол хэлний их тайлбар толь www.mongoltoli.mn хаяг дээр байршдаг. Уг толиос кирилл бичгээр үгсийн тайлбарыг уншиж болохоос гадна монгол бичгээр хэрхэн бичдэгийг харах боломжтой. Хэрхэн галиглахаа мэдэхгүй байгаа үед заавал дэм болно.

Арван жилийн сургуульд монгол бичгийн дүрэм үзснээс хойш олон жил өнгөрсөн байж болно. Та тухайн үед онцгойлон анхаараагүй байсан ч одоо http://mongol-bichig.dusal.net/ цахим хуудсаар ороод дүрмийн мэдлэгээ нөхөж сэргээж болно.

Монголын мэдээллийн анхдагч сайтуудын нэг болох “News.mn” сайт http://uigarjin.news.mn/ хаягаар монгол бичгээр мэдээллээ хүргэдэг. Өнөөдөр хамгийн сүүлийн мэдээ гэхэд “Өмнөд Солонгосын арми байлдааны бэлэн байдалд шилжээд байна" хэмээх гарчигтай БНСУ, БНАСАУ-ын сөргөлдөөний тухай мэдээлэл байх жишээтэй. Эндээс өдөрт нэг мэдээ уншиж яагаад болохгүй гэж?

Уйгуржин бичиг сонирхогчдын заавал зочлох хуудас бол http://mongolian-script.blogspot.com/. Шүлэг найраг хийгээд сургааль үгсийн уйгуржин эхийг кириллтэй нь хавсарган нийтэлдэг. Уг хуудсыг хөтлөгч М.Эрдэнэчимэг “Монгол хэл, сэтгэхүйн хөгжлийг ухааруулж, номын цагаан мөрд хөтлөх түлхүүр” болно хэмээн хуудсаа тодорхойлжээ.

Цагтаа айл бүрийн номын санд багтаж асан, магадгүй танай гэрийн хаа нэгтээ тоосонд дарагдаж хэвтээ усан цэнхэр хавтастай Монгол хэлний товч толийг http://bit.ly/KFOFtv хаягаар татаж цахим хэлбэрээр нь үзээрэй. Кирилл үсгээр хөөн үгсийн бичлэгийг харахаас гадна уран бичвэрийг нь харж дахин шагшаарай. Чоймаа багш хэмээн түмнээ танигдсан Ш.Чоймаагийн эрхлэн найруулсан уг толийн монгол бичгийн хэсгийг П.Найданжав бичжээ. Түүнчлэн http://www.mongol-bichig.com/ хуудсаас Ш.Чоймаа багшийн хичээлийг үзэж болно.

“Монггул бичиг” блогийг идэвхтэй хөтлөхөө больсон ч сангаас нь хүүхдийн дууны үгнээс өгсүүлээд шүлэг, үлгэр гэх мэт олон зүйлийг монгол бичгээр уншиж болно. Цахим хаяг:  http://monggulbichig.blogspot.com/.

Фэйсбүүкт үндэсний соёл, хэл бичигтэй холбоотой цөөнгүй групп бий. Тэр дундаа хамгийн олон гишүүнтэй нь “Mongolian script (Монгол бичиг)”. Эндээс төрөл бүрийн мэдээлэл авч болно.  

https://www.facebook.com/groups/140651009384134/

Нэмэлт: Хэрэв та нэрээ уйгуржин бичгээр хэрхэн бичихээ мэддэггүй бол http://www.tsahimmongol.com/mongol_dictionary.html хаягаар орж мэдэж аваарай.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
14 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

DR ADITYA 2021.07.05 129.205.113.208

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0 Хариулах


᠃᠃᠃᠃ 2020.03.18 162.158.119.114

ᠳᠤᠲᠤᠭᠤ ᠪᠠᠢᠢᠨ.᠊ᠠ᠋

0 Хариулах