Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Испанийн "MasterChef" хоолны реалити шоунд МОНГОЛ ЗАЛУУ шалгаран оролцож байна


"MasterChef" бол дэлхийн хамгийн алдартай хоолны шоу нэвтрүүлгийн нэг бөгөөд 60 гаруй оронд зохион байгуулдаг. 

Энэ шоу Испанид хамгийн алдартай телевизийн контентийн нэг. Учир нь Испани бол Европын хоолны хамгийн том соёлыг тээдэг. 

Испанийн "Masterchef" нэвтрүүлгийн тав дахь дугаар удахгүй эхлэх гэж байна. Энэ шоуг Испанид дунджаар 3.7 сая хүн тогтмол үздэг гэсэн судалгаа бий. 

Уг шоуны шинэ улирлын трейлер өнөөдөр задарлаа. Энэ улирлын шоунд 16 хүн оролцож байгаа. 

Та ямар нэг зүйл ажигласан уу? "Masterchef" нэвтрүүлгийн түүхэнд анх удаагаа монгол хүн оролцсон тохиодол болжээ. Тэр бол 31 настай Э.Одхүү. 

Хоолны соёлоор баялаг испанийн хоолны нэвтрүүлэгт монгол хүн оролцож байгааг тэд их олзуурхан хүлээж авчээ. 

Э.Одхүү Испанид амьдраад 8 жил болж байгаа бөгөөд хувцас дизайнерийн чиглэлээр ажилладаг. 

Ub.life түүнтэй холбогдоход "Миний хувьд сэтгэгдэл маш өндөр байгаа. Энэ бол испаничуудын хамгийн дуртай нэвтрүүлэг. Тэр ч утгаараа олон сая хүн үздэг. Би энэ нэвтрүүлэгт Монгол Улсаа төлөөлөн оролцож байгаагаа нэр төрийн хэрэг гэж бодож байна" гэсэн юм. 

Нэвтрүүлгийн ялагч 100.000 евро, дэлхийн хамгийн алдартай хоолны сургууль болох "Basque culinary center"-т магистрт суралцах тэтгэлэг, өөрийн нэрийн хоолны ном гаргах эрх авах аж. 

Монголынхоо нэрийг гаргаж буй Э.Одхүүд амжилт хүсье. Ub.life уг нэвтрүүлэгтэй холбоотой бүх мэдээллийг хүргэж байх болно. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2018.11.29
Эрүүл хийгээд амттай өглөөний цай
2
2018.11.29
UB.LIFE-ийн туршилт: Та шоколад амтлаад орцыг нь ялгаж мэдэрч чадах уу?
3
2018.11.21
Амттанд дуртай хүмүүсийн мэдэхэд илүүдэхгүй “АМТТАЙ” 10 баримт
санал болгох
1
2 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
23 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
16
12
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.