Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Хүүхдээ санхүүгийн сахилга баттай болгох 9 алхам

Хүүхдээ хэрхэн мөнгөнд хайр гамтай, арвич хямгач болгож сургах вэ? Эцэг эх бүр үүнд битүүхэн санаа зовдог биз ээ.


Хүүхдээ хэрхэн мөнгөнд хайр гамтай, арвич хямгач болгож сургах вэ? Эцэг эх бүр үүнд битүүхэн санаа зовдог биз ээ. Зарим эцэг эх хэдийнэ хуримтлал үүсгэж, хүүхдэдээ наад захын мөнгөний соёл сургасан байдаг бол зарим нь тэр тухай бодлоо үйл хэрэг болгож амжаагүй, яах учраа олохгүй байдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Хүүхдийг санхүүгийн сахилга баттай болгох чиглэлээр олон жил ажиллаж, судалгаагаа ном болгон нийтэлсэн Бэт Коблинерын онцлон бичснээр, хүүхэд гурван настайгаасаа эхлэн мөнгөний талаарх наад захын ойлголттой болдог. Энэ үеэс эхлэн насан туршид нь хэвшил болбоос зохистой санхүүгийн сахилга батыг суулгах хэрэгтэй аж. Ирээдүйгээ бүтээхэд нь туслах нь асран халамжлахаас дутуугүй чухал билээ. Эрүүл, аюулгүй орчинд өсч бойжих, сурч боловсрох, нийгмийн иргэн болж төлөвшихөд санхүүгийн байдал багагүй нөлөөтэй.

Гурван настай хүүхэд хүн мөнгө өгөөд ямар нэг зүйл хариуд нь авдаг, байшин тоглоомноос үнэтэй гэх мэтийг ойлгож авна. 4-5 нас хүрэхэд хүүхэд хэрэгцээ, хүсэл хоёрын заагийг бага ч атугай ялгаж сурдаг. “Гэрэг” мэргэжилтнүүдийн зөвлөгөөг эмхлэн хүргэж байна.

Зургийг "Financial Post"-оос

Хүсэл ба хэрэгцээ

Хүсэл хэрэгцээний ялгааг ойлгуулах нь санхүүгийн сахилга бат суулгах хамгийн чухал алхам. Дэлгүүрт хамт явж байхдаа тайлбарлаж хэлж өгч болох юм. Тухайлбал, шоколадтай сүү авахыг хүсэж байгаа ч энгийн сүү авах нь илүү хэрэгтэй гэдгийг хэлэх. Ингэхдээ сүү уух нь биед хэр ашигтайг давхар тайлбарлаж болно. Энэ нь шоколадтай сүү, амтлаг бүтээгдэхүүн бүү хэрэглэ гэсэн үг биш, харин хэрэгцээ хүслээс чухал гэдгийг харуулах жишээ болох учиртай. 

Халаасны мөнгө тогтмол битгий өг

Хүүхэд ч гэсэн байнга тодорхой хэмжээний мөнгөтэй явах хэрэгтэй нь мэдээж. Гэвч өдөр болгон тогтсон хэмжээний мөнгө өгснөөр тэр мөнгийг өдөрт нь хэрэглэж дуусгах ёстой гэх далд мессежийг өгдөг. Халаасны мөнгийг яг юунд зарцуулсан, үлдсэн, эсэхийг нь лавлаж байж олгох хэрэгтэй. Хүүхэд том болоод яг л хэвшсэнээрээ сар бүрийн цалингаа бүрэн үрчихээд, өвчин зовлон, гэнэтийн бэрхшээл тохиоход зарцуулах мөнгөгүй болох эрсдэлтэй.

Хуримтлалын ач холбогдлыг ойлгуул

Мөнгө яаралтай хэрэг болбол зээлж болдгийг хүүхэд багаасаа мэдэж авах нь тодорхой. Гэхдээ зээлж хэрэглэснээр илүү их мөнгө зарцуулах хэрэгтэй болдгийг, хуримтлуулсан мөнгөтэй байсансан бол тухайн зүйлээ зах зээлийн үнээр аваад зогсохгүй цаанаа өөр зүйлд зарцуулах мөнгөтэй үлдэнэ гэдгийг ойлгуулах хэрэгтэй.

Монголд санал болгож байгаа хүүхдийн хамгийн үр өгөөжтэй хадгаламж “Хасбанк”-ных. Тус банкны “Ирээдүйн саятан” нэртэй хадгаламж манай улсын анхны хүүхдийн урт хугацаат хадгаламж юм.

Давуу тал:

- Хүүгээс хүү бодогддог, хадгаламжийн үлдэгдэл дүн өсөх тусам хүүгийн хэмжээ өснө,

- Шаардлагатай үед хадгаламжаа барьцаалан шуурхай зээл авах,

- Сургуульд элсэх, дунд болон ахлах ангид шилжин суралцах үед хадгаламжаасаа зарлага гаргах,

-  Хүүхдийн мөнгөө сар бүр хадгаламжийн дансандаа хүлээн авч хуримтлуулах боломжтой.

-  Хадгаламж нээн ах дүү, найз нөхдийнхөө хүүхдэд бэлэглэж бас болно.

Их сургуулийн төлбөрөөс өгсүүлээд жолооны дамжаанд суралцах, айл гэр болох зэрэг зайлшгүй хэрэгцээнд дунджаар 70-80 сая төгрөг шаардлагатай гэж тооцоолъё. Энэ мөнгийг дан цалин, ар гэрийн тусламжаас бүрдүүлэхэд нэн хүндрэлтэйг хэн хүнгүй мэднэ буй за.

Хямдралтай гэдэг хэрэгтэй гэсэн үг биш

Хэрэггүй зүйл хэчнээн ч хувиар хямдарсан байсан хэрэггүй зүйл хэвээр л байх болно. Гэвч үнэгүй зүйлд дурладаг нь бараг хүн болгонд нийтлэг чанар тул их хямдралаас ч татгалзаж залуугаасаа сурах шаардлагатай. Дэлгүүрээр дагуулж явахдаа бүтээгдэхүүнийг яагаад 10000 биш 9990 гэх мэтээр үнэлдгийг ойлгуулж, худалдан авалтын сэтгэлзүйг тайлбарлаж өгөх нь тустай.

Өгч сурга

Санхүүгийн сахилга баттай гэдэг олсон зоос болгоноо хав дарж, харамч хүн болохын нэр биш. Зарцуулах, хураах мөнгөнөөс гадна өгөх мөнгө байх ёстой. Бусдад чин сэтгэлээсээ бэлэг бэлдэж баярлуулах, хэрэгцээтэй хүмүүст илүүчилж өгөх зэрэг нь олсон мөнгөө ашигтай зарцуулах аргаас гадна сэтгэлзүйн төлөвшилд нь эергээр нөлөөлнө.

Ажил хийлгэ, гэхдээ хэт их биш

Цагийн ажил хийх, гэр бүлийн бизнестээ туслаад тодорхой хэмжээний хөлс авах зэрэг нь мөнгөний үнэ цэнийг ойлгоход туслана. Гэхдээ сурлагад нь нөлөөлөхүйц их ажиллуулж болохгүй нь мэдээж. Долоо хоногт 15 цагаас илүү ажиллаж болохгүй гэж судлаачид дүгнэжээ. Гэрийн ажлыг мөнгөтэй холбоод хэрэггүй. Ороо засах, хураах, аяга угаах зэрэг ажлыг хүүхэд сурах ёстой гэдгээ ухамсарлах нь зүй.

Мөнгө үрж, алдаа гаргах боломж олго

Өөрт нь багахан хэмжээний мөнгөтэй карт нээж өг. Тэр мөнгийг дураараа зарцуулах боломж олгоод, хажуугаар нь онц шаардлагатай биш зүйлсийг огт авч өгөхгүй гэж журам тогтоон хэсэг хугацаанд ажиглах нь өндөр үр дүнтэйг судлаачид тогтоожээ. Данс, карт ашиглах зэрэгтэй холбоотой асуулт гарвал бага гэлтгүй сайтар тайлбарлаж өгч байх хэрэгтэй. Дэлгүүрт авахыг хүссэн юмыг нь авах мөнгө байхгүй гэж хэлээд, уурлаад өнгөрөх нь буруу аж. Худалдан авалтыг бие даан хийх боломж олгоход хүссэн хүсээгүй хэрэгтэй, эсэх талаар бодох болно. Энэ долоо хоногт хүссэн юмаа авчихвал дараа долоо хоногт хүслээ биелүүлэх мөнгөгүй болно гэдгийг эндээс л ойлгоно. Амьдрал ийм л байдаг шүү дээ.

Түрийвч рүү тань өнгийг

Сард яг хэдэн төгрөг олдгоо хэлэх шаардлагагүй ч орлогын түвшингээ ерөнхийд нь ойлгуулж, улсын дунджаас бага, ихийн алиныг хэлэх нь зүй. Толгойг нь эргүүлэхгүйн тулд тоон дүнгээ аль болох ерөнхийлж хэл. Амьжиргааны түвшин доогуур бол хэрхэн хангамжаа сайжруулах боломжтойг ярилцаж, дээгүүр бол тэр хэрээрээ ямар боломж бололцоо нээгдэж байгааг ойлгуулах нь чухал юм. “Усаа бага гойжуул. Мөнгө төлдөг юм шүү” гэхийн оронд хэр их мөнгөөр хэмжигддэгийг нь баримтаар харуул.

Үлгэр дуурайл бол

Та өөрөө мөнгийг замбараагүй үрдэг бол хүүхдэдээ яаж ч сургаад санхүүгийн сахилга баттай болгоход хэцүү. Хуримтлал үүсгэж, өдөр тутамд мөнгөө төлөвлөлттэйгөөр зарцуулдаг эцэг эхийн хүүхэд зан төлвөөсөө үл хамааран мөнгөндөө хяналттай хүн болж төлөвшдөгийг судлаачид хэлж байна.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
3
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.