Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Инфляцийн төлөв байдлын тайлангаас онцлох 8 баримт

Ажилгүйдлийн түвшин нэмэгдэж, өрхийн цалингийн орлого буурсан хэвээр байна.


Монголбанкнаас улирал бүр инфляцийн төлөв байдлын тайланг бэлтгэж олон нийтэд хүргэдэг. Тэгвэл энэ оны нэгдүгээр улирлын тайланг Монголбанк танилцуулжээ. Эндээс Монголын эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой ОНЦЛОХ 8 баримтыг хүргэж байна. 

1. Энэ оны хоёрдугаар улирлаас Монголын худалдааны нөхцөл эргэн муудаж магадгүй  

2011 оны сүүлчээс эхлэн манай улс тасралтгүй муудаж байсан гадаад худалдааны нөхцөл тайлант улиралд эрс сайжирлаа. Үүнд экспортын үнэ, тэр дундаа нүүрс, зэсийн үнэ хүлээж байснаас илүү ихээр өссөн нь нөлөөлөв. Төсвийн тэлэх бодлогын нөлөөгөөр Хятадын барилгын материалын эрэлт нэмэгдсэн нь нүүрс, зэсийн үнэ 2016 оны 4 дүгээр улиралд огцом өсөхөд нөлөөлсөн боловч энэ өсөлт удаан хадгалагдахгүй гэж шинжээчид үзэж байна. Иймээс 2017 оны 2 дугаар улирлаас эхлэн манай экспортын үнэ буурч, улмаар худалдааны нөхцөл эргэн муудаж болзошгүй байна. 

2. Өнгөрсөн 6 улирал дараалан агшсан уул уурхайн бус салбарууд тайлант улиралд нийлбэр дүнгээрээ огцом өсч, улмаар нийт үйлдвэрлэл эрчимжлээ

Экспортын зарим бүтээгдэхүүний үнийн сэргэлт тайлант улиралд эдийн засгийн өсөлтийг тэтгэж, хүлээлтээс өндөр гарахад голлон нөлөөлөв. Үнийн өсөлтөөс үүдэн нүүрс, төмрийн хүдрийн олборлолт нэмэгдэж, тээврийн салбарын өсөлт тайлант улиралд эрчимжсэн байна. Газар тариалангийн салбарт арвин ургац авсан нь ХАА-н салбарын өсөлтийг тэтгэсэн бол машин механизм, тоног төхөөрөмжийн борлуулалт өссөн нь худалдааны салбарын өсөлтийг нэмэгдүүлэв. Сүүлийн 6 улирал дараалан агшаад байсан уул уурхайн бус салбарууд тайлант улиралд нийлбэр дүнгээрээ огцом өсч, улмаар нийт үйлдвэрлэл эрчимжлээ.

3. Ажилгүйдлийн түвшин нэмэгдэж, өрхийн цалингийн орлого буурсан хэвээр байна

Тайлант улиралд уул уурхайн бус зарим салбаруудын үйлдвэрлэл огцом нэмэгдсэн боловч хөдөлмөрийн захын төлөв төдийлөн сайжраагүй. Ажил эрхлэлт буурч, ажилгүйдлийн түвшин нэмэгдэж, өрхийн цалингийн орлого буурсан хэвээр байна. 

4. Засгийн газрын хэрэглээ, хөрөнгө оруулалт, цэвэр экспорт өссөн байна

Эдийн засгийн өсөлтийг эрэлт талаас харвал 2016 оны дөрөвдүгээр улиралд цэвэр экспорт, Оюу толгойн далд уурхайн хөрөнгө оруулалтыг даган хөрөнгө оруулалт өсч, өрхийн хэрэглээ нэмэгдсэн нь нийт эрэлтэд эерэг нөлөө үзүүлсэн бол Засгийн газрын хэрэглээ сөрөг нөлөө үзүүлэв. Харин 2016 оныг бүхэлд нь авч үзвэл өмнөх онтой харьцуулахад хувийн хэрэглээ буурч, Засгийн газрын хэрэглээ, хөрөнгө оруулалт, цэвэр экспорт өссөн байна. 

5. Өрхийн нэрлэсэн болон бодит орлого буурсаар байна

Шинээр олгосон зээлийн бүтцийг авч үзвэл хэрэглээний зээл дийлэнх хэсгийг бүрдүүлсээр байна. Өрхийн нэрлэсэн болон бодит орлого буурсаар байгаа нь хэрэглээний зээлийн эрэлтийг нэмэгдүүлэх шалтгаан болж байна. 

6. Орон сууцны үнэ үргэлжлэн буурч байна 

2015 оны эхнээс үргэлжилж буй орон сууцны үнийн буурах хандлага үргэлжилсээр байна.

7. Эдийн засгийн өсөлт 2017 онд эерэг болж, 2018 онд тогтворжино

Эдийн засгийн өсөлт 2017 онд эерэг болж, 2018 онд тогтворжих хүлээлттэй байна. Уул уурхайн хөрөнгө оруулалт эдийн засгийн өсөлтийг, тэр дундаа боловсруулах, барилга, худалдаа зэрэг уул уурхайн бус салбаруудын өсөлтийг тэтгэхээр байна. 

8. 2018 онд алт, зэсийн үнэ сэргэж худалдааны нөxцөл сайжраx төсөөлөлтэй байна

Зэс, нүүрсний үнэ өсч, 2016 онд худалдааны нөхцөл сайжирсан бол 2017 онд зэс, нүүрс, төмрийн хүдрийн үнэ өмнөх улирлын түвшнээс буурч, газрын тосны үнэ нэмэгдэн худалдааны нөxцөл эргээд муудаж болзошгүй байна. Харин 2018 онд алт, зэсийн үнэ сэргэж худалдааны нөxцөл сайжраx төсөөлөлтэй байна.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.04.08
НӨАТ тайлангийн хуулийн хугацаа дуусахад 2 хоног үлдлээ
2
2017.12.28
Дарханы төмөрлөгийн үйлдвэр шилдгээр шалгарчээ
3
2017.12.22
Криптовалютын хувьсал довтлон айсуй - ТАВТАЙ МОРИЛ
санал болгох
1
16 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
10
28
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.