Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

ГИТАР сурч байгаа хүний л ойлгох 21 МЭДРЭМЖ

Битүү барилт. Ээ бурхан минь! Хуруунуудаа яг яах ёстой юм бэ?


Яг одоо 40, 50 насны босго давж яваа хүмүүсийн ихэнх нь орцондоо гитар “балбаж”, хэн зохиосон нь үл мэдэгдэх хэдэн сайхан дууг “хашрааж” явсан нь гарцаагүй. 1990 оноос хойш нэг хэсэгтээ уналтанд орсон Монголын гитар хөгжмийн хөгжлийн үе сүүлийн жилүүдэд эргэн сэргэж байгааг хөгжим судлаачид онцолдог юм билээ. Хэрвээ та гитар тоглож сурахаар төлөвлөж байгаа бол урьдчилаад “зовлон жаргал”-ыг нь гадарлачихад гэмгүй байх. Ингээд гитар тоглож сурахаар зорьж яваа хүний л ойлгох 21 мэдрэмжийг хүргэж байна.

1. Хэдэн жил эсвэл, хэдэн сар бодсны эцэст нэг л өдөр гитар сурахаар сэтгэл шулуудах мөч.


2. Энэ үед та гитар тоглох нь маш амархан гэж бодно. Хэдэн хуруугаа солбиж бариад л, баруун гарынхаа шуугаа дээшээ доошоо татахад л ерөнхийдөө болчих мэт төсөөлж яваа.

3. Тэгээд гитарын эрэлд гарна.

4. Гитартай болсныхоо дараа гэртээ ганц хоёр “балбаж” үзэх нь мэдээж.

5. Өөрөө сурах уу, сургалтанд суух уу. Энэ бол гитар анхлан суралцагчдын хувьд хамгийн чухал сонголт юм шүү.

6. Эхний ээлжинд youtube цахим хуудаснаас түм буман гитарын хичээл үзэж, сурах гэж оролдоно. 

7. Өөрөө сурах нь тийм ч амар зүйл биш гэдгийг хэдхэн хоногийн дотор ухаарна. Зөв хийж байгаа, эсэхдээ эргэлзэх учраас.

8. Нот мэдэхгүй тул эхэндээ хэдэн барилтуудаа G, A, E, B, C гэж л ярина. Мажор, минорийн тухай бараг л ярилтгүй.

9. Хэд хоног эрчимтэй хичээллэсний дараа хурууны өндөгнүүд хөндүүрлэж, нэг хэсэгтээ л хурууны үзүүр хэсгээр шоргоолж гүйгээд ч байгаа юм шиг, тогонд цохиулаад ч байгаа шиг мэдрэмж төрнө.

10. Нот. Энэ бол тэр чигтээ маш том шинжлэх ухаан.

11. Энэ хугацаанд хэд хэдэн удаа шантарна. Болихоор шийдсэн ч сэтгэлийн угаас үүнийг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаагаа ойлгоно.

12. Битүү барилт. Ээ бурхан минь! Хуруунуудаа яг яах ёстой юм бэ? Нэг гаранд тав биш 6, 7 хуруу хэрэгтэй юм биш үү.

13. Хэзээ ч сурахгүй мэт санагдаж, өөртөө гутрах үе ганц биш удаа тохиолдоно.

14. Дуртай хамтлагийнхаа гитарчинг хараад урам зориг сэргээд л ирнэ.

15. Ядаж дуртай ганц дууныхаа аяыг тоглож сурах гэж эрмэлзэнэ.

16. Чадах, чадахгүйн зааг дээр дэнжигнэж байхад танилууд чинь “За ганц ая тоглочих” гэж хэлэх үед.

17. Гитар тоглож сурахад гитараас гадна дэвтэр, үзэг зайлшгүй хэрэгтэйг санаарай.

18. Сонсгол маш чухал. Үүнээс гадна мэдрэмж ч чухал.

19. Эцсийн эцэст гитар сурахад мэдрэмжээс гадна тоо бодлого зайлшгүй шаардлагатайг мэдэрнэ.

20. Эдгээр “зовлон”, мэдрэмж, шантралыг даван туулсны дараа та хаана ч явсан хүмүүсийг хөгжөөж, сайхан аялгуу тоглодог болсон байх болно.

21. Гитар тоглож сурахаар төлөвлөсөн болон сурч байгаа бүгдэд нь амжилт хүсье!

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Видео: Матрасанд нуугдсан цагаачдыг баривчилжээ
2
2019.01.02
Фото: Якутууд 40 хэмийн хүйтэнд хэрхэн амьдардаг вэ?
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
3
20
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (4)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одко 2021.09.27 192.82.81.123

Яг л шат дарааллаар нь явж байгаа юм байна. 12. Одоо 8хан шат үлджээ хичээнээ :)

0 Хариулах


Мөнхболд 2020.07.16 172.69.252.149

Естой л тэгдэг юм даа.

0 Хариулах


Мөрөн 2019.10.28 202.55.188.86

Би 14 дээр л явж бнда

0 Хариулах


Ganzo 2019.02.03 202.55.188.44

Haha. Yag mun shuu. Bi 13 dr yavj bgan bn

0 Хариулах