Хайх зүйлээ бичнэ үү

мин

Ерөнхий сайд Казахстан улсын Элчин сайдыг хүлээн авч уулзав

Астана хотноо болох “Экспо 2017”-д урилаа.


Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Бүгд Найрамдах Казахстан Улсаас манай улсад суугаа Элчин сайд Калыбек Кобландиныг өчигдөр хүлээн авч уулзлаа.

Хоёр орны харилцаа 25 жилийн ойн босгон дээр ирж буйг тэмдэглээд энэ хугацаанд манай хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа Ерөнхий сайд уулзалтын эхэнд хэллээ. Мөн Казахстан Улс тусгаар тогтнолоо зарласны 25 жилийн ойн баярын мэнд хүргэсэн юм.

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол Казахстаны Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн даргаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр томилогдсон. Ээлжит хуралдааны товыг тохирч, хоёр талд тааламжтай үед амжилттай зохион байгуулна гэдэгт найдаж байна гэлээ.

Улаанбаатар хотноо өнгөрөгч аравдугаар сард бизнес форум болсон. Бизнесийн ийм арга хэмжээ хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг урагшлуулахад түлхэц болно гэж үзэж буйгаа Элчин сайд тэмдэглээд ирэх оны зургадугаар сард Астана хотноо болох “ЭКСПО 2017”-д 105 орон оролцохоо илэрхийлсэн, Монгол Улс энэ арга хэмжээнд оролцож өв, соёлоо сурталчилна гэдэгт итгэлтэй байгаа гэв.

Уулзалтын үеэр хоёр орны худалдаа эдийн засаг, иргэд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг асуудлаар ярилцлаа.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
2
3 цагийн өмнө
23 настай Фил Фоден Премьер лигт 50 гоолын босго давлаа
3
3 цагийн өмнө
HYBE-ээс Мин Хэжин энэ бүх хугацаанд бөөд ховсдуулсан байсан гэжээ
санал болгох
1
4 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
4
38
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.