Хайх зүйлээ бичнэ үү

Үзвэрийн үеэр "ОРК" -уудын гаргадаг зовлонтой 11 үйлдэл

Үзвэрийн үеэр зочид хоцрохоос эхлээд, хүүхэд уйлах чимээ, гар утасны гэрэл гэх мэт жижиг, сажиг асуудалтай гэмгүй үзэгчид байнга тулгардаг.


Үзвэрийн үеэр зочид хоцрохоос эхлээд, хүүхэд уйлах чимээ, гар утасны гэрэл гэх мэт жижиг, сажиг асуудалтай гэмгүй үзэгчид байнга тулгардаг. Заримдаа "ОРК"-уудын гаргадаг дараах бүдүүлэг үйлдлүүдээс болоод төлсөн мөнгөнийхөө оронд бөөн стресс үүрээд гарч ирэх нь бий. 

1. Эгнээний дундуур нааш цааш холхих

Энэ бэрхшээлтэй тулгарч үзээгүй хүн ховор.

2. Утсаа оролдох

Утасны гэрэл анхаарлаа төвлөрүүлэх гэж хичээж буй хүмүүст хэчнээн их саад болдогийг "ОРК"-ууд мэддэггүй. 

3. Чанга дуугаар утсаар ярих

Заримдаа бүр бусад хүнийг цочтол "Байна уу" гэж орилно гээч.

4. Суудлын араас өшиглөх 

Энэ бол үзвэрийн үед гэмгүй хүмүүст тохиолддог хамгийн аймшигт явдлын нэг. 

5. Юм идэх

Үзвэрийн танхим хоолны газар биш шүү дээ. Үйл явдлын учрыг ойлгох гэж ядаж байхад хажууд хэн нэгний хоол зажилж буй чимээг сонсоно гэдэг аймшигтай.

6. Бага насны хүүхдээ дагуулж ирэх

Зарим нь уйлж, зарим нь үймүүлнэ. Насанд хүрэгчдэд зориулсан үзвэрийг хүүхдүүд хэрхэн ойлгох билээ.

7. Үзвэрийн үеэр найзуудтайгаа буу халах

Үзвэр үзэхдээ найзуудтайгаа ирчихээд бусдын талаар ам уралдан ярьцгаадаг хүн цөөнгүй. Зарим нь бүр өөрийн нууцаа танхимд суугаа бүх хүнд зарлаж орхих нь бий. 

8. Суудлаа солихыг гуйх

Тасалбарт бичигдсэн суудал бол тухайн хүний өмч шүү дээ.

9. Амаа даралгүй ханиах, нусаа нийх

Хэрэв таны бие өвдсөн бол гэртээ үлдэх нь танд болоод бусдад дээр. Олон нийтийн газар аварга том 00-ын цаас гаргаж ирээд хамраа цэвэрлэх нь тохиромжтой биш л баймаар. 

10. Огт инээхээргүй зүйлд чангаар инээх

Үзвэр бүр хошин шог биш шүү дээ.

11. Үйл явдлыг түрүүлж ярих

Зарим "ОРК"-ууд тухайн үзвэрийг өмнө нь үзэж байсан гэдгээ батлахын тулд өрсөөд ярьчихдаг. Энэ нь эргэн тойрны хүмүүсийн урмыг хугалж орхих нь бий. Гэтэл дийлэнх үзэгчид үзээгүй зүйлээ бусдын амнаас бус өөрсдөө үзэж, таашаал авах дуртай байдаг шүү дээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Б.Баасанхүү жүдо бөхийн Азийн АШТ-д анх удаагаа түрүүллээ
2
3 цагийн өмнө
Б.Баасанхүү, Б.Эрхэмбаяр, Л.Энхрийлэн нар Азийн АШТ-д финалдлаа
3
3 цагийн өмнө
Дэлхийн аварга П.Орхон "Парис-2024" олимпын эрхээ авахад ганцхан даваа үлдлээ
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
38
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.