Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Ажил хайж байгаа миллениалуудын заавал мэдэх учиртай 4 зүйл

Ажилд орох чадвартай байна гэдэг нь таны аль хэдийн мэдэж, дадлагажсан туршлага биш болж хувирах гэнэ. Шинэ зүйлийг хурдтай сурах хэрэгтэй болж буй бололтой .


Өсвөр насны охинтойгоо хамт байхдаа миллениалуудын эрин ирснийг би өөрийн эрхгүй мэдэрдэг. Миллениалуудад нийтлэг нэлээд олон зүйл бий. Wi-fi, ухаалаг утасны “Snapchat” аппликэйшн гэх мэтчилэн тэднийг ижилсүүлдэг зүйл олон. Миний охин ч тэдний нэг. Гэхдээ ажлын байр болон карьерийн тухай ярихад тэд тэс өөр болж хувирдаг. 

Би “ManpowerGroup”-т ажилладаг бөгөөд өдөр бүр ажилд орохоор өргөдөл өгч буй олон мянган залуу хүнтэй уулздаг. Залуучуудаас цөөн тооны зүйлсийг байнга хардаг. 


 

Сурах чадвар нь карьерийн чухал нууцуудын нэг 

Шинэ технологиуд нь хувь хүн болон байгууллагаас онцгой чадварууд хөгжүүлэхийг өөрийн эрхгүй шаардаж байна. Олон хүн ирээдүйн ажлын байрны талаар таамаглал дэвшүүлсэн байдаг. Тухайлбал, ирээдүйд одоогийнхоос илүү их ажлын байртай болсон байж магадгүй. Эсвэл өөр ажлууд бий болно. Мөн ажлын байр цөөн байж магадгүй, бүр ерөөс ажлын байр байхгүй ч байж мэдэх юм. 

Цөөн тооны хүн чадвараа ахиулах тухай бичиж байна. Тодруулбал, чадвараа маш хурдтай ахиулах хэрэгтэй гэнэ. Ялангуяа бидний өмнө нь сонсож байгаагүй ажлын байранд ажиллах учиртай мэргэжилтнүүд. Ажлын байрны шинэ орчинд хуучин чадварууд ул болж, шинэ чадвар зул болох бололтой. Ажилд орох чадвартай байна гэдэг нь таны аль хэдийн мэдэж, дадлагажсан туршлага биш болж хувирах гэнэ. Сурах чадвартаа анхаарлаа хандуулснаар өөрийн чадваруудыг ажилд орох чадвар болгож хувиргах юм. Энэ нь миллениалуудын карьерийн нууц байх төлөвтэй. 

Ажил олгогчид ч үүнийг сонсох хэрэгтэй. Залуучуудын 93 хувь нь ур чадвараа хөгжүүлэх хүсэлтэй байгаа бөгөөд таван хүн тутмын дөрөв нь шинэ ажилд орсноор шинэ чадвартай болох боломжтой болно гэж найдаж буйгаа хэлсэн байна. 

Тиймээс ажлын орчиндоо шинэ зүйл сурах соёл бий болгох нь чухал болж байгаа юм. 

Ижил тэгш ирээдүйн төлөө чадвараа сайжруул 

Эмэгтэйчүүд нийт ажиллах хүчний талыг бүрдүүлдэг болж магадгүй. Архитектур, инженер, IT-гийн мэргэжилтэн болон математикийн шинжлэх ухааны салбарт эрэгтэйчүүдийн оролцоо давамгайлах төлөвтэй байна. 
Өнөөдрийн байдлаар компьютерийн шинжлэх ухааны салбарынхны 18 хувь нь бүсгүйчүүд байгаа юм. Харьцуулахад энэ тоо 1980-аад онд 37 хувьтай тэнцсэн ажээ. Өндөр өсөлттэй байгаа салбарт эмэгтэйчүүдийн ажиллах оролцоог нэмэгдүүлэх нь чухал гэсэн үг. 

Байгууллагууд сургалт, хөгжлийн асуудалд хөрөнгө оруулалт хийснээр маргаашийн ажиллах хүчний эрэлтээ хангах боломжтой болно. 

Их сургуулиас уу, эсвэл ажлын байрнаас суралцах уу? Чиний бодож байгаагаас ч тодорхойгүй байж магадгүй 

Их сургуульд элсэн суралцах нь чухал. Гэхдээ их сургуульд сурж байгаа нь боловсролын хувьд хангалттай гэж үзэх үнэлгээ юм. Харин ажлын байрны шалгуурын хувьд арай өөр. Тиймээс ажлын дадлага туршлага эртнээс хуримтлуулах хэрэгтэй. Их сургуульд суралцаж байхдаа дөрөв болон түүнээс дээш ажил олгогчтой танилцсан, 19-24 насандаа ажил хийж байсан залуучууд ажилгүй болох магадлал нь тав дахин буурдаг аж.

Маш олон байгууллага одоог болтол академик мэдлэгийг үнэлсэн хэвээр байгаа. Гэхдээ өнөөгийн ажлын байрны зах зээлд их сургуулийн боловсрол хангалттай тэнцэхгүй байна. Мөн академик сургалтын орчинд сурах чадвар сайжрахгүй байна. 

Тиймээс их сургуульд эсвэл ажлын байрнаас сурах чадвартай эсэхээ ЭНД дарж үзээрэй. 

Өөр хүмүүстэй ярилцаж, танилын хүрээгээ тэлж, хөршүүдээсээ цаадахыг буюу өөр орны хүмүүстэй танилцаж, шинэ боломжийг өөртөө нээх хэрэгтэй. 

Ажил хийж буй шалтгаан 

Мэдээж мөнгө чухал. Залуу хүмүүсийн хувьд анхны цалингаа аваад дутуу үнэлүүлсэн мэт мэдрэмж төрж магадгүй. Гэхдээ юу хийж байгаа нь маш чухал. Миллениалуудын хувьд юу хийж байгаа нь маш чухал гэдгийг бид мэднэ. Мексик, Энэтхэг, Бразилд амьдардаг 10 миллениалын 8 нь ажил хийж байгаагийн хамгийн чухал зүйл нь өөрсдийн үнэ цэнээ мэдрэх явдал гэж хэлжээ. 

Гэтэл миллениалуудын өмнөх үеийнхэн буюу Y үеийнхний хувьд ажил хийж буйгийн мөн чанар нь дэлхийг илүү сайхан газар болгох хүсэлтэй нь холбогдож байгаа тухай тайлбарлаж байжээ. Энэ нь цалинтай нь ижил чухал зүйл байдаг байсан гэнэ. 

Эх сурвалж: www.weforum.org

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.01.25
Алисагийн тэмдэглэл: Хэн нэгний танд зориулан илгээж байсан хамгийн гоё дуу юу вэ?
2
2024.01.10
Технологийн салбарт ажиллахад хамгийн таатай газраар Юнител групп шалгарлаа
3
2023.12.15
Миллениалуудын ажлын орчин | Ээлтэй, хүртээмжтэй МУИС
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
36
34
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.