Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Татвар нэмэхийг эсэргүүцсэн ээлжит байгууллага: Монголын бизнесийн зөвлөл


Сангийн яамнаас УИХ-д 2017 оны төсвийн тодотголыг өргөн барьсан. Тодотголд долоон төрлийн татвар нэмэхээр тусгасан юм. Энэ долоон төрлийн татварыг МҮХАҮТ эсэргүүцэж буйгаа өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм. 

Тэгвэл Монголын бизнесийн зөвлөл мөн л татвар нэмэхийг эсэргүүцэн, дараах мэдэгдлийг гаргажээ.  Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД, МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Ж.ЭРДЭНЭБАТ, МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮДЭД


Монголын бизнесийн зөвлөл (МБЗ) тэгш шударга, тогтвортой, ил тод бизнесийн орчинг тууштай дэмжин ажилладаг.

Юуны түрүүнд, бид Олон улсын валютын сангийн (ОУВС) Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг УИХ-аар баталж, улмаар Монгол Улсын Засгийн газар түүнийг хэрэгжүүлэх зүйтэй хэмээн үзэж байна. Олон улсын зах зээл болон зээлийн агентлагууд ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжиж, Монгол Улсын эдийн засаг болон эрсдэлийн төлөв байдал тогтворжино гэсэн эерэг хүлээлттэй байгаа. Хэрэв тус хөтөлбөр хэрэгжихээргүй болвол улс төр, хөрөнгө оруулалтын эрсдэлийг нэмэгдүүлэх сөрөг үр дагаврыг дагуулах нь дамжиггүй юм.

Олон улсын зах зээл болон зээлийн агентлагууд ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжиж, Монгол Улсын эдийн засаг болон эрсдэлийн төлөв байдал тогтворжино гэсэн эерэг хүлээлттэй байна. 

Түүнчлэн УИХ-аар хэлэлцэж буй “Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-д тусгасан татварын өөрчлөлтүүд Монголын бизнесийн зөвлөлийн гишүүн байгууллагуудыг түгшээж байна. Тиймээс энэхүү мэдэгдлээр бид дараах саналыг хүргүүлж байна. 

1. Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх нь хамгийн бага орлоготой иргэдэд хамгийн хүнд тусна. Түүнчлэн жижиг, дунд үйлдвэрлэл, аж ахуйн нэгжүүдэд илүү дарамт учруулах урвуу нөлөөлөлтэй.

2. Хувь хүний орлогын хувь хэмжээнээс хамааран Хувь хүний орлогын албан татвар (ХХОАТ) хэсэг бүлэг хүмүүст хоёр дахин хүртэлх хэмжээнд нэмэгдэж байгаа нь шударга бус явдал юм. Хэрэв ХХОАТ нэмэх шийдвэрт хүрвэл нийт иргэдэд ижил тэгш үйлчлэх зарчмыг баримтлах хэрэгтэй.  

3. Хувь хүн, хувийн хэвшилд эргэлдэж буй мөнгөн дүнг татвар нэмэгдүүлэх замаар  бууруулах нь эдийн засгийн өсөлтөнд сөргөөр нөлөөлөх болно.

4. Татварын өнөөгийн хувь, хэмжээг өсгөхөөс илүүтэй татварын суурь баазыг нэмэгдүүлэх нь илүү үр дүнтэй гэж үзэж байна.

Төсвийн орлогыг нэмэгдүүлэх, зарлагыг бууруулах боломжит бусад арга замуудыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэдгийг Монголын бизнесийн зөвлөл онцгойлон илэрхийлж байна. Жишээлбэл:

1. Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн хэрэгжилтийн үр дүнд шинжилгээ хийж, ил болсон орлогын эх үүсвэр, хөрөнгийг бүртгэх.

2. Оффшорт төвлөрсөн хөрөнгийг эдийн засгийн аргаар Монгол Улсын эдийн засагт эргүүлэн татах.

3. Тэтгэврийн санг хэсэгчлэн хувьчлах буюу хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх.  Ингэснээр тэтгэврийн санд учрах алдагдлыг бууруулж, иргэдэд очих тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх боломж нээгдэнэ.

4. Шударга өрсөлдөөнийг чөдөрлөж буй төрөөс зохицуулсан татаас, хөнгөлөлтийг зогсоох.

5. Зах зээлд “үнийн тааз” үүсгэж өрсөлдөөний шударга бус орчинг үүсгэж, алдагдалтай ажиллаж буй төрийн өмчит компаниудыг хувьчлах.

6. Төсвийн зарлагыг бууруулж, төрийн албан хаагчдын орон тоог багасгах.

Монголын бизнесийн зөвлөл нь гишүүн байгууллага болон бизнесийн салбарын бүх оролцогч талуудыг Монгол Улсад хүчин төгөлдөр хэрэгжиж буй хууль, тогтоомжийг дагаж мөрдөхийг тууштай уриалж байна. Мөн татвараас зайлсхийхийг бид дэмжихгүй. МБЗ-ийн баримталдаг тэргүүний чиглэл бол УИХ, Монгол Улсын Засгийн газартай тогтмол харилцаа холбоог үүсгэж, өрнүүлэх замаар бизнес эрхлэгчдийн дуу хоолойг хүргэж, хүндрэл бэрхшээлээ илэрхийлж, хамтын шийдэлд хүрэх явдал юм.   

Иймд бүх оролцогч талуудад харилцан үр ашигтай нөхцөл, байдлыг бий болгох, Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хурдасгах арга хэмжээг судлах, боловсруулах, мөн зөв сонголтыг хийхэд УИХ-ын эрхэм гишүүд, Монгол Улсын Засгийн газрыг хувийн хэвшил бидэнтэй хамтран ажиллахыг урьж байна.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.04.08
НӨАТ тайлангийн хуулийн хугацаа дуусахад 2 хоног үлдлээ
2
2017.12.28
Дарханы төмөрлөгийн үйлдвэр шилдгээр шалгарчээ
3
2017.12.22
Криптовалютын хувьсал довтлон айсуй - ТАВТАЙ МОРИЛ
санал болгох
1
14 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
44
43
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.