Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Дахин төлөвлөлтөөр 60 айл орон сууцтай боллоо

Иргэдэд өнөөдөр түлхүүрийг нь гардуулав.


Сүхбаатар дүүргийн 9, 10, 11 дүгээр хорооны орон сууцны 7-р хорооллын Б хэсэгчилсэн талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн эхний ээлжийн 60 айлын орон сууцны барилгын түлхүүр гардуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр боллоо. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Сүхбаатар дүүргийн 9, 10, 11-р хороо хотын төвд хамгийн ойр. Агаарын бохирдлын хувьд хамгийн их байдаг бүс. Гэр хорооллыг орон сууцжуулах нь Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад нэн чухал асуудал. Хариуцлагатай, чадамжтай компаниуд оролцсон хэсгүүд амжилттай сайн явж байна. Мөн иргэдийн оролцоо энэ ажилд чухал гэдгийг хэлмээр байна. Хотынхоо бүтээн байгуулалтын ажлыг зөвөөр ойлгож, өөрсдийн хөрөнгийн үнэлгээг үнэн зөвөөр гаргуулж, компанитайгаа ойлголцож чадвал ажил хурдан явагдаж байна. “Пример Инвестмент групп” ХХК-ийн хамт олонд нийслэлийн зүгээс гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, газраа чөлөөлсөн иргэдийг орон сууцаар хангаж байгаад талархсанаа илэрхийлье. Мөн өнөөдөр шинэ орон сууцныхаа түлхүүрийг гардан авч байгаа иргэддээ баяр хүргэж, аз жаргал сайн сайхныг хүсье” хэмээлээ.

Орон сууцны 7-р хорооллын Б хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлж буй “Пример Инвестмент групп” ХХК  нь жил гаруй хугацаанд эхний 60 айлын орон сууцны барилгыг хүлээлгэн өгч байгаа аж. Цаашид үе шаттайгаар 2.5 жилийн хугацаанд нийт 660 айлын орон сууц барих төлөвлөгөөтэй байгаа гэдгийг тус компанийн захирал Х.Ганболд хэлж байлаа.

Хотын дарга С.Батболд “Цаашдаа гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хэд хэдэн арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа. Компаниудын хариуцлагагүй, зохион байгуулалт муутай, санхүүгийн чадамжгүй байдлаас зарим хэсэгт удааширсан байдалтай байна. Засаг даргын зөвлөлийн хурлаараа хэлэлцээд дахин төлөвлөлтийн хүрээний 24 байршлаа дахин хувааж компаниудад олгохоос өөр аргагүй байна. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, хурдан шуурхай үйл ажиллагаагаа явуулж байгаа компаниудтай үйл ажиллагааны гэрээг үргэлжлүүлж явуулна” гэдгийг энэ үеэр онцлов.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.04
"Сошиалд бичсэн шиг бие биенээ үзэн ядсан, хурцадмал байдалд оруулсан тохиолдол байгаагүй"
2
2019.01.03
ГССҮТ “Өвдөгний үеийг хагас солих” мэс заслын аргыг шинээр нэвтрүүллээ
3
2019.01.03
Ихэнх нутгаар цас орохгүй ч хүйтэн хэвээр байна
санал болгох
1
Өчигдөр
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
46
0
12
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.