Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Монголын миллениалууд эдийн засагт ИНГЭЖ нөлөөлнө


Тэдний түгээмэл шинжийг залхуу хойрго, хувийн амьдралаа төвхнүүлж, үр хүүхэдтэй бололгүй гэрийн тэжээвэр амьтнаа хүүхэд шиг арчилж, аав ээжийнхээ гэрт төлбөр төлөлгүй амьдрах дуртай гэж тодорхойлох нь элбэг. 

Өмнөх үеийнхэнтэй харьцуулахад технологийн дэвшилд илүү ойр өссөн миллениалууд 2020 он гэхэд АНУ-ын ажиллах хүчний талыг бүрдүүлнэ гэж “Standart and Poors”-ээс хийсэн судалгаанд дурджээ. АНУ-ын түүхэнд бүх цаг үеийн хамгийн сайн боловсрол эзэмшиж чадсан миллениалуудад урьд өмнө байгаагүй их сургалтын төлбөрийн өр ногдож байгаа аж. Хамгийн гол нь сургалтын төлбөрийн өрийн дарамтаас болж энэ үеийнхэн хэрэглээгээ бууруулж байгаа нь АНУ-ын эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж мэдэх гэнэ. 

“Standart and Poors”-ийн ахлах эдийн засагч Бет Анн Бовиногийн хийсэн судалгаанаас үзэхэд, 1981-1997 оны хооронд төрсөн миллениалууд 2013 оны байдлаар дунджаар 7700 ам.долларын сургалтын төлбөрийн өр төлж байгаа аж. Харьцуулахад, 1989 онд 18-34 насны америкчуудын тав хуваасны гурав нь сургалтын төлбөрийн зээлд 3300 орчим ам.доллар төлдөг байжээ. Ингээд зээлийн дарамтад орсон энэ үеийнхэн хувийн байшин худалдаж авалгүй түрээсийн байр хэсэж, хотын төвд амьдрах замаар машин худалдан авахаас татгалздаг болжээ. Энэ нь Америкийн эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж мэдэх тухай эдийн засагчид анхааруулж буй нь энэ юм. 

Гэхдээ шинэ үеийнхний хэрэглээ хувийн байшингаас түрээсийн байр, эд хогшлоос аялал зугаалга руу шилжиж байгаа нь зарим салбарын өсөлтөд сайнаар нөлөөлж магадгүйг онцолжээ. Миллениалуудын дэмжих салбар нь фейсбүүк, инстаграм зэрэг олон нийтийн сүлжээнд зургийг нь аваад байршуулж болох боломжтой тэр газрууд аж. Тухайлбал, миллениалууд өмнөх бүх үеийнхнээс илүү ихээр хоолонд мөнгө үрээдэг нь ердөө л дурсамж бүтээх селфитэй холбогддог аж. 

Тэгвэл Монголын миллениалууд эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ? 

Монголын урлагт алтан болон дунд үе гэх мэт нэршил бий. Харин үе үеийн монголчуудыг тоймлон хувааж, хүсэл сонирхлыг нь тодорхойлж, эдийн засагт ямар нөлөө үзүүлж буйг нь олж тогтоох судалгаа хийгээгүйг миллениал гэх мэт нэр томьёо бидэнд танил бус байдгаас хялбархан харж болно. Тиймээс дээр дурдсан миллениалуудын тайлбарыг эх орныхоо хөрсөнд буулгах гэж оролдоод үзье.

Үндэсний статистикийн хорооны цахим хуудаснаас үзэхэд, өнгөрсөн оны эцсийн байдлаар 20-36 насны 940 мянган хүн бий. Тэгэхээр нийт хүн амын 30 орчим хувь нь Монголын миллениалуудын ангилалд багтаж болох юм. 

Нөгөө талаас, 2013 оны сүүлчээс эхлэн эрчимжсэн орон сууцны 8 хувийн хүүтэй ипотекийн зээлийн жигнэсэн дундаж хугацааг сар бүрээр нь ялгаж харвал, хамгийн багадаа 15.2, хамгийн ихдээ 19.7 жил байна. Өөрөөр хэлбэл, тэтгэврийн насыг 55 гэж үзэхэд хамгийн ихдээ 39 настай хүнд ипотекийн зээл өгч байна гэсэн үг. Тэгэхээр ипотекийн зээлтэй 89 мянган иргэний дийлэнх нь миллениалууд байх магадлалтайг Та харж байна. Америкийн милленалууд сургалтын төлбөрийн зээл төлж, түрээсийн байранд амьдардаг бол Монголын мянганынхан байрны зээл төлдөг байж магадгүй юм.  

Хамгийн гол нь, АНУ-ын эдийн засгийн өсөлтөд хэрэглээ чухал нөлөөтэй байдаг бол Монголд уул уурхайн салбар голлодог. Америк миллениалууд сургалтын төлбөрийн зээлээ төлөх замаар хэрэглээгээ хумих нь ДНБ гэх шүтээн өсөхгүй байх аюулын харанга дэлдэж байгааг эдийн засагчид нь хэлж байна. Харин Монголын миллениалууд байрны зээл төлж буй нь үйлчилгээний салбарыг хумих эрсдэлтэй гэж манай эдийн засагчид онцолдог. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2018.04.08
НӨАТ тайлангийн хуулийн хугацаа дуусахад 2 хоног үлдлээ
2
2017.12.28
Дарханы төмөрлөгийн үйлдвэр шилдгээр шалгарчээ
3
2017.12.22
Криптовалютын хувьсал довтлон айсуй - ТАВТАЙ МОРИЛ
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
33
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.