Хайх зүйлээ бичнэ үү

мин

Оюутолгойн өрсөлдөгчидтэй танилц

“Рио тинто” компани дэлхийн ТОП 10 зэс үйлдвэрлэгчдийн тоонд багтжээ.


“IntelligenceMine”-ийн тооцоолсноор өнгөрсөн онд дэлхий даяар 9448 килотонн зэс үйлдвэрлэжээ. Энэ нь өмнөх 2015 онтой харьцуулахад зэсийн үйлдвэрлэл дөрвөн хувиар өссөн дүн аж. Зэсийн ТОП 10 компанийн зургаагийн үйлдвэрлэл өнгөрсөн жил эрчимжсэн бол, дөрвийнх нь буурсан дүнтэй байна.

Манай "Оюу толгой" компанийн 66 хувийг эзэмшигч Turquoise hill resources-ийн толгой болох Рио тинто зэсийн ТОП 10 компанийн тоонд багтжээ. 

 

 

 

1. Коделко

Чилийн төрийн өмчит Коделко компани нь бөмбөрцгийн хамгийн том зэс үйлдвэрлэгч юм. Өнгөрсөн онд тус компани 1827 килотонн зэс үйлдвэрлэсэн нь өмнөх 2015 онтой харьцуулахад үйлдвэрлэл нь гурван хувиар суларсан байгааг харуулж байна. 

Өмнөх 2016 онд Коделко компанийн зэсийн өртөг паунд тутамдаа 1.26 ам.доллартай тэнцсэн нь 2015 оны 1.39 ам.доллартай харьцуулахад буурсан дүн болж байна. Ингэснээр үйлдвэрлэлийн өртөгөө 9 хувиар бууруулж чаджээ. 

2. Freeport

АНУ-ын Аризона мужийн Финикст төвтэй тус компани дэлхийн хоёр дахь том зэсийн уурхай болж байна. Тус компани өнгөрсөн онд 1696 килотонн зэс үйлдвэрлэсэн нь өмнөх онтой харьцуулахад 12 хувиар үйлдвэрлэл нь эрчимжээ. 

Тус компанийн нэгж бүтээгдэхүүний өртөг нь паунд тутамдаа 1.26 ам.доллартай тэнцэж байгаа нь өмнөх 2015 онтой харьцуулахад 18 хувиар буурч чадсан байна. 

3. Glencore 

Гуравдугаар байранд Шведэд төвтэй Glencore компани жагсаж байна. Өнгөрсөн онд тус компани 1288 килотоннн зэс үйлдвэрлэсэн нь 2015 онтой харьцуулахад хоёр хувиар буурсан үзүүлэлт аж. 

Glencore компанийн нэгж бүтээгдэхүүний өртөг паунд тутамдаа 0.87 ам.доллартай тэнцэж байна. 

4. BHP Billiton

BHP Billiton компанийн зэсийн үйлдвэрлэл өнгөрсөн онд зургаан хувиар суларч, дөрөвдүгээр байранд жагсаж байна. Өнгөрсөн онд тус компани нийт 1113 килотонн зэс үйлдвэрлэсэн байна. Харин өмнөх 2015 онд 1179 килотон зэс үйлдвэрлэсэн байдаг.  

5. Southern copper

Өнгөрсөн онд Southern Copper-ийн зэсийн үйлдвэрлэл хамгийн их эрчимжээ. Тус компани 2016 онд 900 килотонн зэс үйлдвэрлэсэн байна. Харин 2015 онд энэ тоо 743 килотоннтой тэнцэж байсан юм. 

Southern Copper компанийн нэгжийн өртөг нь паунд тутамдаа 0.95 ам.доллартай тэнцэж байгаа нь өмнөх оноос 14.4 хувиар буурсан дүн аж. Өмнөх 2015 онд нэгжийн өртөг нь паунд тутамдаа 1.11 ам.доллартай тэнцэж байсан юм.

6. KGHM

Польшид төвтэй KGHM компани 677 килотонн зэс өнгөрсөн онд олборложээ. Энэ нь 2015 онтой харьцуулахад зургаан хувиар буурсан дүн юм. 

7. Рио тинто

Рио тинто компани зэсийн долоон уурхай эзэмшиж байна. Өнгөрсөн онд Рио тинто компанийн мэдэлд байдаг уурхайнуудын олборлолт нийлбэр дүнгээр дөрвөн хувиар чангарч, 523 килотоннд хүрсэн байна. Харьцуулахад, 2015 онд 504 килотонн зэс олборлосон байдаг.  

Тус компанийн мэдлийн  Bingham Canyon уурхайн олборлолт эрчимчсэн бол  Escondida-гийн буурсан байгаа юм. 

8. First Quantum 

“First Quantum”-ийн зэсийн олборлолт өнгөрсөн онл 29 хувиар эрчимжээ. Өнгөрсөн онд нийлбэр дүнгээр 494 килотонн зэс олборлосон байна. Харин 2015 онд энэ тоо 383 килотоннтой тэнцэж байсан юм. 

9. Antofagasta 

Чилид төвтэй Antofagasta компани өнгөрсөн онд 477 килотонн зэс олборлсон нь 2015 онтой харьцуулахад 15 хувиар өссөн байна. 

10. Vale

Бразилийн Vale компани өнгөрсөн онд 453 килотонн зэс олборлож, дэлхийн ТОП 10 зэсийн уурхайд шалгарлаа. Өмнөх 2015 онд 424 килотон зэс олборлосонтой харьцуулахад үйлдвэрлэл нь 7 хувиар эрчимжсэн нь энэ юм.  

Англо-Американ компани дэлхийн ТОП 10 зэсийн уурхайн нэгээр удаан хугацаанд шалгарч байсан ч энэ жил арваннэгдүгээр байранд оров. Тус компанийн зэсийн үйлдвэрлэл өнгөрсөн онд 18 хувиар суларсан байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.04.08
НӨАТ тайлангийн хуулийн хугацаа дуусахад 2 хоног үлдлээ
2
2017.12.28
Дарханы төмөрлөгийн үйлдвэр шилдгээр шалгарчээ
3
2017.12.22
Криптовалютын хувьсал довтлон айсуй - ТАВТАЙ МОРИЛ
санал болгох
1
12 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
31
19
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.