Хайх зүйлээ бичнэ үү

19 мин

Япон залуучууд яагаад секс хийхээ больсон бэ?

Залуучууд нь секс хийхээ болиход тухайн орны дотоодод юу өрнөдөг вэ? Япон улс энэ асуултын хариуг хайж байна...


Абигаил Хаворт энэ талаар сурвалжилсаныг бүрэн эхээр нь орчуулан хүргэе.

Айя Аояама нь секс болон хосуудын харилцааны зөвлөхөөр ажилладаг ба тэрээр Токиогийн захын гудамжинд байрлах нарийхан гурван давхар байшингаас өөрийн ажлыг явуулдаг. Түүний нэр Япон хэлэнд “хайр” гэсэн утгатай ба энэ нь түүний мэргэжлийн садист дуудлагын эмэгтэй байсан үеийн дурдатгал юм. 15 жилийн өмнө “Хатан хаан Айя” буюу “ Хайрын хатан хаан” нэртэй байсан тэрээр хүмүүсийг хүлэх, хөхний товчин дээр нь халуун лааны тос дусаах зэрэг “бүхий  л энгийн зүйлсийг” хийдэг байлаа. Гэсэн хэдий боловч Айя өөрийн одоогийн ажлыг илүү бэрхшээлтэй гэж үзэж байгаа юм. Өдгөө 52 настай тэрээр Японы хэвлэл мэдээллийн салбарынхны нэрлэдэгээр “ганц бие амьдралын синдром” буюу секкусу шинай шокогуныг анагаахыг хичээн ажиллаж байна. 

Японы 40-өөс доош насны иргэдийн дунд уламжлалт хосын харилцаатай байх сонирхол буурч байна. Олон сая Япончууд болзоонд явахгүйгээр үл барам секс хийлгүйгээр амьдарч байна. Японы засгийн газрын хувьд ганц бие амьдралын синдром нь үндэсний хэмжээний аюултай үзэгдэл болоод байна. Япон улс шинээр мэндэлж буй хүүхдийн тоогоор аль хэдийнээ дэлхийн хамгийн идэвхигүй оронд тооцогдох болсон. Тус улсын хүн амын тоо 126 сая боловч өнгөрсөн 10 жилийн хугацаанд хүн ам нь буурсаар байна. 2060 он гэхэд Японы хүн ам одоогийн түвшнөөс 33 хувиар буурна гэсэн тооцоо гарчээ. Япон улс “ дотно харилцаанаас дайжиж” байгаа ба үүнд засгийн газар тодорхой хэмжээгээр буруутай гэж Аояама үзэж байгаа юм.

Аояамагийн байшингийн гадна “ Эмнэлэг” гэсэн хаяг бичээстэй байв. Иогийн өмд, саглагар углааш өмсөн Мэрилэн Монро гэх Бээжин хав цээжиндээ тэврэн Аояама намайг угтан авлаа. Түүний бизнесийн танилцуулгын товхимолд 1990-ээд онд Хойд Солонгост зорчихдоо цэргийн генералын төмсгийг базсан тухайгаа бичжээ. Мэдээж Аояама дээрх үйлдлийг хийх гэж Хойд Солонгост очоогүй нь хэнд ч ойлгомжтой боловч энэ нь үйлчлүүлэгчид нэг зүйлийг тодорхой болгож байгаа юм: Аояама хэнийг ч ялгаж харьцдаггүй. 

Аояама намайг дээд давхар дахь буйдангаас өөр тавилгаггүй “амралтын өрөө”-нд дагуулан орлоо. “Энд чимээгүй байдаг юм” гэж тэрээр хэлсэн юм. Аояама ихэнхи үйлчлүүлэгчтэйгээ юун түрүүнд “өөрсдийн бие махбодийн оршихуйд санаа зовохгүй” болгон зоригжуулан ятгадаг.

Ганц бие хүмүүсийн тоо түүхэн доод хэмжээнд хүрээд байна. 2011 онд хийгдсэн судалгаагаар 18-34 насны гэрлээгүй эрэгтэйчүүдийн 61%, эмэгтэйчүүдийн 49% нь ямар нэгэн романтик харилцаагүй гэсэн үр дүн гарсан. Энэ үзүүлэлт нь 5 жилийн өмнөхөөс даруй 10 орчим хувиар өссөн үзүүлэлт юм. Өөр нэгэн судалгааны үр дүнгээр 30-аас доош насны залуучуудын 1/3 нь огт болзож үзүүгүй аж. (Ижил хүйст харилцааны талаарх тоо баримт багтаагүй)  Шашны ёс суртахуунаас ангид гэж хэлж болохуйц Япон улсад хайр сэтгэл, секс хоёрыг салгаж авч үздэг практик тогтоод удаж байна. 2013 оны эхээр Японы Гэр бүл Төлөвлөлтийн Холбооноос хийсэн судалгаагаар 16-24 насны эмэгтэйчүүдийн 45%, эрэгтэйчүүдийн 25 орчим хувь нь сексийн харилцааг сонирхдоггүй буюу үл тоомсорлож байгаа нь тогтоогдсон. 

Аояамагаас тусламж эрэн ирж буй олон хүмүүс ихээхэн будилсан байдалтай байдаг.  Зарим нь хамтрагчтай болохыг хүснэ, зарим нь ганц бие байхыг илүүд үзнэ, цөөн хэсэг нь хэвийн хайр дурлал, гэрлэлтийг хүсдэг. Гэсэн хэдий боловч Японы цалин олж ирэх үүрэгтэй гэрийн эзэн, гэрийн эзэгтэй гэсэн гэр бүлийн хоцрогдсон загварыг дагах дарамт шахалт нийгэмд оршсоор байна. “ Хүмүүс яах учраа олохгүй байна. Хүмүүс ямар нэгэн өөр зүйл хүсч надтай уулзахаар ирдэг гэдэг нь тэдэнд ямар нэгэн асуудал байгаагийн шалтгаан юм” гэж Аояама ярив. 

Албан ёсоор түгшүүрийн харанга дэгдсэн ч энэ нь тус нэмэр болж чадахааргүй байна. 2012 онд төрсөн хүүхдийн тоо нь түүхэнд байгаагүй доод үзүүлэлт болов. 2012 он бол өндөр настнуудын тоо өсч, давсаг султай насанд хүрэгчдэд зориулсан живх нярайн живхнээс илүү тоогоор борлуулагдсан анхны жил болон Японы түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн. Японы Гэр Бүл Төлөвлөлтийн Холбооны дарга Кунио Китамурагийн үзэж буйгаар хүн ам зүйн хямрал Японд “үндэстэн устаж үгүй болоход нөлөөлж болохуйц” ноцтой асуудал болоод байгаа юм. 

Японы 40-өөс доош насны иргэд дайны дараах үеийнхэн шиг өсөж үржихээ нэгэнт больсон. Тус улсын эдийн засаг 20 жилийн турш тогтонги байсны дараа нийгмийн шилжилт ид өрнөж байна. Үүнээс гадна 2011 оны газар хөдлөлт, цунами, цацраг идэвхит бодисын нөлөөлөлтэй тэмцэж байна. Одоо ухрах зам үгүй.

“Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд аль аль нь хэн нэгнийг хайрлах үндэслэл олж харахгүй байна. Хэн нэгнийг хайрласнаар ямар нэгэн сайн сайхан зүйлд хүргэнэ гэж хүмүүс үзэхгүй байна. Хосын харилцаа маш хэцүү зүйл болон хувирсан”

гэж Аояама хэлсэн юм. 

Гэрлэнэ гэдэг нь иргэдийн анхаарал бага хандуулдаг сонголтуудын тэргүүн эгнээнд бичигдэж байна.Япон эрчүүдийн дунд карьерийн төлөө амьдардаг байдал алдагдаж, санхүүгийн чадамж нь багасч, урт хугацааны ажлын байрны баталгаа нь алдагдаад байна. Нөгөө талд эмэгтэйчүүд илүү бие даасан, амбицтай болсон. Үүний зэрэгцээ гэр бүл болон ажлын байран дахь Японы уламжлал оршин тогтносон хэвээр байна. Японы компаниудын засаглал эмэгтэйчүүдэд гэр бүл болон карьераа зэрэг авч явахад бэрхшээл үүсгэж байна. Мөн түүнчлэн эцэг эх нь хоёулаа ажил хийдэггүй л бол хүүхэд өсгөхөд санхүүгийн чадамж нь хүрэлцэхгүй байгаа юм. Брюкратик шүүмжлэлтэй холбоотойгоор хамтран амьдрах эсвэл гэрлэлгүйгээр хүүхэдтэй болох зэрэг нь хэвийн бус үзэгдэл байсан хэвээр байна. 

Японы нүсэр том хотуудад  секс гэсэн ойлголт “замхран арилж байна” гэж Аояама үзэж байна. Урт хугацааны хамтын зорилгогүйн улмаас олон залуус түүний томъёолсоноор “ Бэлэн гоймонгийн хайр” буюу хялбархан, богино хугацаанд баяр баясгаланг эдлэх, энгийн сексийн харилцааг сонгож байгаа юм. Үүнээс гадна залуус түр зуур болзох, онлайн порно, виртуал бодит байдал дахь “найз охин”, аниме хүүхэлдэй кинонууд зэрэг технологийн хохирогчид болох нь олширсон. Зарим нь хайр болон сексийг их хотын бусад зугаа цэнгэлээр орлуулах болжээ.

Аояамагийн зарим үйлчлүүлэгчдийн нийгмээс тусгаарлагдсан байдал даамжирч эмгэгийн шинжтэй болсон байна. Үүнд гадаад ертөнцтэй нэгдэх эхний алхамаа хийж буй ганц бие залуус, номын хэнээтнүүд, 35 хүртлээ эцэг эхийн хамт амьдарсаар байгаа ганц бие залуус багтана. Японд 13 сая гэрлээгүй залуус эцэг эхийн хамт амьдардаг ба тэдний 3 сая нь 35-аас дээш настай гэсэн судалгаа бий. “ Цөөн хэсэг нь эсрэг хүйстэнтэйгээ бие махбодийн болон бусад байдлаар харилцах чадваргүй байдаг. Би тэдэнд хүрэхэд сандарч эхэлдэг. Харилцааны чадваргүй тэдгээр хүмүүсийн ихэнхи нь эрчүүд байдаг боловч сүүлийн үед эмэгтэйчүүдийн дунд энэ байдал нэмэгдэж байна” гэж Аояама ярьсан юм. 

Аояама нэгэн залуугийн жишээг ярьж өгөв. Тэрээр 30 настай, бэлгийн харилцаанд өмнө нь орж үзээгүй бөгөөд Power Ranger-тэй төстэй компьютер тоглоомын эмэгтэй роботоос бусад тохиолдолд сексийн хувьд өдөөгддөггүй нэгэн юм. Аояама хэлэхдээ “ Түүнийг тайвшруулах, бодит хүний бие ямар үүрэгтэй гэдгийг ойлгуулахын тулд иог болон ховсын эмчилгээг ашигладаг” гэж хэлсэн. Зарим тохиолдолд Аояама нэмэлт төлбөртэйгээр эмэгтэй хүний биеийн хэлбэрийг биечлэн заах зорилгоор эрэгтэй үйлчлүүлэгчдийн өмнө нүцгэлдэг. Нүцгэлэх боловч бэлгийн харилцаанд ордоггүй хатуу зарчимтай. Аояама энэ төрлийн үйлчилгээгээ Японы түүхэн дэх Эдогийн үеийн самурай хөвгүүдэд эротик баяр баяслыг заан сургагч эмэгтэйчүүдтэй адилтгадаг. 

Японы орчин үеийн амьдралд гэрлэлт болон дотно харилцааг үзэн ядах нь өвөрмөц шинжтэй ч биш, дижитал технологиос ч хамааралтай биш. Японы олон байгууллагууд залуу үе нь үр удмаа үлдээх асуудалд ач холбогдол өгөхгүй байгааг ойлгож өгөхгүй байгаатай холбоотой юм. Ганц бие байх шийдвэр нь зарим тохиолдолд ойлгож болохуйц байдаг. Энэ нь эрэгтэй, эмэгтэй аль ч хүйсийн хувьд адил боловч эмэгтэйчүүдийн дунд илүү ажиглагддаг. Сайн гэрийн эзэгтэй байлгахын тулд эмэгтэйчүүдийг үл тоомсорлодог гэсэн санааг илтгэсэн“ Гэрлэлт бол эмэгтэй хүний булш юм” гэсэн эртний Японы үг байдаг. Орчин үеийн Японы нийгэмд гэрлэлт хөлс хүчээ дуслуулан байж олж авсан карьерийг нь булшилж байна. 

Миний бие Эри Томита гэх 32 настай бүсгүйтэй Токиогийн Эбисү дүүрэгт кофе уун ярилцахаар уулзсан юм. Томита бол Францын хөрөнгө оруулалттай  банкны хүний нөөцийн хэлтэст ажилладаг, ажилдаа дуртай бүсгүй. Францаар чөлөөтэй ярьдаг, хоёр ч их сургууль төгссөн тэрээр романтик харилцаанаас зайлсхийснээр зөвхөн ажилдаа бүх анхаарлаа хандуулж чаддаг аж. “ Найз залуу маань 3 жилийн өмнө надад гэрлэх санал тавьсан ч би татгалзсан хариулт өгсөн. Энэ шийдвэрийг гаргаснаар миний хувьд ажил маань илүү чухал гэдгийг ойлгож авсан. Тэр цагаас хойш болзоонд явах сонирхолгүй болсон. Ирээдүйн талаар асуулт гарч ирэх бүрт надад хачирхалтай санагдах болсон” гэж Томита ярьсан юм. 

Томитагийн үзэж буйгаар эмэгтэй хүн гэрлэмэгц ажлын байран дээр тушаал дэвших боломж нь үгүй болдог ажээ. “Энэ нь дарга нар удахгүй жирэмсэн болно гэж таамагладагтай холбоотой. Хүүхэдтэй болмогц цаг хугацаа урт удаан, уян хатан биш, зохицуулж боломгүй болж хувирдаг. Ингээд ажлаасаа гарахаас өөр аргагүйд хүрнэ. Өөрийн гэсэн орлогогүй, гэрийн эзэгтэй болон хоцорно. Над шиг эмэгтэйчүүдийн хувь ийм нөхцөл байдлыг сонгохгүй нь ойлгомжтой” гэж тэрээр үргэлжлүүлэн хэлэв. 

Хүүхэдтэй эмэгтэйчүүдийн 70 хувь нь эхний хүүхдээ төрүүлсний дараа ажлаасаа гардаг байна. Дэлхийн эдийн засгийн форум Япон улсыг ажлын байран дах тэгш эрхийг хангах тал дээр хамгийн дутагдалтай орнуудын нэг хэмээн нэрлэсэн. Үүнд нийгмийн хандлага ч нөлөө үзүүлж чадахгүй. Гэр бүлтэй, ажил хийдэг эмэгтэйчүүдийг “муу ёрын эхнэр” гэж нэрлэх нь бий. Хэдэн жилийн өмнө Японд тоглогдсон Бизетийн Кармен баллетад Карменийг амжилт олохын тулд компаний нууцыг хулгайлан, өөрийн амраг доод зиндааны хамгаалагч Хосед нууцыг хэлдэг. Кармений түүх таатай төгсдөггүй. 

Японы Ерөнхий Сайд Шинзо Абэ эмэгтэйчүүдийн орчин нөхцөл болон хүүхдийн өдөр өнжүүлэх төвийг сайжруулах замаар эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх цаг хугацааны хувьд хожимдсон шийдвэрээ зарласан. Харин Томита өөрийг нь ажилтай ээж хүн болгоход орчин нөхцөл “эрс” өөрчлөгдөх ёстой гэж үзэж байгаа юм. “ Би гайхалтай сайхан амьдарч байна. Өөрийн зиндааны найз бүсгүйчүүдтэйгээ гадуур гарч Итали, Франц ресторанд хооллодог. Загварлаг хувцас худалдан авч, сайхан газруудад амарч чаддаг. Би өөрийн бие даасан байдалдаа хайртай” гэж Томита хэлж байсан.

Томитагийн амьдралд заримдаа баранд учирсан залуутайгаа “нэгэн үдшийг хамт өнгөрөөх” тохиолдол гардаг. Гэхдээ түүний хувьд секс хамгийн чухал зүйл биш юм. “Гэр бүлтэй эрчүүд надтай учир ургуулах хүслээ нэг биш удаа илэрхийлж байсан. Тэд намайг ганц бие учраас аргаа ядсан хүн гэж боддог байх” гэж хэлээд ярвайн мөрөө хавчив. “Мендокусай!” 

Мендокусай гэдэг нь ерөнхийдөө “хэтэрхий төвөгтэй” гэсэн утгатай. Энэ үгийг би эрэгтэй, эмэгтэй олон залуучуудтай тэдний хосын харилцааг үзэн ядсан байр суурийн талаар ярилцахдаа олон сонсож байлаа. Тууштай романтик байдлыг Японд үл хөдлөх хөрөнгө худалдан авах, ханийнхаа болон хадмын талын тодорхойгүй хүлээлт зэргээс үүдэлтэй дарамт, хүнд хүчир ажил гэж үздэг. Гэрлэлтийн утга учир нь үр удмаа үлдээх юм гэсэн итгэл үнэмшил хэдэн зууны турш амь бөхтэй оршсоор байна. Хүн ам, Нийгмийн аюулгүй байдлын хүрээлэнгийн тайлангаас дүгнэхэд залуу эмэгтэйчүүдийн 90 хувь нь “өөрсдийн гэрлэлтийн талаарх төсөөллөөр” ганц бие байхыг илүүд үзжээ.

Гэрлэлт гэсэн хэцүүхэн үүрэг нь эрэгтэйчүүдэд мөн адил нөлөөллөө үзүүлж байна. 31 настай Сатору Кишино нь Японы уламжлалт эр хүний талаарх ойлголтыг идэвхигүйгээр эсэргүүцдэг, 40-өөс доош насны нийгмийн том бүлгийн нэгэн төлөөлөл юм. Эдийн засгийн уналт болон цалингийн тогтворгүй байдлаас гадна Кишинотой адил эрчүүдэд гэр бүлээ тэжээхийн тулд мөнгө олдог байх ёстой үүрэг нь дарамт болдог. Эрчүүд карьер болон романтик харилцааны аль алинд нь амжилт олоход бэрхшээлтэй нөхцөл байдал Японд үүсээд байна. 

Кишиногоос яагаад найз охинтой болох сонирхолгүй байгаа талаар асуухад тэрээр “ Хэтэрхий төвөгтэй” гэж хариулав. “ Би болзоонд явах хэмжээний цалин сайтай хүн биш, хэн нэгэн эмэгтэйд гэрлэх итгэл найдвар төрүүлэх хариуцлага хүлээхийг би хүсэхгүй байна” хэмээн нэмж хэллээ. Японы хэвлэл мэдээлэл бүх зүйлд нэр томъёо оноох дуртай ба Кишино шиг эрчүүдийг “ өвсөн тэжээлтэй эрчүүд” гэж нэрлэдэг аж. Кишино энэ талаар “ямар нэгэн нэр томъёонд хамаарах нь надад сонин биш байна. Учир нь энэ чинь энгийн л үзэгдэл.”  гэж хэлсэн юм. Тэрээр өөрийгөө “ эсрэг хүйстнээ сонирхдог, секс болон хосын харилцаа чухал биш эр хүн” гэж тодорхойлов. 

Өөр нэгэн үзэгдэл Японд түгэн дэлгэрсэн нь нэгэн телевизийн шоу (эхэндээ манга байсан) хэдэн жилийн өмнө цацагдаж эхэлсэн. Шоуны гол дүр нь “ Эмэгтэйлэг залуу” байв. Тэрээр тулааны урлагийн аварга, чанга хатуу эрчүүдийн төлөөлөл юм. Гэхдээ тэрээр нууцаар торт хийж, ягаан өнгөтэй гялтганасан зүйлс цуглуулж, чихмэл амьтаддаа хувцас нэхэж өгөх дуртай байжээ. Японы бизнесийн салбарын ахмадуудад дунд энэхүү шоу хүчтэй цохилт болсон. 

Кишино хэдийгээр загварын гоёл чимэглэлийн компанид загвар зохион бүтээгч, менежерээр ажилладаг ч юм оёж нэхдэггүй. Тэрээр хоол хийж, дугуй унах болон бусадтай нөхөрлөх дуртай. “Миний эмэгтэй найзуудын зарим нь надад таалагддаг ч сексгүйгээр амьдрах нь зөв юм байна гэдгийг ойлгосон. Сэтгэлийн холбоо нь хэт төвөгтэй учраас өөртөө төвөг удахгүй байсан нь дээр байдаг.” гэж тэрээр хэлсэн юм.

Романтик харилцааг үл тоохоос гадна Кишино (Томитагийн адилаар) өөрийн идэвхитэй ганц бие амьдралдаа дуртай гэж хэлэв. Хачирхалтай нь эхнэр нь гэртээ үлдэж, нөхөр нь өдрийн 20 цагийг ажил дээрээ өнгөрөөдөг Японы цалинтай гэрийн эзний тогтолцоо нь гэр бүлийн үүрэг хариуцлагыг тусгаарлаж ганцаар амьдрах орчинг бүрдээлээд байна. Үүний жишээг бэлэн гоймон, бүхээгтэй зочид буудал, хүнсний жижиг сүлжээ дэлгүүр, бөөрөнхий будаа, нэг удаагийн дотуур хувцас зэргээр Японы томоохон хотууд дүүрсэнээс харж болно. Дээрх эд зүйлс нь цалинтай гэрийн эзэнд ажиллах орчинг бүрдүүлэхээр анхлан санаачлагдсан боловч одоо цагт зөвхөн эмэгтэйчүүд үйлчлүүлдэг кафе, зочид буудлын давхрууд, орон сууц бий болжээ. Үүнээс гадна Японы хотуудад огт гэмт хэрэг гардаггүй. 

Зарим мэргэжилтнүүд гэрлэлтээс дайжих үзэгдлийг дан ганц хуучны хэм хэмжээ болон хүйсийн эрх үүргийг эсэргүйцэхээс өргөн хүрээтэй гэж үздэг. Энэ нь хосын харилцааны олон жил үргэлжилсэн төлөв байдалтай холбоотой. “ Ганц бие амьдрах нь хувь хүний бүтэлгүйтлийн дээд хэлбэр юм. Гэхдээ олон хүн ганц бие амьдралыг илүүд үзэх болсон. Өөрийн хүслээр ганц бие амьдрах нь бодит байдал болоод байна.” гэж АНУ-ын Монтанагийн Их Сургуулийн антропологийн Япон гаралтай туслах профессор Томоми Ямагучи үзсэн. 

Япон Улс бусад орны туулах ёстой ирээдүйг дайраад гарч байна уу? Өндөр хөгжилтэй орнуудад олон төрлийн өөрчлөлтүүд өрнөж байна. Их хотын амьдралтай Ази, Европ болон Америкт хожуу гэрлэх, огт гэрлэхгүй байх, төрөлтийн тоо буурах, ганц биечүүдийн амьдардаг орон сууц өсч байгаа бол эдийн засаг нь уналттай байгаа улсын залуучууд гэр бүлийнхэнтэйгээ хамт амьдарч байна. Хүн ам зүйч Николас Эбэрстат Японы энэ хандлагыг цогц хүчин зүйлс хурдасгаж байна гэж үзэж байгаа юм. Түүний үзэж буйгаар цогц хүчин зүйлст гэрлэлт болон гэр бүлийн харилцааг чиглүүлэх шашны эрх бүхий байгууллага дутмаг, газар хөдлөлт давамгайлсан эрсдэлтэй экологийн тогтолцооны улмаас асуудалд хөнгөн хуймгай хандах, амьжиргааны болон хүүхэд өсгөх өртөг өндөр үр дүнг бий болгож буй зэргийг багтаан авч үзжээ. 

Японы нийгэм нь хандлага болон ажил хөдөлмөрийн хувьд шинжлэх ухааны уран зохиолд гардаг нийгэм болон алгуурхнаар, эргэлт буцалтгүйгээр хувьсан өөрчлөгдөж байна хэмээн Эбэрстат 2012 онд бичсэн юм. Нийгэмд нь настай иргэдийн том бүлэгтэй, залуучуудын эзлэх жин буурч байгаа зэрэг нь Японыг огт гэрлэдэггүй олон тооны иргэдтэй “анхдагч улс” болгож байна гэж тэрээр хэллээ. 

Анхаарал хандуулах ёстой насны бүлэг нь Японы 20-иод настай залуучууд юм. Тэдний ихэнхи нь ирээдүйн тогтсон төлөвлөгөөтэй болж амжаагүй байгаа боловч тэдний ирээдүйн талаарх ерөнхий дүр зураг тодорхой болж эхэлсэн. Засгийн газрын хүн амын хүрээлэнгийн үзэж буйгаар өнөөгийн 20-иод настай эмэгтэйчүүдээс 4 эмэгтэй тутмын нэг нь огт гэрлэхгүй байх магадлалтай байна гэжээ. Уг насны бүлгийн эмэгтэйчүүдийн хүүхэд төрүүлэхгүй байх магадлал 40 хувьтай байгаа юм. 

20-иод настай Япон залуучууд уг асуудалд төдийлөн санаа зовнихгүй байгаа бололтой. Шибуяагийн худалдааны төвд би 23 настай Эми Кувахата болон 22 настай Эри Асада гэсэн хоёр залуу охинтой уулзаж ярилцлаа. Галт тэрэгний буудлын ойролцоох автомат тоглоомын газар болон насанд хүрэгчдийн видео үзвэрийн газрын дундах урлагийн галлерейн дор байрладаг кафег тэд сонгосон байлаа. Кувахата загварын чиглэлээр их сургууль төгссөн бөгөөд өөрөөсөө 13 насаар ахимаг залуутай албан бус харилцаатай аж. “ Бид хоёр долоо хоногт нэг удаа уулзаж хамтдаа шоуддаг. Надад тогтмол уулздаг найз залуутай байх цаг зав байхгүй. Би загвар зохион бүтээгч болохыг хичээж байна” хэмээн Кувахата хэлсэн юм. Харин эдийн засгийн чиглэлээр сурсан Асадагийн хувьд хайр сэтгэлтэй учрах огт сонирхолгүй гэв. “ Би сүүлийн 3 жилийн хугацаанд болзоонд яваагүй. Надад найз залуу эсвэл секс үгүйлэгдэхгүй байна. Би ер нь хөтлөлцөхөд ч дургүй” гэж Асада хэллээ. 

Асада үргэлжлүүлэн ярихдаа түүнд бэлгийн харилцаанд орохгүй байх ямар нэгэн зүйл тохиолдоогүй гэв. Тэрээр үерхэл болон тохиолдлын бэлгийн харилцааг хүсэхгүй байгаа юм. Учир нь “охид шүүмлүүлэхгүйгээр баяр баясалтай амьдрах боломжгүй” гэж тэрээр үздэг. Хэдийгээр Япон улс сексийн хувьд хүлцэнгүй боловч одоогийн төсөөлөл нь 25-аас доош насны эмэгтэйчүүд өхөөрдөм төдийгүй бэлгийн харилцаанд орж үзээгүй байдаг. Энэ нь нийгмийн харилцан ялгавартай хандлагатай холбоотой. 

Японы Гэр Бүл Төлөвлөлтийн Холбооны 2013 оны залуучуудын дундах сексийн талаарх судалгаанд эмэгтэйчүүдээс илүү эрчүүдтэй холбоотой мэдээлэл давамгайлж байв. Миний бие тус холбооны дарга Кунио Китамурагаас яагаад гэдгийг тодруулж асуухад тэрээр “ Сексийн санаачлага эрчүүдээс эхлэлтэй байдагтай холбоотой. Эмэгтэйчүүд эрчүүдтэй адил түвшний дур хүслийг мэдэрдэггүй.” гэж хариулсан юм. 

Арзгар үстэй, нарийхан жийнс өмссөн үйлчлэгч мөстэй цайгаар үйлчилсний дараа Асада болон Кувахата хувцас, хөгжим, шоппинг, завгүй нийгмийн амьдралын хувьд ижил сонирхолтой гэж хэлсэн юм. Гартаа ухаалаг утас барьсан тэд найз нөхөдтэйгөө бодит байдал дээр уулздагаас илүүтэй хугацааг тэдэнтэй сошиал орон зайд харилцдагаа хүлээн зөвшөөрөв. Асада “өнгөрсөн хоёр жилийн хугацаанд” амттаны дэлгүүрийн менежэрийн дүрд хувиран виртуал тоглоомонд донтсон тухайгаа мөн ярьсан юм. 

Япон гаралтай Америк зохиолч Роланд Келц Япон залуучуудын үерхэлтэй холбогдох ирээдүй нь технологиос ихээхэн хамааралтай гэж бичиж байсан удаатай. Япончууд виртуал орон зай болон онлайн харилцааг сайтар үүсгэж чадсан. Ялангуяа ухаалаг утасны аппликейшнүүд нь дэлхийд хамгийн уран сэтгэмжтэйд тооцогддог. Келцийн үзэж буйгаар хувийн, виртуал ертөнц рүү зугатах хэрэгцээ шаардлага нь Японы хүн ам ихээр төвлөрсөн, жижиг газар нутагтай зэргээс үүдэлтэй гэжээ. Гэсэн хэдий ч тэрээр дэлхийн бусад улсууд Японоос тийм ч хол ард нь хоцорчихоогүй гэж итгэж найддаг нэгэн. 

Өмнө эхлүүлсэн яриагаа үргэлжлүүлэхэд садист дуудлагын эмэгтэй байсан Айя Аояама буюу “Хайрын хатан хаан” өөрийн үйлчлүүлэгчидэд “ хүрэлцсэн, зүрхнээс зүрхэнд чиглэсэн” дотно харилцааны үнэ цэнийг заан сургахаар эргэлт буцалтгүйгээр шийдээд байна.

“Технологи ирээдүйг тодорхойлох нь үнэн боловч технологи нийгмийн харилцааг давах ёсгүй. Хүмүүс бие махбодийн хувьд бие биенээсээ улам холдож буй нь эрүүл харилцаа биш. Секс хийх нь таатай мэдрэмж төрүүлэх дааврыг ялгаруулдаг нэг төрлийн хэрэгцээ бөгөөд секс хийснээр өдөр тутмын амьдралд эерэг нөлөө үзүүлдэг”

гэж Аояама хэлсэн юм. 

Хэдийгээр гэрлэх эсвэл урт хугацаанд үерхэхийг хүсдэггүй ч өөр хэн нэгний биеийн халуун илчийг хүсэмжлэх хүмүүстэй Аояама өдөр бүр уулздаг. Тэрээр ганц бие хүмүүсийн амьдралыг бэрхшээлтэй болгож буйд засгийн газрыг хараан зүхдэг. Хүмүүсийг айдаст автуулах нь хэнд ч тус нэмэр болохгүй. Энэ үгийг бусдыг айдаст автуулах талаар бага зэрэг гадарлах нэгэн хэллээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
“Miss AI” цахим тэмцээн $20000 шагналтай
2
3 өдрийн өмнө
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
3
4 өдрийн өмнө
Фото: Дубай усанд автлаа
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.