Хайх зүйлээ бичнэ үү

мин

Хойд Солонгосын Роналду “Serie A”-д гоол хийлээ

Тэрбээр Италийн лигэд гоол оруулсан Хойд Солонгосын анхны хөлбөмбөгч болж байгаа юм.


Италийн хөлбөмбөгийн “Serie A” лигийн 31 дүгээр тойрогт нэгэн түүхэн үйл явдал тохиолоо. “Кальяри” – “Торино” багуудын тоглолтонд “Кальяри”-гийн довтлогч Хан Кван Сон гоол хийсэн. Тэрбээр Италийн лигэд гоол оруулсан Хойд Солонгосын анхны хөлбөмбөгч болж байгаа юм.

Хан Кван Сон 81 дэх минутад сэлгээгээр гарч, 90 дэх минутад Диего Фариасагийн дамжуулсан бөмбөгийг мөргөн хаалганд оруулсан. 18 настай энэ хөвгүүн нэгдүгээр сараас “Кальяри”-д шалгуулан, бэлтгэл хийж байсан бөгөөд гуравдугаар сарын 10-нд гэрээ байгуулсан. Тус багийн түүхэн дэх анхны ази тоглогч төдийгүй “Serie A”-гийн анхны Хойд Солонгос хөлбөмбөгч болсон билээ.
Хан Кван Сон Хойд Солонгосын шигшээ багт 16 хүртэлх насны Азийн аварга (U-16) болж, 2015 оны U-17 ДАШТ-д тун сайн тоглон, мэргэжилтнүүдийн анхаарлыг татсан. 2015-2016 онд БНАСАУ-ын “Чобьён” багт тоглож байсан. Гадаадын хэвлэлээр түүнийг Хойд Солонгосын Роналду гэж нэрлэдэг болоод байгаа.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
25
44
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.