Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Видео: "United Airlines"-ийн онгоцноос ази хүнийг чирж буулгажээ


АНУ-ын “United Airlines”-ийн онгоцонд суусан ази хүнийг авиа компанийн хамгаалагчид онгоцноос чирж буулгасан бичлэг олон нийтийн сүлжээнд шуугиан тарьж байна. Ази залууг орилуулж, чарлуулан байж онгоцноос чирж буулгасан үйлдлийг арьс өнгөний үзэлтэй холбон дургүйцэх хүн олон байгаа юм. 

 


 

Энэхүү үйл явдлын талаар Чикаго хотын удирдлагууд тайлбар хийжээ. “United Airlines” компанийн эл нислэгийн билетийн тоо хэтэрсэн учраас дөрвөн зорчигч буулгах шаардлагатай болжээ. Ингээд авиа компанийн зүгээс сайн дураараа буусан дөрвөн зорчигчид 800 ам.долларын буцаалт, нэг хоногийн зочид буудлын төлбөр төлнө гэж амласан аж. Гэтэл сайн дураараа буух зорчигч олдоогүй гэнэ. Тиймээс дөрвөн хүний нэрийг автоматаар шүүж гаргахад мөнөөх ази залуугийн нэр багтсан байна. 

Харин ази залуу “Би эмч хүн. Маргааш өглөө өвчтөнөө үзэх учиртай. Тиймээс би буухгүй. Өмгөөлөгчтэйгээ ярина” гэж хэлсэн байна. Гэтэл “United Airlines”-ийн хамгаалагчид хүч хэрэглэн, түүнийг онгоцноос буулгасан аж. Гэхдээ ази залууг буулгасан үйл ажиллагаанд АНУ-ын Тээврийн яам ямар ч хамаагүй гэж мэдэгдсэн байна.  

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Улсын заан Б.Бат-Өлзий Архангай аймгийн Жаргалант сумын 100 жилийн ойн барилдаанд түрүү...
2
1 цагийн өмнө
Л.Энхрийлэн жүдо бөхийн Азийн АШТ-д түрүүллээ
3
2 цагийн өмнө
Б.Хорлоодой жүдо бөхийн Азийн АШТ-д түрүүллээ
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
0
13
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.