Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Чөлөөт бөх: Дүрмийн өөрчлөлт үйлчилж эхэлсэн

“30 секунд”-ийн дүрмэнд тун чухал өөрчлөлт орсон.


Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос Болгарын нийслэл Софи хотод чөлөөт бөхийн шүүгчдийн семинар зохион байгууллаа. Семинарт нийт 100 шүүгч оролцож, ирэх оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхлэх дүрмийн өөрчлөлтийн талаар номын дуу сонсжээ. Энэхүү семинарт оролцсон ОХУ-ын шүүгч Алексей Базулин сэтгүүлчдэд энэ талаар мэдээлэл хийлээ.

-    Чөлөөт бөхийн дүрмэнд ямар өөрчлөлт орох гэж байна вэ?
-    Семинарыг ДБНХ-ны шүүгчдийн хорооны тэргүүн  Антонио Сильвестри удирдан явуулсан. Дүрмэнд олон өөрчлөлт орж байгаа. Зарим нь хэдийнэ хэрэгжээд эхэлсэн гэдгийг онцлон хэлмээр байна. Европын залуучуудын аваргын тэмцээнээс бид шинэ дүрмээр шүүж эхэлсэн.
-    Туршилт хийгээд 2018 оны нэгдүгээр сараас хэрэгжих юм байх гэж бодож байлаа.
-    Хоёр өдөр барилддаг системийг л турших юм. Долоодугаар сард болох идэрчүүдийн Европын аваргын тэмцээнд туршилт хийнэ. Хэрэв амжилттай болбол ирэх оноос дагаж мөрдөнө. Мөн нэгдүгээр сараас 10 жинд барилдаж эхлэнэ. Харин дүрмийн өөрчлөлтүүд хэдийнэ хэрэгжээд эхэлжээ. Тийм болохоор дотоодын шүүгч нарт шинэ дүрмийн талаар яаралтай семинар хийж, бүх насны УАШТ-үүдийг шинэ дүрмээр явуулах болно. Нийт гурван том семинар хийх төлөвлөгөөтэй байна. Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч нарт тусгайлан хичээл заана. Тэд цаашаа тамирчдад зааж өгөх ёстой.
-    Шинэ, хуучин дүрэмний гол ялгаа юу вэ?
-    Шидэх мэхний үнэлгээг нэмсэн. Ингэж шидсэн бөхчүүд 5 оноо авна, хэрэв өрсөлдөгч нь доош харж унасан бол 4 оноо өгөх юм. Дутуу шидсэн ч 2 оноогоор урамшуулна. “30 секунд”-ийн дүрмэнд тун чухал өөрчлөлт орсон. Хагас минутад үнэлгээ авч чадаагүй бөх сануулга авдаг байсан. Нөгөө бөхөө түлхэж гаргаад оноог тэнцүүлсэн ч сануулгаас болоод ялагдах тохиолдол гардаг байлаа. Харин одоо сануулга байхгүй болсон. Энэ нь их шудрага шийдвэр. Хэвтээ байдлаас дэвжээнээс зугатаж гарсан бөхийг 1 биш 2 оноогоор шийтгэнэ. Дэвжээний шүүгч барилдааныг зогсоож, видео бичлэг үзэх эрхтэй болсон. Урьд нь челленж шидсэний дараа л бичлэг үздэг байлаа. Барилдааны үеэр бөхчүүд эмчийн тусламж авахад 4 минут өгнө. Эмч нарт хориотой мэх хийсэн эсэхийг тогтоох эрх өгсөн. Гэхдээ тэд яаж тогтоохыг би ойлгохгүй байгаа.
-    Жингийн өөрчлөлт олон хүний сонирхлыг татаж байгаа. Ямар хувилбарууд семинар дээр хэлэлцэгдэв?
-    Ямар ч хувилбар яриагүй. 10 жинтэй болох нь хэдийнэ шийдэгдсэн асуудал. Наймдугаар сард Парист болох ДАШТ-ий үеэр ДБНХ-ны чуулгантай. Чуулганаар ямар 10 жин байхыг батлана. Мөн энэ чуулганаар хоёр өдөр барилдах системийн хувь заяаг шийднэ дээ.
-    Хоёр өдөр барилдана гэдэг их маргаан дагуулаад байгаа. Гадаадын шүүгч нар энэ талаар ямар бодолтой байна вэ?
-    Финалд шалгарсан бөхийн жин маргааш нь тогтсон хэмжээнээс илүү гарчихвал яах вэ гэж би асуусан. Хэн ч хариулж чадахгүй байсан.
-    Тэмцээн уралдаан ч хэд хоногоор сунжирч, зардал нэмэгдэх нь ойлгомжтой. Дотоодын тэмцээнд 300 гаруй тамирчин оролцоход л дөрвөн өдөр үргэлжлэх шинжтэй болж байгаа.
-    Одоо яая гэхэв, оролцогчдын тоог хязгаарлах хэрэгтэй.
-    ДАШТ, тивийн аваргын тэмцээнүүд яах бол? Хоёр өдөр барилддаг болчихвол эрэгтэй эмэгтэй чөлөөт, сонгомол барилдаан гэсэн 3 төрлийг нэг хотод зохион байгуулах аргагүй болно.
-    Тус тусад нь зохион байгуулдаг болно.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
1 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
2
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.