Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Улаанбаатарын иргэд нэгэнт дассан хэдий ч уучилж болохооргүй 8 “ОРК” явдал

Энэ бүхнийг бид өдөр бүр харсаар нэгэнт дөжирсөн бололтой. Гэхдээ ийм ой гутам зүйлстэй эвлэрч амьдрах ёстой юм гэж үү?


Энэ бүхнийг бид өдөр бүр харсаар нэгэнт дөжирсөн бололтой. Гэхдээ ийм ой гутам зүйлстэй эвлэрч амьдрах ёстой юм гэж үү?

1. Хаа сайхгүй хог хаях

Хог хаягдал бол хотын бараг салшгүй хэсэг гэж хэлэхэд болно. “Хаа сайгүй хог байхад би яагаад ганц чихрийн цаас хаячихаж болохгүй гэж” бодохын оронд хогийн сав тааралдтал хогоо халаасандаа хийж хэвшмээр байна аа, монголчуудаа!

2. Явган хүний зам болон бусад талбайд машинаа байрлуулах

Явган хүний зам таглаж машинаа тавих явдал бүх зах замбараагаа алдсан. Хүнээсээ олон машинтай энэ хотын зохицуулалтын хамгийн хурц асуудлуудын нэг бол машины зогсоол. Хэрвээ үнэхээр зогсоол олдохгүй газар луу явж байгаа бол олдсон зогсоол дээр машинаа тавиад, цаашаа алхаад явж баймаар юм даа.

3. Хаа таарсан газраа бие засах

Монголын хөдөө тал тэр чигтээ “байгалийн бие засах газар” гэж гадныхан хошигнодог. Тэгвэл зарим хүний хувьд энэ хууль хотод ч үйлчилдэг нь харамсалтай.

4. Явган хүний замын хомсдол

Явган хүний зориулалтын замгүй, байсан ч бие том хүн, эсвэл тэргэнцэртэй иргэд, хүүхдийн тэрэг түрээд явж буй хүмүүс багтахааргүй газар Улаанбаатарт цөөнгүй бий. Энэ бүхэн биднийг хүссэн хүсээгүй адал явдалт киноны баатар болоход хүргэж байгаа юм даа.

5. Угаадас асгах

Угаадас, бохироо олон нийтийн газар асгах шиг “Орк” зүйл гэж үгүй. Гэвч энэ Улаанбаатар хотын өнгө төрхийг доош татсаар л байна.

6. Шавар, шавхай

Шороо, шавар шавхай энэ хотын өнцөг булан бүрт бий...

7. Усанд "живэхээ" шахах

Их устай бороо ороход энэ хот “живж” ч мэдэхээр байдалтай байдгыг бид өнгөрсөн зун бие махбодиороо мэдэрсэн. Энэ бүхэн мэдээж Улаанбаатар хотын тааруухан ус, сувгийн байгууламжтай холбоотой.

8. Урсгал сөрөх, эгнээ барихгүй байх

Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд хамгийн их “гай” болдог зүйл бол жолоочдийн зүй бус үйлдлүүд. Эгнээгээ зөв эзлээгүйгээс, урсгал сөрж ухаан жолоогүй зүтгэдгээс болж түгжрэл нэмэгддэг. Явган хүний гарцан дээр ирж зогсох ч энүүхэнд.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
8 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Amélie” ба хувь тавилан
2
12 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
3
13 цагийн өмнө
23 настай Фил Фоден Премьер лигт 50 гоолын босго давлаа
санал болгох
1
14 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
4
35
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.