Хайх зүйлээ бичнэ үү

Интернэтэд эргэлт буцалтгүй донтсон хүний хийдэг 19 үйлдэл

Хэрвээ энэ бүгд таньд танил санагдаж байгаа бол ямар нэг алхам хийх цаг хэдийн иржээ гэсэн үг.


1.Та өглөө сэрмэгцээ нүдээ ч бүрэн нээж амжаагүй байхдаа гар утсаараа фэйсбүүк, инстаграм зэрэг олон нийтийн сүлжээ аккаунтуудаа шалгаж эхэлдэг.

2. Мөн унтахынхаа өмнө ч яг энэ үйлдлээ албатай юм шиг хийдэг.

3. Харин утасаа тавиад унтахын өмнө багагүй орондоо хөрвөөж хэвтэхээс өөр аргагүйд хүрнэ.

4. Та ихэнх цагаа яг ийм байрлалтай сууж өнгөрүүлдэг.

5. Wifi-гүй газар луу та бараг хэзээ ч явахыг хүсдэггүй.

6. Та өдрийн 24 цагийг интернэтээр хэсэж өнгөрүүлдэг.

7. Энэ байдлаараа та хэзээ ч интернэтээс уйдахгүй юм шиг л авирладаг.

8. Харин интернэт тасарсан үед л та бодит амьдралд эргэн ирдэг.

9. Интернэт тасарч, компьютер эвдрэнэ гэдэг танд тохиолдож болох хамгийн муу зүйл юм.

10. Та магадгүй цахим ертөнцөд бодит амьдрал дээр байдгаас илүү олон найзтай.

11. Та бараг бүхэл өдөржин хэнтэй ч дуугарахгүй байж чадна. Та цаг үргэлж интернэт орчинд маш олон хүнтэй харилцаж, нийгмийн идэвхтэй байгаа учраас шүү дээ.

12. Үнэн хэрэгтээ танд бодит амьдрал дээр хэн ч хэрэггүй. Яагаад гэвэл таны мэдэхгүй бүх асуултын хариулт интернэтэд бий.

13. Ерөнхийдөө та бүх мэдлэг, мэдээллээ интернэтээс авдаг.

14. Та интернэт орчинд хэрэглэгддэг үгнүүдийн бодит амьдрал дээр ч ашиглаж эхэлнэ.

15. Заримдаа та интернэт зохион бүтээгдэхээс өмнө хүмүүс юу хийж цагийг өнгөрөөдөг байсан бол гэж гайхдаг.

16. Хэн нэгэн танд сонин, содон зүйл үзүүлэвч та үүнийг нь аль хэдийн интернэтээс олоод харчихсан байдаг.

17. Заримдаа таны постлосон зураг, бичлэг хэдэн like, fav авсан тухай та олон нийтийн газар өөрийн мэдэлгүй ярьдаг.

18. Тийм ээ, та интернэтэд үнэхээр их цаг хугацааг өнгөрүүлдэг.

19. Харин та одоо интернэтэд донтсон гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа бол одоо ямар нэг алхам хийх цаг нь болжээ.

Эх сурвалж: Buzzfeed.com

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
4 өдрийн өмнө
Таны датагаа хамгийн их зарцуулдаг 7 зүйл
2
2024.03.15
Эцэг эхчүүд ч бас дэлгэцийн хамааралтай болсныг өсвөр үеийнхэн анхааруулж байна
3
2024.03.12
Инстаграмын чат доторх нууц тоглоомыг тоглож үзсэн үү?
санал болгох
1
3 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
23 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
26
19
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.