Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Жүдочдын шинэ чансаа

Ж.Амарболд 170 байр алгасан, одоо 46-д гараад байгаа нь гайхалтай.


Туркт болсон “Анталья Гран При” тэмцээний дараа IJF-ийн шинэ чансаа гарлаа. Өнгөрсөн чансаатай харьцуулахад өөрчлөлт их байсан ч жингийн тэргүүн бөхчүүдийн хэн нь ч байраа алдсангүй.

60 кг-ийн жинд Гран Пригийн аварга Казахстаны Гусман Кыргызбаев том үсрэлт хийж, 20 байр ахин, 14-т орж ирлээ. Лухуми Чхвимиани, Ислам Яшуев нар 23 байр дэвшсэн бол манай шигшээ багийн залуу тамирчин Б.Амартүвшин 44 байр ахин, 33-т гарч ирсэн. Гэхдээ шинэ чансаанд хамгийн их ахиц гаргасан бөх бол манай Ж.Амарболд байлаа. Ж.Амарболд 170 байр алгасан, одоо 46-д гараад байгаа нь гайхалтай. Гэхдээ энэ жинг Орхан Сафаров тэргүүлж, Наохиса Такато удаалсан хэвээр байгаа. Гүржийн Амиран Папинашвили манай “том” Д.Амартүвшингийн байрыг булаан авч, гуравдугаарт бичигдэж байна.
1.    Орхан Сафаров Азербайжан 2656 оноо
2.    Наохиса Такато Япон 2550
3.    Амиран Папинашвили Гүрж 2324
4.    Д.Амартүвшин 1916
5.    Г.Болдбаатар 1850
33. Б.Амартүвшин 644
38. Ц.Цогтбаатар 521
46. Ж.Амарболд 444
82. Н.Сэр-Од 180
90. Г.Хэрлэн 157
163. Г.Баттулга 38

66 кг-д Д.Төмөрхүлэг Японы Хифүми Абэг давж, хоёрдугаар байрт гарч ирсэн. Одоо тэр 100 оноо авахад л чансааг тэргүүлэгч Өмнөд Солонгосын Ан Баулыг гүйцэх юм. “Анталья Гран При”-д түрүүлсэн Абдул Абдулжалилов 18, Тбилисийн Гран Прид түрүүлсэн Лаша Гиунашвили 23, Словакийн Матей Поляк 148 байр ахижээ.
1.    Ан Баул Өмнөд Солонгос 2580
2.    Д.Төмөрхүлэг 2466
3.    Хифүми Абэ Япон 2240
5.Д.Алтансүх 1926 оноо
29. Г.Хэрлэн 680
78. А.Батсуурь 189
112. Б.Эрхэмбаяр 120
182. Х.Цагаанбаатар 36
188. М.Ганболд 35
200. Ч.Болдбаатар 30
234. Б.Батгэрэл 18
339. Н.Мөнхбаяр 1

73 кг-ийн жинд эхний таван байрт өөрчлөлт орсонгүй. Рустам Оруджов, Соичи Хашимото, Лаша Шавдатуашвили, Чангрим Ан, Г.Одбаяр нар чансааг тэргүүлсээр л. Узбекистаны Гиесджон Бобоев 1896 оноотой тэдний ард бичигдэж байна. Дипломоо бичээд завгүй байгаа олимпийн аварга Шёохэй Оно чансаа буурсаар есдүгээр байрт буулаа.
1.    Рустам Оруджов Азербайжан 3310
2.    Соичи Хашимото Япон 2931
3.    Лаша Шавдатуашвили Гүрж 2371
5.Г.Одбаяр 2070
33. С.Ням-Очир 620
38. Н.Хадбаатар 550
71. Б.Батгэрэл 244
102. Х.Цагаанбаатар 131
112. С.Баяртүвшин 124
241. Г.Балсанлхүндэв 20
347. Б.Баяндүүрэн 4
360. Г.Чойжилсүрэн 2
381. Б.Пүрэвдаваа 1

81 кг-д Японы Таканори Нагасэ, Болгарын Ивайло Иванов нар тэргүүлсэн хэвээр. Тбилисид түрүүлсэн Бразилийн Виктор Пенальбер ОХУ-ын Хасан Халмурзаеваас гуравдугаар байрыг нь “хүчээр” авсан. “Анталья Гран При”-гийн аварга Станислав Семенов 89 байр ахисан ч эхний 20-т багтсангүй.
1.    Таканори Нагасэ Япон 2300
2.    Ивайло Иванов Болгар 2216
3.    Виктор Пенальбер Бразил 2071
7.Н.Дагвасүрэн 1760
19. О.Ууганбаатар 960
103. Б.Алтансүх 172
129. Б.Гаажадамба 112
248. Г.Төрмөнх 12
331. Э.Мөнхжаргал 1

90 кг-ийн шинэ чансаанд хэн ч хүнд гэмтэлтэй Машюү Бейкэр, Францын Аксель Клерже нарыг буулгаж чадсангүй. Сербийн Александр Куколь гуравт бичигдэж байна. “Анталья Гран При”-д гялалзсан Г.Алтанбагана 28 байр ахиж, 13-т бичигдсэн.
1.    Машюү Бейкэр Япон 2630
2.    Аксель Клерже Франц 2178
3.    Александр Куколь Серб 2146
13.Г.Алтанбагана 1336
16. Л.Отгонбаатар 1148
149. О.Цэцэнцэнгэл 48
184. Г.Түвшинжаргал 24
235. Б.Бат-Эрдэнэ 6

100 кг-д лидерүүд хэвээр, Гасимов – Коррел - Маре. Азербайжаны бас нэгэн бөх Эльхан Маммадов 4-т бичигдэж, Антальяд мөнгө авсан Казахстаны Максим Раков 12-т дэвшсэн бол хүрэл медальт Нияз Ильясов 54 байр ахилаа.
1.    Эльмар Гасимов Азербайжан 2864
2.    Михаиль Коррел Голланд 2718
3.    Маре Франц 2593
32.Н.Түвшинбаяр 693
60. Х.Цогтгэрэл 261
63. Д.Ишдорж 240
78. Б.Амбасэлмаа 150
160. Б.Жанчивдорж 30
163. Д.Бат-Эрдэнэ 30
226. Б.Билгүүн 2
226. О.Хангал 2
247. Д.Пүрэвдорж 1
260. Б.Ариун-Эрдэнэ 1

Хамгийн хүнд жин болох + 100 кг-д эхний зургаан байр өөрчлөгдөөгүй. Бразилийн Давид Моура, Кыргызстаны Юрий Краковецкий, Украины Станислав Бондаренко нар тэдэнд ойртон очлоо. Жин ахиад хоёр тэмцээнд орж, түрүүлээд байгаа Чехийн Лукаш Крпалек 23-т байна. Гэхдээ Лукаш хоёрхон тэмцээнд 952 оноо цуглуулсан гэхээр удахгүй дээш ахих нь тодорхой.
1.    Тедди Ринер Франц 2650
2.    Хисаёши Харасава Япон 2370
3.    Барна Бор Унгар 2302
19.Ө.Дүүрэнбаяр 1241
29. Б.Тэмүүлэн 724

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
15 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
17 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
20 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
24
22
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.