Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Амиа алдсан хоёр цэрэг Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэсэн туршлагатай байжээ

Осол өчигдөр 17:40 цагийн орчим гарчээ.


Төв аймгийн нутаг дэвсгэрт Тавантолгойд хээрийн сургуулилалт хийж байгаад  хоёр цэрэг амиа алдаж, найман цэрэг шархадсан осол өчигдөр гарсан. Энэ асуудлаар Зэвсэгт хүчний жанжин штабаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тодруулбал, өчигдөр буюу 2017 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр 17:40 цагийн орчимд байлдааны сургуулилалт хийж байх явцад байлдааны гранат тэсэрч хоёр цэрэг амь эрсдэж, 8 цэрэг шархадсан осол гарсан юм.

Энэ талаар  ЗХЖШ-ын орлогч дарга хошууч генерал Ж.Бадамбазар "Зэвсэгт хүчний хэмжээнд хавар, намрын улиралд сургуулилалт шалгалт явуулдаг. Төлөвлөгөөний дагуу цэргийн ангиуд бэлтгэл сургуулилалтаа хийдэг үе тохиож байгаа. Гранат шидэх бэлтгэл хангах явцад тэсрэлт болсон. Ослын талаарх мэдээллийг ЗХЖШ-аас 17:40 минутын орчим хүлээн авсан. Одоо хууль хяналтын байгууллагуудаар ослын шалтгааныг шалгуулж байна.

БХЯ, ЗХЖШ-аас хоёр ажлын хэсэг томилогдсон. Эхний ажлын штаб нь Тавантолгойд очиж ослын шалтгааныг тогтоох үүрэгтэй. Хоёр дахь ажлын хэсэг шархадсан 8 цэргийн албан хаагчийг Улаанбаатар хот руу татан гаргах, тэдгээрт эмнэлэгийн үзлэг үйлчилгээ хийлгүүлэх үүрэг гүйцэтгэж байгаа. Шархадсан найман алба хаагч бүгд 22-28 настай.

Осол гарсантай холбоотойгоор 355-р ангийн Б.Мөнгөншагай, ахлагч Б.Ариунболд нарын ар гэр, төрөл төрөгсдөд зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний өмнөөс эмгэнэл илэрхийлж байна” гэлээ.

Амь эрсдсэн алба хаагч Б.Мөнгөншагай нь 30 настай. Эхнэр хүүхдийн хамт амьдардаг байжээ. Тэрээр Өмнөд Судан, Афганистанд үүрэг гүйцэтгэж байсан чадварлаг цэрэг аж. Мөн Б.Ариунболд, Баян-Өлгийн аймагт төрсөн 24 настай. Эхнэр хүүхдийн хамт амьдардаг байсан бөгөөд Бүгд найрамдах Өмнөд Судан улсад мөн л үүрэг гүйцэтгэж байжээ.

Ослын шалтгааныг хууль хяналтынхан тодруулж, дүгнэлт гарсны дараа хэрвээ буруутай нь тогтоогдвол тэд хариуцлагаа хүлээнэ гэдгээ хэллээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
3 өдрийн өмнө
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
2024.04.22
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
18 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
32
30
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.