Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Дортмундад юу болов?

Дортмундын “Борусси” багийн тоглогчдын автобусны дэргэд бөмбөг дэлбэрсэн.


Европын Аваргуудын лигийн шилдэг найман багийн эхний тулаан өчигдөр шөнө явагдлаа. Италийн “Ювентус” Испанийн “Барселона”-г талбайдаа хүлээн авсан бол Германы Дортмунд хотод болох ёстой байсан “Борусси” – Францын “Монако” багуудын тоглолт алан хядах үйл ажиллагаанаас болж явагдсангүй. Тоглолтыг нэг өдөр хойшлуулахаар шийдвэрлэжээ.

Дортмундын “Борусси” багийн тоглогчдын “Сигнал Идуна Парк” цэнгэлдэхийг зорьж явсан автобусны дэргэд бөмбөг дэлбэрсэн.

Нийт гурван дэлбэрэлт болсон бөгөөд тэсрэх бөмбөгийг замын хажуугийн бутан дунд нуусан байжээ. “Борусси”-гийн дасгажуулагч Томас Тухелийн сууж явсан талд бөмбөг дэлбэрсэн ч тэр гэмтээгүй. Харин хамгаалагч Бартра хагарсан шилний хэлтэрхийд оногдож, эмнэлэгт хүргэгджээ. Автобусны цонх, дугуй хагарсан байна.

Халдлагын дараа Дортмундын цагдаа нар цэнгэлдэх хүрээлэнд байсан үзэгчдийг тайван байхыг уриалж байлаа.

“Монако”-гийн балиашгууд “Борусси” багийнхныг сэтгэлээр дэмжин, хашгарч байв.

 


 

Тоглолт нэг хоногоор хойшлогдсон тул Дортмунд болон ойролцоох хотын иргэд Францын хөгжөөн дэмжигчдийг гэртээ хонуулж, туслан дэмжиж байна. #bedforawayfans хэштагт бүгд нэгджээ.

“Монако” багийнхан хоосон цэнгэлдэхэд бэлтгэл хийсэн.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
6 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
8 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
12 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
15
7
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.