Хайх зүйлээ бичнэ үү

мин

Япон Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Масато Такаокаг хүлээн авч уулзав


Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Япон Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Масато Такаокаг Итгэмжлэх жуух бичиг барихтай нь холбогдуулан өчигдөр ГХЯ-нд хүлээн авч уулзлаа.

Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсон М.Такаокад баяр хүргэж, Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцаа өндөр түвшинд хүрч, харилцан айлчлалын давтамж нэмэгдэж, улс төрийн итгэлцэл гүнзгийрснийг тэмдэглэв. Түүнчлэн энэ оны зургадугаар сард хүчин төгөлдөр болсон Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хэрэгжилтэд цаашид анхаарч ажиллах нь чухал байгааг онцлов.

Элчин сайд М.Такаока Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хичээл зүтгэл гарган ажиллана гэдгээ илэрхийллээ.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
2
2 цагийн өмнө
23 настай Фил Фоден Премьер лигт 50 гоолын босго давлаа
3
2 цагийн өмнө
HYBE-ээс Мин Хэжин энэ бүх хугацаанд бөөд ховсдуулсан байсан гэжээ
санал болгох
1
3 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
3
11
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.