Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

"Монголдоо харь" гэсэн үгийг Японы парламент хэлэлцлээ

Японы парламентийн гишүүн Миямото Тоорү “Энэ бол гарал үүслээр ялгаварлан гадуурхсан явдал” хэмээн хэллээ.


j-cast News Ян Ян
Мэргэжлийн сүмогийн Хаврын тэмцээнд шинэ аварга Кисэносатотой үзүүр түрүү булаацалдсан монгол озэки Тэрүнофүжиг үзэгчид “Монголдоо харь” гэж хашгаран эсэргүүцсэн асуудал Японы парламентийн түвшинд яригдлаа. Тэмцээний 14 дэх өдөр Котошёогикүг тачиай дээр зайлж ялсанд дургүйцсэн бөхийн хорхойтнууд “Монголдоо харь” гэсэн гарал үүслээр нь ялгаварлан гадуурхсан үг хэлсэн билээ. Халз мөргөлдөлгүй зугатсанд нь дургүйцсэн хэрэг ч олон жил мэргэжлийн сүмог авч яваа монголчуудын хувьд шок болсон нь гарцаагүй. Энэ асуудлыг дөрөвдүгээр сарын 3-нд парламент дээр авч хэлэлцсэн юм.

Сэкивакэ Котошёогикү 10 ялбал озэки цолоо буцаан авах байсан ч Тэрүнофүжид ялагдсанаар хамаг найдвар нь алга болсон. Тэрүнофүжи нэг унаатай Кисэносатотой зэрэгцэн өрсөлдөж байснаас гадна хөөрхий Котошёогикү озэки цолоо эргүүлэн авах боломж нь байсан тул үзэгчид Котошёогикүг дэмжиж байв. Гэвч барилдаан тун хурдан өндөрлөсөн. Тэрүнофүжи тачиай дээр баруун зайлж, хоромхон зуур ялалт авсан. Энэ үед “Балиар амьтан”, “Монголдоо харь” гэсэн үг энд тэндээс сонсогдон, Бөхийн ордон хөөрлийн байдалд орсон билээ.
Ордонд байсан сүмо судлаач Сүгияма Күнихиро “Озэкиг зайлахад нь урам хугарсан” хэмээн ярьж байна. “Арай ч дээ гэж бодсон. Ордонд байсан хүмүүс ч адилхан бодсон байх. Гэхдээ үзэгчид “Балиар, бохир” гэж хашгарч байснаа “Монголдоо харь” гэж эхлэхэд нь үнэхээр гайхсан. Ганц хоёр хүн байвал бас яая гэхэв. Гэтэл маш олон хүн шүү. Одоогийн сүмо байгаа нь монголчуудын ач гавьяа. Үнэхээр эвгүй юм болсон” гэж тэр үргэлжлүүллээ.
Дохёны ойролцоохон сууж байсан япон үндэсний хоолны мэргэжилтэн Кандагава Тоширо “Үнэхээр хатуу үг чулуудаж байсан болохоор их гайхсан. Өдий хүртэл амьдрахдаа анх удаа л сонсож байна. Бөөн бөөнөөрөө хашгараад л” гэж хэлсэн. Спортын сонингууд ч Сүмогийн холбооны ерөнхийлөгч Хаккакү оякатагийн “Халз мөргөлдөн барилдах байлаа. Ялахсан гэсэн хүслийг нь ойлгож байгаа ч Тэрүнофүжи озэки шүү дээ” гэсэн үгийг дамжуулсан.
Энэ сарын 3-нд болсон Японы парламентийн төсвийн хяналтын хорооны хуралдаан дээр Японы Коммунист намын гишүүн Миямото Тоорү “Энэ бол гарал үүслээр ялгаварлан гадуурхсан явдал. Дахин ийм явдал гаргахгүйн тулд Сүмогийн холбоотой хамтран хэлэлцэж, урьдчилан сэргийлэх шаардлагатай байна” хэмээн Сүмогийн холбооны харьяалагддаг Боловсролын Яамны сайд Мацүно Хироказүд хандсан юм. Сайд ч “Спорт гэдэг бол арьс өнгө, угсаа гарал, шашин шүтлэгээс ангид зүйл. Янз бүрийн ялгаварлан гадуурхах явдал гарах ёсгүй” гэж арга хэмжээ авахаа амалсан.
Сүмо сонирхогчид “Япон хүний хувьд ч, хүний хувьд ч ичгэвэртэй явдал”, “Монголдоо харь гэж хэлж болохгүй” гэх зэргээр ярьсан ч тачиай дээр зайлсан талаар “Үнэнээсээ хүч үзэх ёстой байлаа”, “Ялж л байвал боллоо гэж бодож болохгүй” гэж шүүмжилсэн. Цөөн хэдэн хүн “Нэгэнт зайлдаг мэх хориглогдоогүй хойно яах ч аргагүй шүү дээ” гэж байлаа.
“AERA” сэтгүүлийн редактор асан Хамада Кэйко “Япон бөх зайлж ялахад төрсөн газраар нь хэлээд байдаггүй шүү дээ. Тэгэхээр монголчуудад хандсан ямар нэг зүйл ухамсарт нь байна гэсэн үг. Сүмо бөхийг өдий хүртэл авч яваа монголчуудыг хүндлэх ёстой”   
Парламентийн төсвийн хяналтын хорооны гишүүн Хатори Шиничи “Хүндлэх сэтгэл байвал тийм үг хэлэхгүй байсан”
Сэтгүүлч Осамү Аоки “Хууль зүйн яамнаас гаргасан журмаар бол улсынх нь нэрийг хэлээд харь гэж хэлэх нь гадуурхсан үг хэллэгт орж байгаа. Монгол сүмочдын оруулсан хувь нэмрийг бодохоор...”
Сүмо судлаач Сүгияма Күнихиро “Хакүхогоос эхлээд монгол бөхчүүд сүмод үнэтэй хувь нэмэр оруулсан. Тэднийг хүндэлж, хайрлах ёстой”
Тэрүнофүжигийн зайлсан талаар асуухад Сүгияма, Хамада нар “Болно” гэж Аоки, Хатори нар “Болохгүй” гэж хариулсан юм. Сүгяма болно гэж хэлсэн ч “Озэки, Ёкозүна цолтнууд зугатаж болохгүй” гэж ярьсан.

Гэвч өнгөрсөн Хаврын тэмцээний сүүлийн өдөр энэ башёгийн хамгийн том үйл явдал болсон. Ёкозүна Кисэносато озэки Тэрүнофүжитэй барилдахдаа зайлсан юм. Эхлээд баруун зайлсан бол дахин барилдуулахад нь зүүн тийш зайлж ялсан. Ингээд даваа тэнцэж, халз барилдаан хийхэд Кисэносато давж, түрүүлсэн ч Кисэносатог зайлсан талаар хэн ч дурдалгүй өнгөрсөн билээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
2 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
39
27
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.