Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Дэлхийн тайзнаа Монголын нэрийг гаргаж буй модел Б. Ялгууны тухай 13 баримт

2013 онд “Азийн модел” агентлагаас загварын гараараа эхэлсэн тэрбээр дэлхийн загварын таван хотод салбартай “IMG Models” агентлагтай гэрээ байгуулан ажиллаж буй.


1. Загвар өмсөгч Б.Ялгуун 21 настай. 177 см өндөртэй. 

2. 2013 онд “Азийн модел” агентлагаас загварын гараагаа эхэлсэн тэрбээр дэлхийн загварын таван хотод салбартай “IMG Models” агентлагтай гэрээ байгуулан ажиллаж буй.

3. Б.Ялгуун ирээдүйд дизайнер болох зорилготой бөгөөд Европ болон Нью-Йоркийн загварын тайзнаа ажиллах мөрөөдлөө нэгэн ярилцлагадаа дурджээ.

4. Тэр Азийн загварын чиг хандлагийг тодорхойлогч Япон, Тайланд, Сингапур болон Хонг Конг зэрэг орнуудад ажиллаж байсан туршлагатай.

5. Өдөр тутамдаа кет, хүрэм зэрэг энгийн хувцас өмсөх дуртай.

6. Тэр инстаграм дээр 62 мянга гаруй дагагчтай.

7. Милан хотын загварын долоо хоногт оролцож Stella Jean, Situationist брэндийн хувцаснуудыг амилуулжээ. 

8. Тэр мэргэжил нэгт загвар өмсөгч Ж.Энэрэлтэй дотно найзууд.

9. Тэрээр Италийн “Marco de Vincenzo” брэндийн “Pre-fall 2017” цуглуулгын каталогийн зураг авалтад оролцож, тус зургууд нь “Vogue” сэтгүүлд нийтлэгджээ.

 

10. Турк, Исланд, Вьетнам зэрэг орноор аялахыг мөрөөддөг бөгөөд байгалийн сайханд цагаа өнгөрөөх дуртай.

11. Сүүлийн жилүүдэд алхаа болон биеэ хөгжүүлэхийн тулд баллетаар хичээллэж байгаа.

12. Тэр сэтгэлзүйн драм болон реалист, уянгын кинонуудад дуртай.

13. Зураг авах хоббитой. Ялангуяа хүний нүдний зураг болон гудманд тааралдсан танихгүй хүмүүсийн зургууд авах дуртай. Өөрийн гэсэн зургийн цуглуулгатай.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.04
"Сошиалд бичсэн шиг бие биенээ үзэн ядсан, хурцадмал байдалд оруулсан тохиолдол байгаагүй"
2
2019.01.02
TC Candler: "2018 оны хамгийн сайхан 100 залуу"
3
2018.12.28
ОХУ-ын "Оны хамгийн халуухан 100 бүсгүй" хэн бэ?
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.