Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Дорнод аймагт ноолуур 100 мянган төгрөгт хүрчээ

Харин Говь-Алтай, Баян-Өлгий, Завхан, Ховд, Өмнөговь аймагт цагаан ноолуурыг 64 - 65 мянган төгрөгөөр зарж байна


Хөдөө аж ахуйн гол нэр төрлийн бүтээгдэхүүн болох цагаан ноолуурын үнэ Дорнод аймагт хамгийн өндөр үнээр зарагдаж байна. Тус аймагт нэг килограмм ямааны ноолуурыг 100 мянган төгрөгөөр зарж байгаа юм. Харьцуулахад, Говь-Алтай, Баян-Өлгий, Завхан, Ховд, Өмнөговь аймагт цагаан ноолуурыг 64 - 65 мянган төгрөгөөр зарж байгаа гэнэ. 

Үндэсний статистикийн хорооны энэ оны гуравдугаар сарын үнийн мэдээллээс үзэхэд, үхрийн хоёр метрээс дээш урттай ширний дундаж үнэ Сүхбаатар, Говь-Алтай, Өвөрхангай, Хөвсгөл аймагт хамгийн бага буюу 15 - 20 мянга, Сэлэнгэ аймаг болон Улаанбаатар хотод хамгийн их буюу 35 - 39.5 мянган төгрөгт хүрчээ. 

Харин адууны ширний дундаж үнэ Говь-Алтай, Сүхбаатар, Булган аймагт хамгийн бага буюу 15 - 17.5 мянган төгрөг,  Дундговь, Өмнөговь аймаг, Улаанбаатар хотод хамгийн их буюу 31 - 33 мянгад хүрсэн байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
"Сошиалд бичсэн шиг бие биенээ үзэн ядсан, хурцадмал байдалд оруулсан тохиолдол байгаагүй"
2
2019.01.03
ГССҮТ “Өвдөгний үеийг хагас солих” мэс заслын аргыг шинээр нэвтрүүллээ
3
2019.01.03
Ихэнх нутгаар цас орохгүй ч хүйтэн хэвээр байна
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
4
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.