Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

6000 төгрөгөнд багтаан авч болох 10 “АЗ ЖАРГАЛ”

Аз жаргал гэж таны бодлоор юу вэ?


Яг өнөөдөр таны халаасанд 6000 төгрөг байгаа бол та энэ мөнгөөр өөртөө аз жаргалыг мэдрүүлэх юу авах байсан бэ? Мөнгөндөө тааруулаад өөрт хэрэгтэй юуг ч авч болох юм. Гэхдээ энэ удаа бид 6000 төгрөгөнд багтаан авч болох  10 “аз жаргал”-ыг санал болгож байна. Энэ бүх аз жаргалыг та гэр бүлийнхэн, найз нөхөддөө ч бэлэглэж болно гээч.

Зугаа

Гадаа нар ээж, өвс ногоо ургаад л… Өвлийн хахир хүйтэн дуусч, зуны дулаахан өдрүүд айсуй. Энэ л аагим халуун, дулаан өдрүүдэд хийж болох сайхан зүйлсийн нэг нь парк дээр тоглох. Хэрвээ та галзуу хулгана дээр тоглож үзээгүй бол энэ удаад заавал сууж үзээрэй. Алсын харагч дээр сууж нийслэлийнхээ өнгө төрхийг өндрөөс тольдож болох л юм.

Хадгаламж

Хэрвээ та мөнгөн хуримтлалтай болох талаар хэзээ нэгэн цагт бодож байсан бол яг одоо тохирсон цаг нь юм шүү. Дахиад л хадгаламж нээлгүүлэхээ хойшлуулах юм бол хэзээ ч биелэлээ олохгүй байж магадгүй. Тиймээс яг одоо банк зориорой. “Дуслыг хураавал далай, дуулсныг хураавал эрдэм” хэмээх зүйр үг байдаг шүү дээ. Дараа нь бага гэлтгүй мөнгөө нэмж, арвижуулахаа мартуузай. Цуглуулсан мөнгөө та ирэх жил аялахдаа эсвэл, хүсэж байсан зүйлээ авахдаа зарцуулах үедээ хязгааргүй аз жаргалыг мэдрэх болно. 

Дугуй

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зугаалангаа найз нөхөд, гэр бүлээрээ дугуй түрээслэн унах боломжтой шүү. Хайртай хүмүүстэйгээ цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж, эрүүл мэнддээ ч анхаарах нь “нэг сумаар хоёр туулай буудлаа” л гэсэн үг. 

Харилцаа холбоо

“Юнител”-ийн 6000 төгрөгийн карт авах боломжтой юм шүү. Шинээр үйлчилгээнд гаргасан энэхүү картыг худалдан авснаар та утсаараа ч ярина, кино ч үзнэ, интернэтээр ч аялна. Гадаад байгаа найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ хаана ч явсан холбогдож аз жаргалаа хуваалцаарай. Давхар давхар урамшууллаар халгиж, цалгисан энэ картыг авснаар 6000 нэгж, 60GG болон  3GB дата /дансаа цэнэглэснээс хойш 3 хоногийн турш ашиглах боломжтой/. Мөн Юнивишнээс кино, контент түрээслэн үзэх 3000 төгрөгийн эрх, ДДэшТВ-ээс кино, контент түрээслэн үзэх 3000 төгрөгийн эрх, “LookTV”-ээс кино, контент түрээслэн үзэх 3000 төгрөгийн эрх, Гэр интернэт үйлчилгээнд ашиглах 3GB дата бэлэглэж байгаа юм байна. 

Хоол

Хайртдаа зориулан хүнс цуглуулж, дуртай хоолыг нь хийж өгөх. Амтат төмсний хучмал, шпагетти гээд хямд зардлаар хийж болох гайхалтай хоол цөөнгүй байна шүү дээ. Хоол хийх үнэхээр дургүй хүн ч гэсэн хайртай хүндээ зориулж хоол хийхдээ аз жаргалыг мэдрэх нь гарцаагүй. 

Тоглоом

Та одоо ч компьютер тоглоомонд дуртай бол нэг шөнийг “PC”-нд найзуудтайгаа тоглонгоо өнгөрүүлж болно шүү дээ. Энэ үед та цаг хэрхэн өнгөрснийг ч анзаарахгүйгээр үл барам хүүхэд насандаа эргэн очсон мэт аз жаргалыг мэдрэх болно.  

Кофе

Өглөөг нэг л таагүй угтсан уу? Ажил дээрээ нойрмоглоод лазагнаад байвал юу хийх ёстойгоо та маш сайн мэднэ. Энэ бол мэдээж анхилам уур нь савсаж, бие сэргээн бодол төвлөрүүлэх "шидэт шингэн" болох кофе. Бодлоо цэгцэлж, ажилдаа төвлөрөх нь бас нэгэн аз жаргал юм даа. Аль эсвэл найзыгаа кофегоор дайлах ч сайхан санаа шүү.

Ном

Ном уншсанаар та дэлхийн хаана ч очиж, хэнтэй ч уулзах боломжтой. Хүсвэл дэлхийгээс өөр гариг ертөнц болон нар, саран дээр ч очиж чадна. Мөнгөндөө тааруулаад “Сургамжит өгүүллэг” номыг авч уншаад, олон сайхан ухаарлыг олж, аз жаргалыг мэдэрч болох юм. Хүүхдүүдтэйгээ хамтдаа уншиж, ярилцах нь танд илүү их аз жаргалыг ч мэдрүүлэх юм билүү? 

Амттан

Хүн бүхэнд бүтэлгүй өдөр тохиолддог. Төлөвлөсөн ажил нурж, хэдэн сар зүтгэн хийсэн төсөл амжилтгүй болох мөч. Тэр ч байтугай хайртай хүндээ хаягдаж, хэн ч биш болсон мэт санагдах “Бүрхэг өдөр” хэн нэгэнд, хэзээ нэгэн цагт тохиолдсон л байх. Найзууддаа зовлон шаналалаа ярих үед таныг шоколадаар дайлна гэдэг хонгилын үзүүрт гэрэл асахтай л адил. Таны сэтгэл сэргээд л ирнэ. 

Шар айраг

Их ажлын дараа алжаалаа тайлан ганц, хоёр шил хүйтэн шар айраг уух шиг аз жаргал хаана байна. Заавал олон хүн бужигнасан, чимээ шуугиан ихтэй уушийн газар зорих ч шаардлаггүй дээ. Гэртээ харих замдаа ойролцоох мухлагаас дөрвийн дөрвөн ширхэг шар айраг авч хүрэх мөнгө танд хангалттай байгаа юм чинь. Унтахынхаа өмнө дуртай кино, нэвтрүүлгээ үзэнгээ хүйтэн шар айргаа хөргөгчнөөс гаргаж уухын аз жаргалыг тайлбарлахын ч хэрэг байхгүй биз дээ.  

Харин таны санал болгох 6000 төгрөгөнд багтаан авч болох аз жаргал юу вэ? Танд аз жаргал хүсье.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
8 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.