Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Ерөнхий сайд эмгэнэлийн дэвтэрт гарын үсэг зурлаа

Тэрбээр өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд очин эмгэнэлийн дэвтэрт гарын үсэг зурлаа.


Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд очин эмгэнэлийн дэвтэрт гарын үсэг зурлаа. Мөн тус улсын Засгийн газрын дарга Дмитрий Анатольевич Медведевт энэ оны арванхоёрдугаар сарын 26-нд эмгэнэлийн захидал илгээжээ. Захидалд,

“Оросын Холбооны Улсын Засгийн газрын дарга эрхэмсэг ноён Дмитрий Анатольевич Медведев Танаа, Оросын Холбооны Улсын Батлан хамгаалах яамны цэргийн нисэх хүчний ТУ-154 онгоц осолдож 92 иргэн амь үрэгдэж, оросын ард түмэнд нөхөж баршгүй гарз учирсан мэдээг гашуудан хүлээн авлаа. Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа Танд болон Танаар уламжлан найрсаг оросын ард түмэн, амь үрэгдсэн хүмүүсийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж буйг минь хүлээн авна уу.

Хүндэтгэсэн,
ЖАРГАЛТУЛГЫН ЭРДЭНЭБАТ” гэжээ хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Amélie” ба хувь тавилан
2
7 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
3
8 цагийн өмнө
23 настай Фил Фоден Премьер лигт 50 гоолын босго давлаа
санал болгох
1
9 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
47
28
48
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.