Хайх зүйлээ бичнэ үү

мин

Цармын бүргэдийг эмчилж, байгальд нь буцаан тавилаа

Тайрагдсан хумсыг шовхлон засчээ.


Нийслэлийн шуурхай утас болох 310005 утсанд энэ сарын 1-ний өдөр Сүхбаатар дүүргийн “Цагдаагийн гудамжны эмнэлгийн хашаанд хөл нь гэмтсэн бүргэд шувуу байна” гэсэн иргэний мэдээлэл ирсэн байна. Мэдээллийн дагуу нийслэлийн Байгаль орчны газар, Агнуурын мэргэжлийн байгууллагын төлөөлөл газар дээр нь очиж шалгахад цармын бүргэд хөл чанга уяатай удаан байсны улмаас яс нь цухуйж шархалсан, хумс нь тайрагдаж нисэх чадваргүй турж эцсэн байдалтай байсан тул эмнэлгийн тусламж үзүүлэхээр тухайн газраас шилжүүлэн авч явсан аж.

“Агнуур судлалын нийгэмлэг” ТББ-ынхан гэмтсэн бүргэдийг зориулалтын газарт эмчлэн, тайрагдсан хумсыг шовхлон засч 11 хоногийн турш тэжээн тэнхрүүлж, гэмтлийг эдгээлээ. Бүргэдийн хумсыг шовхлон зассанаар байгальд идэш тэжээлээ өөрөө олж идэх чадвар нь сэргэсэн тул бүргэдийг ан агнуурын мэргэжлийн байгууллагын тусламжтайгаар энэ сарын 12-ны өдөр Богдхан уулын дархан цаазат ууланд тавьж нисгэлээ.

Мэдээлэл өгсөн болон асран тэнхрүүлсэн иргэдэд талархал илэрхийлж, байгалийн зэрлэг амьтдыг суурьшлын бүсэд орж ирсэн үед нь нийслэлийн Байгаль орчны газарт болон Нийслэлийн шуурхай мэдээллийн утсанд мэдэгдэж байхыг иргэддээ уриалж байна.

Жич: Цармын бүргэд нь махчин шувууны нэг төрөл болох шонхортны багт багтдаг. Биеийн жин нь 3,8-6,5 кг, биеийн урт 0,8-0,9 м бөгөөд далавчны дэлгэц 2.4-2.7 метр хүрдэг.  Бүргэд 4 наснаасаа эхлэн үржилд орж, үүрээ засан хосоороо амьдарч эхэлдэг. Бүргэдийн насыг толгойн ясаар мэдэж болох бөгөөд 25-30 насалдаг байна.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2018.12.27
Хятадууд Украинд бөхөн үржүүлнэ
2
2018.12.06
ФОТО: Анч шувуудын Азийн АШТ
3
2018.12.04
Амнаасаа чоно хоололдог өвөрмонгол бүсгүй алдаршив
санал болгох
1
13 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
15 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
18 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
30
8
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.