Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Чанаргүй зээлийн хэмжээ гуравдугаар сард буурчээ


Үндэсний статистикийн хорооноос энэ оны нэгдүгээр улирлын нийгэм, эдийн засгийн байдлын тоон үзүүлэлтийг танилцуулжээ. Эндээс үзэхэд, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл энэ оны  гуравдугаар сарын эцэст 12.7 их наяд төгрөг болж, өмнөх сараас 94.5 тэрбум, өмнөх оны мөн үеэс 842.6 тэрбум төгрөгөөр  өссөн байна. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл гуравдугаар сарын эцэст 995.1 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 55.2 тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 30.1 тэрбум төгрөгөөр өссөн байна. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 7.8 хувийг эзэлж, өмнөх сараас 0.5 пункт, өнгөрсөн оны мөн үеэс 0.3 пунктээр буурсан байгаа гэнэ. 

Банкны системийн хэмжээнд чанаргүй зээл энэ оны гуравдугаар сарын эцэст 1035.5 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 34.6 тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мoн үеэс 67.6 тэрбум төгрөгөөр өссөн байна. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 8.2 хувийг эзэлж, өнгөрсөн сараас 0.3 пунктээр буурсан байгаа нь өмнөх оны мөн үетэй адил байгаа юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.04.08
НӨАТ тайлангийн хуулийн хугацаа дуусахад 2 хоног үлдлээ
2
2017.12.28
Дарханы төмөрлөгийн үйлдвэр шилдгээр шалгарчээ
3
2017.12.22
Криптовалютын хувьсал довтлон айсуй - ТАВТАЙ МОРИЛ
санал болгох
1
14 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
12
48
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.