Төрийн албаны зөвлөлийн "Онцлох 12 үйл явдал"


Image Б.Тэгшмэргэн       621

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН 2016 ОНЫ ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД

Монгол Улсын Төрийн албаны зөвлөл нь шударга өрсөлдөөн, ил тод, тэгш байдлыг хангах, иргэдэд үйлчлэх, төрийн албаны мэргэшсэн, тогтвортой байдал, төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах зарчмуудыг мөрдөж ажилладаг билээ. Монгол Улсын Төрийн албаны зөвлөл 2016 оны "ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ"-уудаа нэрлэж байна.

1. Эрх зүйн орчныг боловсронгуй болгох санаачилга өрнүүллээ

 Монгол Улсын Ерөнхийлөгч “Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт  оруулах  тухай” хуулийн төслийг УИХ-д өргөн барив. Төрийн албанд өрсөлдөөнт  шалгаруулалтаар сонгон авч, чадвартай хүн төрд  тогтвортой ажиллах, иргэдэд  төрийн үйлчилгээг чанартай тасралтгүй хүргэх эрх  зүйн үндсийг боловсронгуй  болгохоор санаачилга өрнүүлэн ажиллалаа.

2. Иргэдийн хяналтын оролцоог сайжрууллаа

 Монгол Улсад   шударга ёс, ил тод байдлыг бэхжүүлэхийг дэмжих НҮБ-  ийн төслийн хүрээнд хэрэгжүүлсэн төрийн албан хаагчийн шалгалтын  цахим систем нь шалгалтыг хүний оролцоогүй авдаг, дүгнэдэг, дүнг дор нь  зарладаг, автоматаар мэдээлдэг онцлогтой. Шалгалтын энэ цахим  системтэй ард иргэд, хэвлэл мэдээллийнхнийг танилцуулах зорилгоор "Нээлттэй өдөрлөг"-ийг анх удаа зохион байгууллаа. Өдөрлөгт 1635 иргэн, 30 гаруй сэтгүүлч оролцож, хууль эрх зүй, монгол хэл, албан хэрэг хөтлөлт, мэдээллийн технологийн 4000 гаруй сорилоос сонгосон тестээр  туршилтын шалгалт өглөө.

3. Туршлагаа гадаадад түгээн дэлгэрүүлэв

 Тайландын вант улсын Төрийн албаны комиссын гишүүн, Ажлын албаны ерөнхий нарийн бичгийн дарга ноён Висоот Прасициривонгсэ тэргүүтэй төлөөлөгчдийн айлчлалын үеэр Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, Тайландын Төрийн албаны комисстой хамтран ажиллах харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа. Мөн БНАЛАУ-ын Дотоод хэргийн сайдын урилгаар Төрийн албаны зөвлөлийн төлөөлөгчид тус улсад айлчилж, Монгол Улсын төрийн байгууллагын хүний нөөцийн удирдлагын онцлог, төрийн албан хаагчдын сургалтын стратеги зэрэг сэдвээр БНАЛАУ-ын Дотоод хэргийн яамны удирдах албан тушаалтнуудад лекц уншиж, санал солилцов. Монгол Улсын Төрийн албаны төв байгууллагын туршлагаас судалж, сурах зүйл их байгааг БНАЛАУ-ын Дотоод хэргийн яамныхан  онцлон тэмдэглээд, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс зөвлөх ажилтан ажиллуулах хүсэлт тавилаа.

4. Цахим орчин бүрдүүллээ

 Төрийн албан хаагчийн тоо бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бий  болгохын тулд "Хүний нөөцийн мэдээлийн систем HRMS программ"-аар төрийн албан хаагчийн бүрэлдэхүүн хөдөлгөөний тайланг жил бүр нэгтгэн авдаг. "Ухаалаг төрийн үзэл баримтлал"-ын хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд хэрэгжиж байгаа төрийн байгууллагын бүтэц, орон тооны оновчтой хувилбарыг боловсруулж, төрийн албаны санхүүжилтийг захиргааны зардлын бодлого, төлөвлөлтийн үйл явцтай уялдуулах боломжийг бүрдүүлэх “Боловсролын салбар дахь хүний нөөцийн удирдлагын нэгдсэн систем”-ийг төрийн байгууллагуудад нэвтрүүлэхэд Төрийн албаны зөвлөл, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам хамтран ажиллав.

5. Гадаадад тэтгэлгээр суралцуулна

 Төрийн албан хаагчдын чадавхийг бэхжүүлэх хүрээнд Монголын төрийн  албан хаагчдыг Казахстаны Төрийн захиргааны академид сургах хүсэлт  тавьж, тус академийн  магистрын нэг жилийн тусгай хөтөлбөрт хамруулах  Хамтын ажиллагааны гэрээг 2016 оны долоодугаар сард 3 жилийн  хугацаатай байгуулсан юм. Гэрээний дагуу  жил бүр Монгол Улсаас хоёр  төрийн албан хаагчийг сургах бөгөөд эхний хүмүүс Казахстаны Төрийн захиргааны академид тус Улсын Ерөнхийлөгч Н.Назарбаевын нэрэмжит тэтгэлгээр суралцаж эхэллээ.

6. Нэг албан тушаалд хамгийн олон иргэн өрсөлдлөө

 Ажлын байрны ерөнхий шаардлагад тавигдаж буй мэдлэг, боловсрол,  туршлага, ур чадвар, мэргэшлийн болзол нөхцөлийг хангасан, төрийн  жинхэнэ албанд орох хүсэлтэй иргэдийг сонгон шалгаруулах төрийн  албаны шалгалтыг нийтдээ  40 удаа зохион байгуулснаас 2016 онд 1134 иргэн нөөцөд шинээр бүртгэгдсэн байна. Үүнээс Санхүүгийн зохицуулах хорооны Хуралдааны тэмдэглэл хөтлөх, хуралдааны техник зохион байгуулалтын бэлтгэлийг хангах асуудал хариуцсан мэргэжилтний  ажлын байранд 1257 иргэн өрсөлдсөнөөс 441 нь шалгалтад тэнцэж нөөцөд бүртгэгдсэн нь нэг албан тушаалд хамгийн олон иргэн өрсөлдөж, нөөцөд бүртгэгдсэн албан тушаал болж байна.

7. Удирдах ажилтанд дүгнэлт гаргах сонгон шалгаруулалтыг чанаржуулав

 Тухайн байгууллагад ажиллаж буй төрийн жинхэнэ албан хаагчийг уг  албан тушаалд тавигдах ажлын байрны шаардлага, мэргэшлийн  түвшингээр  нь сонгон шалгаруулж, дүгнэлт гарган,  сул орон тоог нөхөх  хууль эрх зүйн зохицуулалттай. Нэр дэвшүүлж дүгнэлт гаргах энэ сонгон  шалгаруулалтад мэдлэг, боловсрол, мэргэжил, туршлага ур чадвар, мэргэшсэн байх ерөнхий шаардлагыг хангасан төрийн албан хаагчийг нээлттэй өрсөлдүүлэх зарчмыг баримтлах үүднээс нэр дэвшигчдээс сорилын болон мэдлэг хандлага зан үйлийг тодорхойлох ярилцлагын шалгалт авч байна. Энэхүү сонгон шалгаруулалтад томилох эрх бүхий албан тушаалтныг оролцуулж байгаа нь үр дүнгээ өгсөн өндөр ач холбогдолтой шинэлэг ажлын нэг болов.

8. Салбар зөвлөлийн уялдаа холбоог сайжруулж, нэгдмэл байдлыг хангалаа

Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Гаалийн ерөнхий газар зэрэг байгууллагуудын дэргэдэх Салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд Төрийн албаны зөвлөлийн төлөөллийг оруулан ажиллуулахаар шийдвэрлэв.

9. Бүх түвшинд хүрч ажиллав

 Гадаадад, төрийн захиргааны түвшинд болон хөдөө орон нутгийн Ховд,  Дархан уул, Орхон аймагт, нийслэлийн Багануур дүүрэгт Төрийн албаны  зөвлөлийн удирдлагын бүрэлдэхүүн, Ажлын алба ажиллаж, Салбар  зөвлөлүүдийн үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ төрийн албан  хаагчидтай уулзаж, төрийн албаны шинэтгэл, хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийж, тэдний санал бодлыг сонсон, тулгамдаж буй асуудлаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.

10. Олон түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн албан хаагчийг тодруулна

Монгол Улсын төрийн албыг бэхжүүлж, нэр хүндийг нь өндөрт өргөн, олон жил үр бүтээлтэй ажиллаж, төрийн албанд онцгой гавьяа байгуулсан, олон түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн төрийн албан хаагчийг  иргэдийн саналаар тодруулан шалгаруулж "Төрийн албаны тэргүүний ажилтан" цол, тэмдгээр шагнаж урамшуулах санаачилгыг Төрийн албаны зөвлөл анх удаа гаргалаа.

11. Итгэл даасан байгууллага боллоо

 2016 онд санхүүгийн тайлангийн аудитаар зөрчилгүй хэмээн дүгнүүлж,  өмнөх жилүүдэд өгсөн зөвлөмжийг тогтоосон хугацаанд хэрэгжүүлж,  байгууллагын нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, дотоод аудитийг сайн  хийсэн зэрэг нь Монгол Улсын Ерөнхий аудиторын тушаалаар баталсан  “Санхүүгийн тайлангийн аудитад итгэл үзүүлэхэд баримтлах журам”-ын  шаардлагыг хангасан тул Төрийн албаны зөвлөл Итгэмжлэл хүртэв.

12. Хамгийн олон багц асуудал  шийдвэрлэв

 Төрийн албаны зөвлөл нь хамтын удирдлагын байгууллага бөгөөд түүний  үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан юм. Зөвлөл 2016 онд 42  удаа хуралдаж, Төрийн албаны тухай хууль тогтоомж, төрийн албаны  стандартын хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалтын тайлан, удирдах  болон төрийн албанд анх орох иргэдийг нээлттэй өрсөлдүүлж, сонгон шалгаруулах, шалгалтад хамгийн өндөр оноо авсан иргэдийг албан тушаалд нь томилуулах, сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалт  зарлах, зэрэг дэв олгуулах зэрэг 240 багц асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

 

 

 


Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.


Ж.Эрдэнэбат: Эдийн засагт ногоон гэрэл аслаа

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Сэлэнгэ аймагт ажиллаж байна.

Э.Намуун

Их уншсан

-->