Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Сингапурт амрахдаа заавал хийх 8 зүйл


Гэр бүлээрээ гаднын оронд дурсамж дүүрэн амрах хүсэл хүн бүрт байдаг биз. Тэгвэл уншигч та энэ зун Сингапурт амарвал ямар вэ? Нэг удаагийн аяллаар тэнгэр баганадсан өндөр байшинтай, хямдралтай олон дэлгүүр, үзвэр үйлчилгээний газартай хотыг хүүхдүүддээ үзүүлэхийн зэрэгцээ далайн эрэг дээр амарч, халуун орны наргил мод, түүнд ургадаг жимсийг гарт нь атгуулж болно. Түүнчлэн амьтны хүрээлэн, тоглоомын парк гэхчлэн тэднийг зугаацуулах зүйл энд бишгүй бий. 

Харин томчуудын хувьд Сингапурын нэрийн хуудас болсон дээврийн бааранд зочлохоо мартав аа. Хамгийн гол нь энэ хот улсад хулгай зэлгий, дээрэмчин тонуулчин бараг байхгүй гэж хэлж болно. Хүүхдүүдээ авч явахад аюулгүй гэсэн үг.  

1. Сингапурын гайхамшигт усны шоу 

Сингапурт заавал үзэх зүйлсийн нэг нь Сентоза арлын ойролцоо болдог усны шоу юм. “Water show” гэдгээр нь хүмүүс сайн мэднэ. Интернэтээс энэ тухай хайж үзэх бол бүтэн нэрийг нь “The wander full light and water show” гэдэг юм байна.

Энэхүү үзүүлбэрийн үеэр агаарт хаа сайгүй хөөсөн бөмбөлөг хөөрч, амралтын уур амьсгал бүрэлддэг. Өдөр бүр болдог учраас олж үзэхэд хялбар. Хүүхдүүдэд тань лав таалагдана. 

Үзүүлбэрийн цагийн хуваарь: 

Ням - Пүрэв гараг: 20.00, 21.30 цаг 
Баасан болон Бямба гараг: 20.00, 21.30, 23.00 цаг 

2. Сингапурын ботаникийн цэцэрлэг 

Сингапурын ботаникийн цэцэрлэгт хүрээлэн бол тэр чигтээ гайхамшиг. Тэнд ургасан үзэсгэлэнт цэцэгсийн сайхныг гайхаж яваад та төөрч мэднэ шүү. Гэр бүлээрээ аялахаар төлөвлөж буй бол хүүхдүүдээ сайн харж явахыг зөвлөж байна. 

Ботаникийн цэцэрлэгийг үзэхэд ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ. Өнгө өнгийн цэцэгс алагласан, гэр бүлийн зураг авахад маш таатай орчинтой. 

Ингэхэд Сингапур луу аялахаар нэгэнт шийдсэн бол “Univision”-ийн видео сангаас кино үзэж, азаа үзэх боломж байгаа юм байна лээ шүү. Видео санд “Сингапур хөтөлбөр” гэх цэс шинээр нээгдсэнийг та анзаарсан байж магадгүй. Энэ цэсээс дуртай киногоо үзээд дээрх хөтөлбөрт оролцох боломжтой. 

3. Сингапурын амьтны хүрээлэн 

Сингапурын хамгийн үзүүштэй газруудын нэг нь амьтны хүрээлэн гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Энэ амьтны хүрээлэнгээс жижигхэн биетэй усны үхэр, аварга том матар, арслан, тахь, хирс, орангутан сармагчин гэх мэт олон төрлийн амьтан үзэх болно. 

Сингапурт амьтны дөрвөн хүрээлэн бий. 

1. Сингапурын амьтны хүрээлэн - 2800 гаруй амьтан, 300 гаруй хөхтөн амьтан болон шувуудтай.  

2. Шувууны хүрээлэн (Jurong Birds Park) - 400 гаруй төрөл зүйлийн 5000 гаруй шувуу энд бий. 

3. Шөнийн парк - Шөнөөр 1000 гаруй амьтан үзэх боломжтой. 

4. Далайн парк - 40 гаруй төрөл зүйлийн 6000 гаруй усны амьтныг эндээс үзэх боломжтой. 

Хэрэв та цаг завтай байвал дөрвүүлэнгээр нь орохыг зөвлөж байна. 

Амьтны хүрээлэнд цаг тутам сонирхолтой арга хэмжээ зохиогддог учраас хүүхдүүдэд уйдах зав гарахгүй гэдэгт итгэлтэй байна. 

Жич: Хэрэв хямд үнээр амьтны хүрээлэнгийн тасалбар худалдан авах хүсэлтэй бол хамгийн багадаа долоо хоногийн өмнө билетээ захиалах хэрэгтэй юм билээ. Ингэснээр багадаа 25 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой. 

Сингапурын амьтны хүрээлэнд хэрхэн очих вэ?

Нийтийн тээвэр ашиглаж Амьтны хүрээлэн ороход багахан хүндрэлтэй. Харин метрогоор бол хавьгүй хялбар.  Метроны улаан шугамаар явахад  “Choa Chu Kang” гэх зогсоол бий. Метроны энэ буудлаас гараад 927 номерын автобусанд сууснаар амьтны хүрээлэнд үнэгүй очно.  

4. “Street food” буюу гудамжны хоол идэх 

Сингапурын гудамжны хоол маш АМТТАЙ, бас хямд. Энэ хот улсын өртгийг зэргэлдээх Малайз зэрэг оронтой харьцуулбал үнэтэй. Гэхдээ “Street food” буюу гудамжны хоол нь нэлээд хямд гэдгийг онцолъё. Гудамжны  нэг таваг хоолыг 2-3 сингапур доллараар авч болно. 

Харин Сингапурын ресторанаар үйлчлүүлэхийг хүсвэл гар утсандаа “The Entertainer” гэх аппликэйшнийг суулгаарай. Эндээс та Сингапурт байх алдартай ресторануудын мэдээлэл, хоолны үнэ өртөг, хаягийг авч болно. 

5. Rooftop Bar

Сингапурт ганцхан өдрөөр очсон ч хамаагүй, орчин үеийн шийдэл бүхий тэнгэр баганадсан барилгын орой руу гарч, дээврийн бааранд орж үзээрэй. Тухайлбал,  “Marina Bay Sands” зочид буудлын дээвэр дээрх “KuDeTa” баар.

6. Сентоза арал 

Сингапурт очсон бол Сентоза арлыг үзэлгүй өнгөрч болохгүй. Тэгээд ч нийтийн тээвэр ашиглаад энэ арал руу явах боломжтой учраас хүндрэл багатай. 

“Universal Studio”-гийн тоглоомын парк энд байдаг учраас хүүхдүүдээ дагуулж яваа хүмүүсийн заавал очих ёстой газар юм. Тоглоомын парк дээр бүтэн өдөржин тоглох боломжтой. 

7. “Orchard”-ийн дэлгүүр

Сингапурын хотын төв хэсэгт байрлах “Orchard”-ийн гудамжинд 22 дэлгүүр, зургаан их дэлгүүр бий. Энд 5000 гаруй брэндийн бараа бүтээгдэхүүн борлуулдаг.

Дэлгүүрүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу. 

8. Завиар аялах 

“Boat Quay”, “Clarke Quay”, “Robertson Quay” гэх гурван усан зогсоолоос завиар аялах боломжтой.  

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу. 

Эргэн сануулахад, дээр дурдсан Сингапур хөтөлбөрт оролцож, азаа үзэх код “Univision”-ий админ эрхтэй утасны дугаарт мессежээр очдог юм байна лээ. Иймд элдэв төрлийн танилцуулга гэж бодоод мессежээ хамаагүй устгачихав аа. Мөн IPTV-гийн цэсэнд ч таны код харагдана. Ингээд кодоо авсан бол Сингапур луу аялах болон бусад олон бэлгийн эзэн болгох шууд нэвтрүүлгийг хүлээгээд байж дээ. Амжилт хүсье. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
9 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
9 цагийн өмнө
Тавдугаар сарын 3-наас эхлэх Душанбегийн Их дуулгад Монголын 17 жүдоч зодоглоно
3
10 цагийн өмнө
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
санал болгох
1
16 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.