Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Америкийн 9 хуулийн сургуулийн үзэсгэлэн маргааш болно

Их сургуулиудын төлөөлөгчид уг үзэсгэлэнд оролцож, мэдээлэл өгнө.


“EducationUSA Mongolia” боловсролын зөвлөгөөний төв 2017 оны Зүүн Ази болон Номхон далайн орнуудаар зохион байгуулагдах Америкийн Хуулийн Сургуулийн Үзэсгэлэнг эх орондоо зохион байгуулах эрхийг авлаа. Уг үзэсгэлэнд АНУ-ын хуулийн 9 сургуулийн төлөөлөгчдийг урьж оролцуулж байгаа аж. Маргааш буюу энэ сарын 15-нд  Улаанбаатар хотын төв номын сан дээр болох уг үзэсгэлэнд “Айдахо”, “Индиана”, “Тэмпл”, “Пеппердайн”, “Вэйк Форрест”, “Мэриланд”, “Миами”, “Ричмонд”, болон Лос Анжелес дахь “Калифорн”-ийн их сургуулиудын төлөөлөгчид оролцон, Америкийн хуулийн сургуульд суралцах боломжийн талаарх мэдээллийг Монголын оюутан залууст өгнө. 

Мөн АНУ-ын Элчин сайдын яамны Консул, Олон нийттэй харилцах хэлтсийн ажилтнууд, “EducationUSA Mongolia” боловсролын зөвлөгөөний төвийн зөвлөхүүд үзэсгэлэнд оролцож, Америкийн оюутны виз, АНУ-ын засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрүүд болон Америкт суралцах тухай ерөнхий мэдээллийг хүргэх болно.

Та Америкийн Хуулийн сургуулийн үзэсгэлэнд хүрэлцэн ирснээр АНУ дахь хуулийн боловсролын тогтолцоо, түүний онцлог, хуулийн сургуульд элсэх, тэтгэлэгтэй суралцах талаар мэдээллийг баталгаат эх сурвалжаас үнэ төлбөргүй авах боломжтой юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг “EducationUSA Mongolia” Боловсролын зөвлөгөөний төвийн 99066121, 70174414 дугаараас лавлана уу.

Америкийн Олон улсын боловсролын хүрээлэнгийн тайланд дурдсанаар 2014 онд 1444, 2015 онд 1481, 2016 онд 1434 монгол оюутан АНУ-ын их сургууль, коллежид суралцжээ. “EducationUSA Mongolia” төв нь АНУ-ын дээд боловсролын талаарх ойлголт мэдээллийг өгөх, Монголын хүүхэд залуусыг Америкийн магадлан итгэмжлэгдсэн их сургууль, коллежид амжилттай элсэн суралцахад чиглэсэн зөвлөгөө мэдээллийг үнэ төлбөргүй хүргэж байгаа аж. 

Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сан 2016 оноос АНУ-ын Төрийн Департаментын дэргэдэх Боловсрол, Соёлын Товчооны “EducationUSA” хөтөлбөрийн Монгол дахь хэрэгжүүлэгчээр сонгогдож, “EducationUSA Mongolia” боловсролын зөвлөгөөний төвийн үйл ажиллагааг явуулж эхэлжээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
22 цагийн өмнө
Элсэлтийн шалгалтын бүртгэл 4 дүгээр сарын 26-нд дуусна
2
2024.04.19
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
3
2024.04.10
Бүгд найрамдах Казахстан улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон...
санал болгох
1
22 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.