Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

“Жек Магийн бүтээсэн АЛИБАБА” номын хэсгээс

Надад баян аав, баян нагац байхгүй, би бас хэзээ ч гадаадад сурч байгаагүй. Би 100 хувь Хятадын бүтээгдэхүүн (Made in China)


Надад баян аав, баян нагац байхгүй, би бас хэзээ ч гадаадад сурч байгаагүй. Би 100 хувь Хятадын бүтээгдэхүүн (Made in China)

-Жек Ма

Орчуулагдан гараад удаагүй байгаа “Жек Магийн бүтээсэн Алибаба” номыг уншиж суухад эмэгтэйчүүдтэй холбоотой нэгэн хэсэг сонирхол татав. Жек Ма үргэлж Алибаба группийн амжилтыг эмэгтэй ажилчидтайгаа холбодон тайлбарладаг. Алибабагийн нийт ажилчдын 47 хувь, үүсгэн байгуулагчдын 30 хувь  нь эмэгтэйчүүд билээ. Эмэгтэй ажилчин цөөн байдаг интернэт компанийн хувьд энэ бол өндөр хувь юм.

Номын хэсгээс:

Жек хуучин аж үйлдвэрийн загварыг шүүмжлэн “Хятадууд дэлхийн үйлдвэр болж байгаадаа бахархдаг байсан. Одоо харин хүн бүр үйлдвэр байх нь ямар хор уршигтайг ойлгож байх шиг байна. Бид уухын аргагүй ус, идэхийн аргагүй хоол, хортой сүү, агаарын бохирдол дунд амьдарч байна. Агаарын бохирдлоос болж би заримдаа нарыг ч олж харж чаддаггүй” гэсэн байдаг. Жек “Ус, агаар, хоол хүнсний аюулгүй байдлын талаар ярихад хэн ч сонсохыг хүсээгүй. Баян хүмүүс чанартай ус, чанартай хоол хэрэглэж болох юм. Гэвч бид бүгд нэг агаараар л амьсгалж байна. Агаар хэнийг ч ялгахгүй” гэжээ. 

Парист болсон НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн талаарх хуралд дээр Жек дулаарлын эсрэг өөрийн хувь нэмэр, дэмжлэгийг үзүүлнэ гэж мэдэгдэв. Билл Гейтсийн санаачилгаар Жек, Масаёоши Сон (SoftBank), Мэг Витмэн (eBay), Марк Зукерберг (Facebook), Жефф Безос (Amazon) тэргүүтэй 20 гаруй хөрөнгө оруулагч нүүрсхүчлийн хий ялгаруулалтыг багасгах шинэ технологийн судалгаанд хандив өргөж, туслалцаа үзүүлэхээ амлав. 

Номыг Интер, Аз хур, Мир, Мажестик номын дэлгүүрээс авах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
10 цагийн өмнө
Дэлхийн номын өдрөөр санал болгох ЕСӨН шинэ ном
2
2024.04.18
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
3
2024.04.17
Хаврын урт өдрүүдийг үр дүнтэй давж гарахад тань туслах АРВАН шинэ ном
санал болгох
1
16 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
37
45
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.