Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

“Гандангийн дэнж” орчмыг нийслэлийн аялал жуулчлалын төв болгоно

НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Засаг даргын нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа иргэдтэй ээлжит уулзалтаа хийлээ.



УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан болон НИТХ-д Баянгол дүүргээс сонгогдон ажиллаж буй НИТХ-ын төлөөлөгч бөгөөд Нийслэлийн Засаг даргын нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа нар өнөөдөр дүүргийнхээ иргэдтэй 44 дэх удаагийн уулзалтаа хийж, оршин суугчдын санал бодлыг сонслоо. Энэ нь уламжлал болгож буй уулзалт бөгөөд сонгуульт албан тушаалтнуудын хувьд иргэдтэй амьд харилцаа тогтоох сайн жишиг болсоор хагас жил гаруй хугацаа өнгөрчээ.

Бямба гарагийн уламжлалт болсон энэ удаагийн уулзалтад нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар, Төрийн бус байгууллагууд болон иргэдийн төлөөлөл оролцож, Улаанбаатар хотын түүхэн дурсгалт газар болох Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Гандангийн дэнж” орчмын дэд бүтцийн асуудлыг хэлэлцсэн юм. 

НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Засаг даргын нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн хамт иргэдийн хамгийн их анхаарлыг татаж буй гэр хорооллын дахин төлөвлөлтийн сэдвээр мэдээлэл өгөхөөр Нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн дэд бүтцийн газрын мэргэжилтнүүдийг урьж, нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан нь энэ. Өнөөдрийн уулзалтын гол онцлог нь нийслэлийн Гэр хороолол, дэд бүтцийн газраас иргэдэд нэгдсэн ойлголт бүхий мэдээлэл өгч, тэдний санал бодлыг хүлээн аван харилцан ярилцсан явдал байв.

НИТХ-ын төлөөлөгч,  Нийслэлийн Засаг даргын нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаагаас Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Гандангийн дэнж” орчмын дэд бүтцийн асуудлын талаар тодруулга авлаа.

-Бямба гараг бүр уламжлал болгон зохион байгуулдаг уулзалтынхаа тухай товч танилцуулна уу?

-Би НИТХ-д сонгогдсон цагаасаа хойш бямба гараг бүр иргэдтэйгээ уулзаж, асуудлыг нь сонсон ажиллаж байна. Учир нь сонгуулийн кампанит ажлаа хийж байхдаа л долоо хоног бүр иргэдтэйгээ уулзаж, эргэх холбоотой ажиллах амлалт өгч байсан. Үүнийхээ дагуу ард иргэдтэйгээ тогтмол уулзаж, тэдний санал гомдлыг нь хүлээн авч, шийдвэрлэх гарцыг харилцан ярилцаж, саналыг нь төрийн шат шатны байгууллагад дамжуулж, төр засгийн бодлогод тусгуулахаар зорьдог. Ер нь төр засгийн төлөөлөлд гарсан хүмүүс иргэдтэйгээ тогтмол уулздаг анхны жишиг уулзалт болсон гэж үздэг. Өнөөдөр 44 дэх удаагийн уулзалт болж байна. 

-Уулзалтаар иргэд ямар асуудлын талаар ихэвчлэн санал хүсэлт тавьдаг вэ?

-Ерөнхийдөө уулзалт бүрт иргэдийн зүгээс тавигддаг эн тэргүүний асуудалд агаар, орчны бохирдол, цэцэрлэгийн хүртээмж, эмнэлгийн хүртээмж, үйлчилгээ ордог. Энэ бүх асуудлын хүрээнд төр засгийн хэмжээнд шийдэл, гарц хайн хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Жишээлбэл, байгууллагын дэргэд цэцэрлэг байгуулахыг дэмжиж, хувийн хэвшлийн цэцэрлэгүүдийн сул орон зайг ашиглан хүүхэд элсүүлэх, барилгын ажил нь саатсан цэцэрлэгүүдийг барьж дуусгахаар төлөвлөж байна. Энэ жил  НЗДТГ-аас 7 цэцэрлэг барихаар төлөвлөсөн. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр нийслэлд 20 цэцэрлэг барихаар болсон. Бидний өнөөгийн хөрөнгө, санхүүжилтын байдал хүндрэлтэй байгаа хэдий ч иргэддээ хүрсэн зөв шийдлийг гаргаж, хэрэгжүүлэхээр олон ажил төлөвлөж байна. Хамгийн гол нь иргэд маань ч дор бүрнээ эрх, үүргээ ухамсарлан хариуцлагатай байгаасай гэж хүсч байна.

-“Гандан” төслийн тухай мэдээллийг иргэдэд өгч байна. Ер нь өнөөдрийн уулзалтын онцлог юу вэ?

-Баянгол дүүргийн 16 дугаар хороонд тулгамдсан асуудлын нэг нь хорооны хөгжил болон Гандан хийдийн цаашдын дэд бүтцийн шинэчлэлт, хөгжил юм. Энд оршин суугч иргэд энэ талаар сайн ойлголтгүй эсвэл, буруу ташаа мэдээлэлтэй байгаа учраас холбогдох албаныхныг урьж, уулзалтад оролцуулж байна. Хотын өмнөх удирдлагуудын гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд гаргасан ажлын алдаанаас болж, өнөөдөр орон байргүй болсон олон иргэд бий. Тэдэн шиг ийм эрсдэлд орохвий гэсэн болгоомжлол иргэдийн дунд байна. Иймээс үнэн бодит мэдээллээр хангахыг зорьж ажиллаж байна.

-Төслийн хүрээнд ямар шинэчлэлт хийхээр төлөвлөсөн бэ? 

-Гандан маань шашин соёлын төв учраас цаашид ч энэ байдлыг нь хадгалахын зэрэгцээ дэд бүтцийг нь хөгжүүлж, Улаанбаатар хотын аялал жуулчлалын томоохон төв болгохоор төлөвлөж байгаа. Энэ төслийн хүрээнд НЗДТГ-ын зүгээс иргэдтэй гэрээ байгуулаад түр орон сууцаар хангах юм. Эхний ээлжинд 3 гудамжийг дахин төлөвлөлтөд оруулахаар төлөвлөсөн. Энэ гурван гудамжинд нэгдүгээр давхартаа үйлчилгээний төвтэй, хоёрдугаар давхартаа иргэд оршин суух сууцтай цогц төв барина.

-Иргэд энэ тухайд ямар бодолтой байна вэ. Нийслэлтэй хамтарч ажиллахдаа бэлэн байгаа болов уу?

-Мэдээж иргэдийн зүгээс болгоомжлол байхыг үгүйсгэхгүй. Ер нь хүмүүс баяртай хүлээж авч байгаа. Яагаад гэхээр иргэд өөрсдөө худалдаа эрхлэх боломж бүхий худалдааны төвтэй болчихно, дээд давхартаа оршин суух боломжтой. Мөн энэ хороонд төдийгүй нийслэлд тулгамдсан асуудал болсон агаарын бохирдол, хөрсний бохирдол тодорхой хэмжээнд багасаж, үгүй болно. Тиймээс иргэд эрүүл амьдрах эрхээ эдлэх боломжтой болно гэж ойлгож болно. 

Уг төслийг хэрэгжүүлэхэд эхний ээлжинд Баянгол дүүргийн 16 дугаар хорооны  “Орхон”-ы 2, 3, 4 дүгээр гудамжийн 68 өрхийг энэ төсөлд хамруулахаар төлөвлөжээ. Одоогийн байдлаар “Гандангийн дэнж”-д оршин сууж буй айлуудын 30 хувь буюу 17 өрх газраа чөлөөлөөд, түр суурьших байрандаа нүүж орсон аж. Уг газрыг хөгжүүлснээр жуулчид төв хаалганы өмнө буух бөгөөд буцахдаа баруун тал буюу “Модны 2” талын хаалганаас унаандаа суух юм. Энэ хооронд 280 метр газрыг алхаж, замдаа байгаа худалдаа үйлчилгээний цэгээр үйлчлүүлэх, бэлэг дурсгалын зүйлээ худалдан авах боломж бүрдэх юм байна. Хуучин энэ орчмыг “Хүрээ гудамж” хэмээн нэрийддэг байжээ. Тиймээс хуучны уран барилга, хийцийг харуулсан том хаалга, хөшөө зэргийг барих юм байна. Мөн энэ ажлын явц иргэдээс ихээхэн хамаарна гэдгийг Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар онцлов.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.04.11
ТҮК-ийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөг болгоно
2
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
3
2024.04.03
Алисагийн тэмдэглэл: Дээрэлхэлт хэрээс хэтэрч буй энэ үед "Cancel Culture"-ийг зөвөөр а...
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
44
6
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.