Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Казахстан, Кыргызстан улсууд латин үсэгтэй болно

“Кирилл үсэг улс орны хөгжилд саад тотгор болж байна” гэж мэдэгдсэн юм.


Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев Засгийн газартаа энэ оны сүүл гэхэд латин цагаан толгойд шилжих графикийг бүрэн гаргах үүрэг өглөө. Ингэснээр 2018 оноос багш нарыг бэлтгэж, дунд сургуулийн шинэ сурах бичиг гаргах боломжтой болох юм. 2018-2019 онд зохион байгуулалтын ажлыг бүрэн дуусгаж, 2025 он гэхэд кирилл үсэгнээс бүр мөсөн салах аж. Назарбаев “Латин үсэгт шилжих шаардлага улс төрийн хүчин зүйл, технологийн хөгжил, шинэ зуунд дэлхий дахинтай хөл нийлүүлэн алхах зэрэг олон зүйлээс гарсан. Хүүхдүүд багаасаа англи хэл сурч байгаа тул латин үсгэнд шилжихэд асуудал гарахгүй. Гэхдээ шууд кирилл үсгийг халчихгүй, эхний үед хослуулан хэрэглэнэ” гэж мэдэгдсэн юм.

Н.Назарбаевийн мэдэгдлээс нэг хоногийн дараа Кыргызстаны парламент мөн кирилл үсэгнээс салах асуудлыг хэлэлцэж, “Ата Мекен” намын гишүүн  Каныбек Иманалиев “Кирилл үсэг улс орны хөгжилд саад тотгор болж байна” гэж мэдэгдсэн юм.
Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсууд ихэнх нь 1930 оны сүүлээр кирилл үсгэнд шилжсэн бөгөөд Гүрж, Армен уламжлалт бичиг үсгээ хадгалан үлдэж, Балтийн гурван орон ЗХУ-д нэгдсэн хойноо ч латин үсэг хэрэглэсээр байсан билээ. ЗХУ задран унасны дараа Узбекистан, Азербайжан, Туркменистан, Молдав улсууд латин үсгэнд шилжиж, Кыргызстан, Тажикистан “орос” үсгэндээ үнэнч үлдсэн билээ.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Into the Wild" киноноос сурах юм их бий
2
2 цагийн өмнө
Олимпын хошой алтан медальт Юи Охаши "Парис-2024" олимпод оролцох эрхээ авлаа
3
2 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
санал болгох
1
2 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
22 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
30
22
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.